Судлаач Б.Мөнгөн Эрдэнэ ингэж өгүүлэв

Эрдэнэ туулийн зөв Манайд мөнгө төлсөн нь судалгааны дүнг захиалдаг гээд байх шиг байнав Үүнийг судалгаа гэхээсээ илүү улс төрийн сонгуулийн кампанит ажлын нэг гэвэл зохилтой санагдана. Мэдээж монголд судалгаа хөгжиж байгаа үүнийг улс төрийн судалгаа гэгч ганцхан өнцгөөс харж боломгүй л дээ. Олон салбарт социологийн судалгаа хийгдэж байна. үР дүн нь ч сонирхдог хүмүүстээ сонирхолтой байдаг. Гэхдээ эдгээр хийгдсэн судалгаа олон нийтэд хүрч чадахгүй байна. Манайд бол социологийн судалгаа дэмжээд санхүүгийн туслалцаа үзүүлэх хүн төдийлөн алга албан тушаалтан бизнес эрхлэгчид гээл мөнгөгүйучраас хөгжил удааширч байна. Монголд зөвхөн гадны хандивлагчдын туслалцаагаар судалгааны ажил явагдаж байна. Жишээ нь Ерөнхийлөгч гэхэд гэмт хэргээс сэргийлэх чуулга зөвлөгөөн хийхдээ НҮБ-ын мөнгөөр судалгаа хийлгэж байна ш дээ. Улс төрийн судалгаа тэр дундаа рейтингийн асуудлын хараат бус байгууллага бодитой хийж чадна гэж бодож байна. Тэрнээс санхүүжилт нь тодорхой бус намын энэ тэр шалдар булдар судалгааны төвүүд бол худлаа ш дээ Сант -Марал энэ тал дээр ОК гэж болно. Сант-Марал судалгаагаа маш үнэтэй хийдэг. Тэд мөнгийг Мэдээлэл цуглуулах процессд нь бараг зарцуулдаг гэж болно. Конред-Аденур гэж ХБНГУ-ын сайн улс төрч байсан байна. Энэ хүний нэрэмжит сан нь олон оронд улс төрийн боловсролыг олгодог монголд ч гэсэн Тэд Сант-Марал сангийн улс төрийн судалгааг санхүүжүүлдэг. Тийм л учраас Сант Маралын судалгаа сайн үнэнд ойрхон гэдэг нь тодорхой гэхдээ асуулга нь махчилсан орчуулга гэдэгтэй санал нийлж байна. Гэхдээ би судалгаанд мэдээлэл цуглуулагч учир респогдентдоо ойлгуулж уншаад хариултаа авдаг болохоор ямар ч асуудалгүй мэдүү Авгай минь...

2 comments:

Anonymous said...

Хэ хэ хувь хүний л бодол байна. Анхдагч мэдээлэл бүрдүүлдэг оюутанд их мөнгө өглөө гээд судалгааны дүн сайн гардаг юм биш. Тэдэнд сайн мэдээлэл бүрдүүлэхийн тулд үүнээс өөр оновчтой хөшүүрэг байхгүй шүү дээ.

Нүдээрээ үзээгүй байж өөрийгөө судлаач гэж байгаа хүн "бусад жижиг судалгааны байгууллагууд худлаа ш дээ" зэргээр өөрийн үзэл бодлоор хандаж болохгүй л дээ. Тэгвэл 1995 онд сант марал байгуулагдаж байхдаа жижиг байгаагүй гэж үү?

Сайн мэдээлэл бүрдүүлэхийн тулд анхдагч мэдээлэл цуглуулж байгаа хүмүүсийг үнэн сэтгэлээсээ ажиллах тэр сэтгэл зүйг маш бэлдэж өгөх хэрэгтэй гэж боддог.

ЗОРИГТ 8 said...

Anonymous:
Сайн байна уу Нэрээ нууцалсан эрхэмээ..
Мэдээж тэрээр хувь хүнийхээ үзэл бодлоор бичсэн байж таарна.
Тэрээр одоо УТБА-ын сургагч багш, судлаач хийж байгаа залуу хүн...
Судалгааны мэдээлэл бүрдүүлэлтэнд нэлээд мөнгө хаях ёстой гэдэг бол нотод үнэн..Энэ бол их чухал зүйл