Толины тусгалын онол

Хүн нь нийгэмд бүрэлдэн тогтсон соёл, үнэт зүйлийг эх эцэг, багш нар, найз нөхдийнхөө нөлөөгөөр эзэмшдэг. Үүнийг нийгэмшлийн агент гэх бөгөөд энэ бага насандаа дипровацид өртөхөөс хамгаалдаг хүчин зүйл юм.

19-р зуунд социологичид болон сэтгэл судлаачид ямар нэгэн хүчин зүйлийн нөлөөгөөр дахин давтагдашгүй бодгаль, бие хүн төлөвшдөг тухай хэд хэдэн онол бий болгожээ. Бие бялдар, орчин, хувийн олж авсан туршлага, соёлын нөлөө гэх мэт.

Чарлз Хортон Кули, хүмүүс орчин ертөнцтэй ихээхэн харилцан үйлчилсний үндсэн дээр төлөшдөг хэмээн үзэж байв. Энэ хоорондын харьцааны явцад өөрийн “Толины тусгалт Би”-г үүсгэн бүрдүүлнэ. Тэр дараах гурван элементээс тогтоно.

1, Бусад хүмүүс биднийг хүлээн авдаг байдлаас /Миний үсээ шинээр засуулсныг хүмүүс анхарч буйд итгэлтэй байна./

2, Бидний бодлоор бусад хүмүүсийн бидэнд ханддаг байдлаас /Бусдад үсээ засуулсан нь таалагдаж байгаад итгэлтэй байна/

3, Бидний бусдын хандлагад хариу өгөх байдлаас /Би үсээ хойшид ингэж засуулна/

Энэ онол нь бусдын бодол санаа сэтгэгдэлийг тайлсан бидний тайлбарыг чухал ач холбогдолтойд үзнэ. Энэ хүү онолыг цаашид Америкийн социологич Ж.Г.Мид “би” хөгжлийн диалегитикээр тайлбарлан хөгжүүлсэн байна.

/Н.Смейлзер Социологи 89-р тал/

2 comments:

Tugsu said...

This is totally Cool-ey! Bi Cooley-iin zaaj baisan surguulid Sociology surdag baisan uchraas, tuunii gar bichmel, zurag, temdegleluudiig uuriin garaar barij uzej bailaa (at library). Looking glass self- I will never forget him! Our professor emphasized him a lot because he was a local.

ЗОРИГТ 8 said...

Ж.Күүли юу...социологитой холбоотой бүхнээсээ хуваалцаж байгаарай...
Амжилт хүсье