Социологич мэргэжлийн тухайлсан мэдлэг, чадвар


1.1 Социологийн мэдлэгийн бүтэц, салбар, чиглэлийн онолын үзэл баримтлал, социаль үнэлэмж, зан төлвийн хэм хэмжээ, дүр, социальсоёлын механизм болон бодит байдлын хүчин зүйлүүдийн үүргийн хамаарсан янз бүрийн түвшний социаль харилцаа холбооны талаар тодорхой төсөөлөлтэй байх.

1.2 Нийгэмших үйл явцын үе шатны тухай янз бүрийн онолын үүднээс тайлбарлаж чаддаг, зөрчлийн мөн чанар, нийгмийн социаль тогтворжилтийг хангахын чухлыг ойлгосон.

1.3 Монголын нийгмийн өөрчлөлтын хандлага, үндсэн хүчин зүйлүүд, горизанталь болон виртикаль хөдөлгөөний механизм, түүний нийгмийн социал бүтцийг өөрчлөлтөнд нөлөөлөх нөлөөллийн тухай мэдлэгтэй.

1.4 Социологийн хөгжлийн түүх, үе шат /эхэн, позитив, сонгодог, орчин үеийн/, социологийн үндсэн үүрэг, социологийн мэдлэгийн хэрэглэх хүрээний талаарх мэдлэг эзэмшсэн.

1.5 Бие хүн, социаль статус, үүрэг байгууллага, институтын тухай мэдлэг, социаль үйл ажиллагааны үндсэн онол, социал үйлийн өвөрмөц онцлог, түүнчлэн төрөл бүрийн социал институтуудын үндсэ үүрэг, зорилго зэргийн тухай мэдлэг эзэмшсэн байх.

1.6 Социал нийтлэгийн үндсэн хэв маяг, тэдгээрийн бүрэлдэн бий болох үндэс, шинж чанар зэргийг мэддэг байх.

1.7 Байгууллагуудыг судлах өвөрмөц онцлогыг / системт хандлага, нээллтэй болон хаалттай нийгэм, бүтэц үүргийн хандлага, нийгэм сэтгэл зүйн хандлага / танин мэдсэн байх.

1.8 Байгууллагын гадаад орчинтой харилцан үйлчлэх шинжийг тодорхойлж чаддаг байх.

1.9 Удирдлагын бүтцийн үндсэн шинж, удирдлагын хяналтын мөн чанар, нийгмийн тулгамдсан асуудлаар бие даан судалгаа хийж үнэлэлт дүгнэлт гарган нотлох, экспертиз хийх чадвартай байна.

/to be contunie …/

No comments: