2000 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн, тухайн vеийн Ерөнхий сайд асан С.Амаржаргал, Социологийн судалгаа гэж нэг хэнд ч хэрэггvй юм байдаг бололтой юм яриад, Монголд олон улсын тvвшинд нийцсэн социологийн судалгаа явуулдаг байгууллагууд бий болтол 10 жилийн зай бий хэмээж байсан нь саяхан. Адилхан ч юм уу даа, цаг vе гэж. Адилхан ч юм уу даа, улстөрчид гэж.
Өнөөдөр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяр мөн тvvнтэй адилхан мэдэгдэл хийгээд сууж байна. Тvvнийг бид боловсролтой, чадалтай, тулхтай улстөрч гэж vнэлдэг боловч тvvний хэлсэн “Социологийн гол судалгаа чинь сонгууль шvv дээ” гэсэн дvгнэлтийг хvлээн зөвшөөрч чадахгvй нь ээ.
Тэрбээр бас “Социологийн судалгааны дvн цэвэр сурталчилгаа болоод байна. Социологийн “сайн” судалгааны алдааны магадлал 3-5 хувь байдаг” хэмээн мэдэмхийрчээ. Социологийн шинжлэх ухааны анхны мэдэгдэхvvнгvй хvнд хандаж хэлэхэд “Социологи бол зөвхөн процентоор хөөцөлддөг шинжлэх ухаан биш” гэдгийг мэдтvгэй. Социологи бол тvvнээс хамаагvй өргөн хvрээтэй, тэр хэрээр суурь шинжтэй, нарийн шинжлэх ухаан гэдгийг хэлэх байна.
Тэд социологийн шинжлэх ухааны нарийн нийлмэл бүтэц, арга зүйг ойлгоно гэж би л лав бодохгүй байна.
БИ хэдийгээр залуурхан социологич -энэ шинжлэх ухааны бүтээгдэхүүн хэдий ч өөрийн мэргэжлээ өмгөөлөх хамгаалах тал дээр баттай зогсож чадна.
Дүгнэлтээ зөв хийцгээе…..
No comments:
Post a Comment