Түүхэн судалгаа

2000 онд байгуулагдсан ШИНЭ ЗГын хийсэн ажлуудын нэг томоохон нь МУ-ын үндсэн хуульд өөрчлөлт оруулсан явдал юм. Дээрх төр засгийн бодлогыг батлагдсаны дараа МАХН-ын дэргэдэх судалгаа шинжилгээний ПРОГНОЗ төв олон нийтийн санал асуулгыг улс орон даяар явуулж дүн мэдээ гаргаж байжээ. Дээрх түүхэн судалгааг өдгөө судлаачиддаа зориулан сонин байх болвуу гэсэн үүднээс хүргэж байна.

-Прогноз төв 2000 оны 01 сарын 04-05 өдрүүдэд үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн талаар олон нийтийн социологийн судалгаа явуулсан байна.-

Үүнд: 1. УИХ-ын чуулгаар үндсэн хуульд өөрчлөлт оруулсныг та дэмжиж байна уу?

-Дэмжиж байна 54,0% Дэмжихгүй байна 18,4% Мэдэхгүй 16,4%

2. 45 хоногийн дотор ЗГ-аа байгуулж чадахгүй бол УИХ тарах заалт орсныг дэмжиж байна уу?

-Дэмжиж байна 70,4% Дэмжихгүй байна 14,0% Хэлж мэдэхгүй байна 12,4%

3. ЗГ-ын гишүүдийн зарим нь УИХ-ын гишүүн байж болох тухай заалтыг та хэрхэн үзэж байна вэ?

-Зөв 34,2% Буруу 43,6% Мэдэхгүй 21,1%

4. Улс төрийн намуудын рейтинг

-МАХН 56.0% МҮАН 7,3% МБНН 2,0% МАШСН 6,0% Бусад нам 0,3% Дэмжихгүй 16,7%

эх сурвалж: ҮНЭН сонин

No comments: