Мониторинг ба үнэлгээ гэж юу вэ?

Monitoring гэдэг нь байгал орчинд гарч буй өөрчлөлтийг ажиглах гэсэн утгатай англи үг юм. Үйл явц хэрхэн явагдаж байгаад ажиглалт хийх, өнгөрсөн ба одоогийн үйл явцыг шинжилж буй шинжилгээ гэж ойлгож болно.
Мониторинг ба үнэлгээ нь хоорондоо маш нягт уялдаатай бөгөөд зарим тохиолдолд давхцах ч явдал байдаг.
Мониторинг нь бодлогыг хэрэгжүүлэх явцад гарч байгаа дэвшлийг үнэлэх үйл ажиллагаа юм.
Бодлого, төслийг удирдан байгаа хүмүүс, тодорхой төлөвлөгөөний үндсэн дээр үйл ажиллагаа явуулна. Тэдэнд тэрхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад гарч байгаа үр дүнгийн талаар буюу цаг хугацаа, тухайн асуудал, шийдвэрлэгдэж байгаа эсэх талаарх үнэн зөв мэдээллийг цаг тухайд нь авах шаардлагатай болдог. Ийм мэдээллийн үндсэн дээр үйл явцын талаар мэдээлэлтэй байж хэрэгжилтийг үр ашигтай байлгах, цаг хугацаанд нь гүйцэтгэхийн тулд ажлын төлөвлөөнд зохих өөрчлөлт оруулах боломжтой болно.
Үнэлгээ нь бодлогын үр нөлөө, зорилго, үр дүнгийн хоорондын уялдаа холбоог үнэлэх үйл ажиллагаа юм.

Мониторингийн зорилго:

1.Бодлогын хэрэгжилтийн явцыг үнэлэх
2. Бодлого, хөтөлбөрийн урьдчилан тооцоогүй үр дагаврыг илрүүлэх
3. Хэрэгжүүлэх явцад гарч байгаа саад бэрхшээл, хязгаарлалтыг тодорхойлох
Үнэлгээний зорилго: 1. Асуудал шийдэгдсэн хэр хэмжээг тогтоох
2. Асуудал шийдвэрлэхэд бодлого хэр үр нөлөөтэй байгааг тодорхойлох
3. Бодлоыг хэрэгжилтийнх нь явцад шинэчлэн боловсруулах, засвар өөрчлөлт оруулахад туслах шаардлагатай мэдээллийг цуглуулах

4. Асуудал дахин тодорхойлох үндэс бий болгох

Үргэлжлэл бий…..

3 comments:

Anonymous said...

it's not just for environmental monitoring. Ene Mongold ih baidag oilgolt, monitoring geheer shuud baigal orchin geed oilgochihdog. Getel alivaa program, project, uil ajillagaag heregjuulehed her ur duntei baigaag hemjihiin tuld M&E zaaval baih shaardlagatai baidag.

ЗОРИГТ8 said...

Мониторинг гэдэг ойлголт өдгөө тийм хүрээнээс гараад илүү өргөн хүрээг хамрах болсон...
Үнэлгээ, хяналт шинжилгээ гэх зэргээр ойлгогдож байгаа..
Сэтгэгдлээ хуваалцсанд баярлалаа

Anonymous said...

monitoring mash ih urgun hureetei ta ternii talaar iluu ih medeelel tavij uguuch. ene medeeleliinhe urgeljleliig tavij bolohuu? shan heregtei medeelel bna bayrlalaa