Судлаачдад ээлгүй төр …

Монголд судлаачид олон. Шинжлэх ухааны салбар салбарын судлаачид бол эрдэм шинжилгээний ажилаа эгэлээр гүйцэтгэн эх орны хөгжилд дэвшилд томоохон үүрэг гүйцэтгэдэг экспертүүд билээ. Тэдний нарийн аргазүй, аргачлааар хийгдсэн судалгаа УИХ-аар орж ирж хэлэлцүүлэг ч үгүй батлагддаг хэдэн халтар хуулиас хэд дахин илүү үнэ цэнэтэй гэдэгтэй би итгэдэг. УИХ болоод УИХ-ын Тамгын Газрын дэргэд судалгааны олон төвтэй байсаар иржээ. Түүнийгээ татан буулгаж, бүүх байхгүй болгож янз бүрээр үзэж учраа олохгүй төөрсөөр өдгөөг хүрчээ.

Монгол Улсын Их Хурал төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох дээд байгууллагын хувьд бодлогын судалгаа, мэдээллийн үйлчилгээ эрхэлдэг нэгжтэй байх тухай асуудлыг бүр Улсын Бага хурлын үед анх шийдсэн юм. 1991 онд УБХ-ын дэргэдэх Төр, нийгэм судлалын академийг байгуулан ажиллуулж байгаад 1993 онд түүнийг Засгийн газрын харьяанд шилжүүлж, УИХ-ын дэргэдэх Судалгааны төвийг байгуулж.захиралаар нь Д.Ганхуяг багш маань ажиллаж байжээ. Тухайн үедээ л томоохон бодлогын судлагаанууд хийж хууль боловсруулах ажиллагаа болоод хуулийг хэрэгжүүлэх үйл явцад өргөнөөр ашигладаг байсан гэдэг. 1996 онд УИХ-ын шийдвэрээр уг төвийг татан буулгаснаар хууль гууль болох, улс төрийн манепуляци эрчимжиж, төр засагт итгэх олон нийтийн итгэл алдарсан гэж хэлж болно.

Үүнийхээ оронд УИХ-ын Тамгын газрын харьяанд “Мэдээлэл, лавлагааны хэлтэс” гэсэн марзан бүтэцтэй зохион байгуулалтыг хийж “судалгаа” хэмээх шинжлэх ухааныг газрын гав руу хаясан байна. Энэ хэлтэст нь хэдэн төсвийн мөнгө идсэн шулаачид ажиллах гэхээсээ амарсаар 2003 он хүрчээ.

2003 оны зун УИХ-ын тогтоолоор УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвийн дүрмийг баталж, төвийг албан ёсоор байгуулжээ. Төвийн дүрэмд Бодлогын шинжилгээний төв бол УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь судалгаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлдэг, дээд эрх мэдлийг нь УИХ-ын даргын шийдвэрээр байгуулагдсан Удирдах зөвлөл хэрэгжүүлдэг, УИХ-д ажилаа хариуцдаг, төрийн болон төрийн бус байгууллагын захиалгаар судалгаа хийдэг, Улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авч өөрөө өөрийгөө санхүүжүүлэх зарчимаар ажилладаг судалгааны байгууллага болохыг тодорхойлсон байна.

2003 онд УИХ-ын дэргэд “Бодлогын шинжилгээний төв” нэртэй даржин байгууллагыг байгуулсан боловч 2007 оныг хүртэл өрөө тасалгаа, техник, тоног төхөөрөмж, үйл ажиллагааны гарааны санхүүжилт буюу төсвийн дэмжлэг зэрэг асуудал нэг мөр шийдэгдэхгүй явж ирсэнээс төвийн үйл ажиллагаа олигтой зүгширч чадаагүй юм. Харин 2007 оны Улсын төсөвт төвийн үйл ажиллагааны гарааны нөхцөлийг бүрдүүлсэн санхүүгийн дэмжлэг, төрийн өмчийн 11-р байранд албан тасалгааны асуудал шийдвэрлэгдсэнээр 2007 оноос эхлэн Бодлогын төвийн үйл ажиллагаа дүрэмдээ заасан чиг үүргийг хэрэгжүүлэх чиглэлээр зүгшрэн төлөвшиж эхэлж байгаа юм байна. Монголын төр судлаачид, шинжээчид, синергетикчиддээ ээлтэй биш нь харагдаж байна. Тэднийг хэлмэгдүүлнэ, судалгааг үл тооно, үнэ цэнийг нь унагана, дарамт үзүүлнэ, бүүр сүүлдээ ажилаас халдаг болжээ. Ийм төрийг ямар төр гэвэл зохих вэ? Дээрх Бодлогын шинжилгээний төв нь УИХ-ын Байнгын хороодын захиалгын дагуу болон УИХ-ын Тамгын газартай байгуулсан гэрээний дагуу 4 жилийн хугацаанд 10 гаруйхан судалгаа хийсэн нь хэний байгуулсан, ямар газар болох нь тодорхой байна. Захиралаар нь өдгөө Г.Чулуунбаатар хэмээх хувьсгалт намын бууны нохой ажилладаг ажээ.

Монголын парламентад судалгаа, мэдээллийн үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий бүтэц хэрэгтэй гэдгийг хаана хаанаа ойлгодог боловч хэлбэрээ оновчтой олохгүй байсаар 10 гаруй жил болсныг дээрх байдал харуулж байгаа юм.

УИХ-д орж ирж байгаа хууль, батлагдаж байгаа хуулийн ихэнх нь Засгийн газраар дамждаг. Засгийн газраар ч дамжих нь амьдралд ойр зүйтэй юм. Гэхдээ ороод ирсэн хуульд УИХ-ын гишүүдээс гадна орж ирсэн хуулийг судалдаг үнэлэлт дүгнэлт өгдөг, бусад улсын хуультай харьцуулж судалдаг, олон түмний санал бодлыг судалж үзсэний үндсэн дээр жигнэж үзээд эцсийн санал дүгнэлтээ УИХ-д хэлдэг байвал тэр нь Шинжилгээ судалгааны төвийн үндсэн үүрэг гэж би үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл концевцийн шинж чанартайгаар асуудлыг авч үзэх хэрэгтэй гэсэн үг. “Хуулийн төсөл, тогтоол болон ажлын хэсгийн үйл ажиллагаанд тухайн асуудалтай холбогдох судалгаа, тооцоо хангалтгүй байдаг нь бодит үнэн. Харин УИХ-ын тамгын газрын дэргэд тогтвортой биеэ даасан маягтай үйл ажиллагаа явуулдаг байгууллага байвал УИХ-с үйлдвэрлэн гаргаж байгаа хууль олон түмэнд гологдохгүй, амьдралд нийцсэн баримт бичиг болно.

Гэтэл саяхан Эдийн засгийн байнгийн хорооны хуралдаанаас нэгэн хачирхалтай шийдвэр гарч судлаач миний бухимдлыг төрүүлэв. Энэ юу байваа. УИХ-ын гишүүний нэр дээр орж ирсэн УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Судалгааны төвийн 76 ажилтныг цомхотгохоос аргагүй гэсэн шийдэлд хүрчээ. Хэдэн мухар толгойтны оруулж ирсэн энэхүү саналыг нөгөө хэд нь тэр дор нь дэмжээд хэмнэлт, тандалт хийж байгаа нь энэ гээд гараа өргөсөн байна. Ухаанд нь ус гүйсэн гишүүд маань УИХ-ын гишүүний 5 туслахаа цөөлөхөө бодсонгүй судлаачидыг халж Судалгааны төвийг үгүй хийхээ түрүүлж бодлоо. Харалган улс төрчдийн хараагүй бодлого шийдвэр хамгийн түрүүнд бидэн дээр илэрдэгийг цаг хугацаа харуулсан.

Дээрх судалгааны төвд 76 судлаач ажилладаг юм байна. Эднийг бүгдийг нь халах юм гэнээ 1-ийг нь ч үлдээхгүйгээр. Тэд эдийн засгийн хямралын энэ хүндхэн үед алдагдалтай батлагдсан төсвөөсөө болж бүхнийг хэмнэнэ, танана, хална, цөөрүүлнэ хэмээн улангасах боллоо. Төсөвтөө одоо тодотгол хийхээр будилаад байгаа нь энэ Засгийн Газрын чадамжгүй болсны дохио хэмээн үзэж байна.

Энэ талаар саналаа хуваалцахыг хүсвэл zorigt_8@yahoo.com болон zorigt.8@gmail.com хаягуудаар хандаарай. 2003 оны 03-06

No comments: