Ангийн даргийн үг

Ангийхандаа илгээх зурвас /2004 оны 9-р сарын 1-ний өдөр: -2008 оны 06 сарын 15-ний өдөр/ 2004 оны 9 сарын эхний 7 хоногийн нэг өдөр шиг л санагдана. Санаанаас огт гардаггүй юм. Нэгэн жижигхэн ангийн хурал болж Социологи хэмээх нийгмийн бүлэг бий болсонсон. Тэр нийгмийн бүлгийн анхны ерөнхийлөгчөөр С.Нарантуяа /Хугацаа мэдээж 4 жил/ нэртэй залуухан багшыг томилж анхны ЗГ-ын тэргүүнээр хашир туршлагатай 28 настай Д.Даваажавыг сонгосноор бидний хамтын амьдрал, хамтын зан үйл эхэлсэн билээ. Ерөнхий боловсролыг эзэмшээд Их сургуулийн үүдийг татаж байгаа бидний хувьд эхэндээ бие биенээсээ бишүүрхэх, ичих гэм мэтийн рациональ болон иррациональ үйлдлүүд гарч байсан хэдий ч нэг л мэдэхэд бүлэг доторхи бичил бүлгүүд аль хэдийн үүсч бүрэлдсэн байсан. Дөдө, 2 Мөөгийгийн, Мөнгөө, Гончиг, Цоомоо бид нарын, Доогий, Саруул нарын гэх мэт франкцуудад хуваагдан нэг хэсэгтээ ингэж үерхэж нөхөрлөсөнсөн. Энэ үед бид 28-уулаа байсан санагдана. Одоо бид 25-уулаа. Болортуул чамайгаа бид нар чинь үргэлж тоондоо оруулж чинийхээ инээдийг дурсдаг. Хонхны баяраар бүгд цагаан сарнай барьж ирэн чамдаа баяр хүргэсэн нь яг оносон үйл явдал болсон. Цаг хугацаа явсаар л ….Үерхэл нөхөрлөл, семинар, лекц, бие даалт, реферат, курсын ажил гэж юу байдгийг мэддэггүй, нийгэмшилтэд бага өртсөн жаалхүү байхдаа та нартайгаа учирсандаа, учрах хувь тохиол заяасан бурхан таньдаа би хязгааргүй их баярладаг. Цоож, Цэцэгээ та хоёр минь яг тохирсон хос. Жамбаа, Энхээ та хоёр минь биеийн хэмжээ хэдий таараагүй ч зүрх сэтгэлээрээ яг нийлэх ховор хосуудын нэг. Дөдө, Болороо та 2 ч гэсэн хэдий галзуу, хошин ч гэлээ бас л үнэн гоё таарсан хос мөн. Бид өнөөдөр ангидаа гурван хос, олон аав ээж нарыг бий болгож өнөр өтгөн нийгмийн томоохон бүлэг, гэр бүл болон өсөж чадлаа. Хамтын мэдрэмж, ангийн зохион байгуулалт тун сайн байж аугаа их нэг зүрх сэтгэлийг МУИС-н түүхэн цаг үед цогцлоон бид төгсөж байгаадаа ангийн дарга хязгааргүй их баяртай байна. Зуунмодын цэнхэр хөндийд тоглож наадаж, бага сургуулийн савхин цүнхээ үүрч ядан явдаг байсан балчир бага нас минь дурсамжийн ариухан түүх болон хоцорлоо. Би санах байхдаа чамайгаа. Мөн ч их зүүдлэх байхдаа чамайг, анхны хайр шигээ. Улаанбаатарын төв хойморт залран дүнхийх аавийн минь дүртэй их сургууль, хичээлийн танхим, ачит багш нарыгаа би бас л түүхийн нэгээхэн хуудас болгох нь дээ. Даанч харамсалтай. Дүрийг тань ховорхон харсан Ганцог таныг, ууртай мангаа шиг аймшигийн ч гэсэн Содном захиралыгаа, хаана ч байгаагүй ангийн багш Нарантуяагаа мартахын чинадад жигүүрлэн явахдаа үл мартахыг хичээнээ би. Нэг л зүйлийг амлая. Ангийн хонгорхон охидоо, сэргэлэн хэдэн хөвгүүдээ би хэзээ ч хэзээ ч мартахгүй ээ. Мартаж ч чадахгүй биз. Яагаад гэвэл тэд миний нийгэмшлийн гол агентууд минь байсаан. Та нартаа би “ажилтай болсон шүү гэж” чанга дуугаар агсан тавьж хөлчүүрхдэг шигээ хэлмээр л байна. Та нар минь ч гэсэн тэгж хэлэхийг хүсэж байгаа гэдэгт итгэл төгс байна. Нэг байгууллагын алба хэлтэст ажиллаж байгаа, нэг л компаны үйл ажиллагааг чиглүүлээд явж байгаа Доогий, Гончиг, Болормаа, Дөдө, Жамбаа гэхчлэн та нар минь Монголын хөдөлмөрийн зах зээлийн чадварлаг боловсон хүчнүүд шүү. Би та нарыг ихээр үнэлдэг гэдгээ хэлж байгаагүй бол одоо хэлэх цаг нь болжээ. “2008 онд МУИС-ийн Социологийн анги төгсөгчид бол аугаа их мэргэжилтнүүд, нийгмийн судалгааны тэргүүлэх интилектууд, насан туршийн нэг ангийхан мөн.”/Н.Батзориг/

No comments: