Эрдэнэ туул юу гэж хэлэв

-Харамсалтай нь манайд нийгмийн шинжлэх ухаан, тэр тусмаа социологийн судалгаа буюу бодит тоон дээр тулгуурласан судалгаа одоо хүртэл төлөвшиж чадахгүй байна. Ерөнхийдөө шинжлэх ухаан доройтолд орсонтой холбоотой. Мөн ихэнх судалгааны төв, хувиараа явдаг судлаачдын баг мөнгө төлсөн захиалагчийнхаа хүсэлтийг биелүүлдэг болж. Мөнгө төлсөн хүн хөгжмөө захиалдаг гэдэг шиг зүйл манай сүүлийн үеийн судалгаан дээр харагдаад байгаа. Тийм болохоор манайхан бидний судалгааны дүн үнэн зөв гээд цээжээ дэлдээд байх шаардлагагүй.

Нэмж хэлэхэд асуултын томьёоллыг бодож хийх ёстой. “Сант марал”судалгааны төвийн асуулт гэхэд, “Та манай улстөрийн амьдралд төрийн зүтгэлнүүдээс хэнийг илүү оролцоосой гэж хүсдэг вэ” гэх мэт барууны асуултыг махчилсан юм шиг сонин зүйл асуудаг. Үүнийг ойлгоод зөв хариулаад бодит рейтинг гэж хэлэхүйц хариулт гардаггүй.

No comments: