Сант маралын БАНКНЫ САЛБАРЫН шинэ судалгаа

Дэлхийн санхүүгийн хямрал Монголд нөлөө үзүүлж байна уу гэсэн асуулт , санхүүгийн системийн үйл ажиллагааны талаар иргэдийн санаа бодлыг тандах үүднээс судалгаа хийжээ. Судалгаанд Улаанбаатар хот, Дундговь, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгийн 1200 өрхийг хамруулсан бөгөөд дийлэнх нь Монголынхоо томоохон банкуудад итгэдэг гэж хариулсан байна. Ингээд судалгааны дүнг товчлон танилцуулж байна.

Судалгааны үр дүнгийн хураангуй:

Монголын санхүүгийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, “хямрал”-д орсон эсэх талаар тавьсан асуултанд, судалгаанд хамрагдсдын 31% хувь нь Монгол улсад санхүүгийн хямрал газар авч байна гэж хариулсан. Судалгаанд хамрагдагсдын 30% нь одоогоор хямрал бий болоогүй байна, гэхдээ шуурхай арга хэмжээ авахгүй бол хямрал болж мэднэ гэж хариулсан. Харин 21% нь түр зуурын бэрхшээл гэж үзсэн бол 6% нь ямар нэг хямрал одоогоор бий болсон гэж үзэхгүй байна, 12% нь мэдэхгүй гэж тус тус хариулсан байна.
Монголд санхүүгийн бэрхшээл бий болоход нөлөөлсөн гол шалтгааныг судалгаанд хамрагдагсдын 23 % нь улс төрчдөөс, 20% нь инфляциас, 17% нь Монголын эдийн засгийн дорой байдлааас, 16% нь дэлхийн санхүүгийн хямралаас, 11% нь Монголбанкны бодлогоос шалтгаалсан гэж үзсэн бол 9% нь мэдэхгүй гэсэн хариулт өгч, харин 4% нь л одоогийн санхүүгийн бэрхшээл банкуудын удирдлагатай холбоотой гэж үзсэн байна.

-Судалгаанд хамрагдагсдын 68% хувь нь инфляци тэдэнд маш ихээр нөлөөлсөн, 24% нь бага зэрэг нөлөөлсөн гэж тус тус хариулжээ.

Судалгаанд хамрагдагсдын дийлэнх нь томоохон банкуудад итгэдэг боловч инфляцийн өсөлт, зээлийн хүртээмж буурсан зэрэгт бухимдсан байдалтай байв.

Судалгаанд хамрагдсан өрхүүдийн 59% нь банктай харьцахад ямар нэгэн асуудал гардаггүй гэсэн бол 22% нь банкны үйлчилгээ үнэтэй болсон, зээл олдохгүй байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Харин 12% нь зээл ба банкны үйлчилгээнээс манай өрх ихээхэн хамааралтай тул зээл олгохгүй байгаа нь тэдэнд маш их нөлөөлсөн гэж хариулжээ.

Таны харилцагч банкны талаар сүүлийн үед ямар нэгэн хүндрэлтэй асуудал яригдаж байна уу гэсэн асуултад судалгаанд хамрагдагсдын 57% нь үгүй, 26% нь тийм, 17% нь мэдэхгүй гэж хариулсан байна. Тйим гэж хариулсан иргэдийн 48% нь зээл олгож чадахгүй байгаа, 23% нь санхүүгийн хямрал, 15% нь банкны удирдлагатай холбоотой асуудал гэж үзэж байв.

Банкуудад үүсээд буй нөхцөл байдлын талаар асуухад 59% нь ерөнхийдөө зээл авах боломжгүй байгаагаас, 39% нь амьжиргааны өртөг нэмэгдсэнээр нөлөөг нь мэдэрсэн гэв. Энэ асуултуудын хариултаас харахад зээлдэгчид маань Дэлхийн эдийн засгийн хямралыг шууд утгаар нь өөрийн нөхцөлд тусган авч үзсэн, мөн инфляцын өсөлтөөс учирсан хүндэрэлийг банк санхүүгийн байгууллагатай холбож авч үзсэн байж болохоор харагдаж байна.

Ямар төрлийн банкны үйлчилгээ авдаг талаар асуухад, хамгийн нийтлэг сонгосон 4 хариулт нь: цалин, тэтгэврийн олголт, төлбөр тооцоо, хадгаламж тус тус байв. Банкны үйлчилгээний чанарын талаарх асуултанд судалгаанд хамрагдагсдын 44% нь банкны үйлчилгээний чанар өнгөрсөн жилтэй харьцуулахад хэвээрээ байна гэсэн бол 40% нь сайжирсан гэж хариулжээ. Зөвхөн 7% нь үйлчилгээний чанар муудсан гэж хариулав.

Өнгөрсөн 6 сарын хугацаанд нийт асуулгад оролцогсдын 54% нь зээлийн хүсэлт гаргаагүй, 44% нь хүсэлт гаргасан. Зээл хүсэгчдийн 64% нь зээлээ авсан байна. Зээл олгоогүй зонхилох шалтгаан нь банкны зээл хязгаарлах бодлого (48%), хангалттай хөрөнгөгүй (17%), хангалттай барьцаа хөрөнгөгүй (12%)-гээс үүдсэн гэж тус тус хариулав.

Иргэдийн 83% нь Монгол улсын Засгийн газар санхүүгийн системийг тогтворжуулах тал дээр дорвитой арга хэмжээ авах хэрэгтэй хэмээн санал нэгтэй байна.

Дүгнэлт

Монголд банк санхүүгийн системд зарим нэг хүндрэл үүсч байгаа ба Засгийн газрын зүгээс энэ байдлыг тогтворжуулах арга хэмжээ авахгүй бол цаашид хямралд хүргэж болзошгүй гэж олон нийт ойлгож байна. Олон нийт одоогийн санхүүгийн хүндрэлийг ихэвчлэн улс төрчид, инфляци, Монголын эдийн засгийн дорой байдал ба дэлхий нийтийг хамраад байгаа эдийн засгийн хямралтай холбон ойлгож байна. Гэвч олон нийтэд Монгол банкны мөнгөний чанга бодлого ба арилжааны банкуудын эрүүл, тогтвортой, найдвартай байдлаа хадгалан үлдэхэд чиглэсэн бодлогууд нь зохих хэмжээгээр нөлөөгөө үзүүлж байна. Зээл олголт багассан нь Монголын зах зээлийн байдал ба Монгол банкны бодлогоос шалтгаалснаас биш, банкны систем нэлэнхүйдээ доройтсоноос үүдээгүйг ихэнх нь ойлгож байна.

Нийт санал асуулгад хамрагдагсдын дийлэнх нь топ банкуудад итгэх итгэл нь алдраагүй ч инфляци ба зээл олголт буурсанд бухимдалтай байна.

Монгол улсын хэмжээнд нийт 570,000 орчим өрх байдаг. Эдний 15.8% нь зээл авах хүсэлт гаргаад авч чадаагүй гэвэл улс даяар 90,000 өрх зээл авч чадаагүй гэсэн үг. Үүнээс харвал зээл өрхийн амьжиргаанд хэр их нөлөөтэйг, зээл олголт хязгаарлагдсан нь тэдний амьдралд ямар сөрөг нөлөө үзүүлж болохыг ойлгож болох юм. Иймд банкны зээлийн хязгаарлалт нь төдийлөн байнга хэрэглээд байх зүйл биш боловч банкуудын цаашдын хэвийн тогтвортой ажиллагааг хангахад ач холбогдолтой гэдгийг олон нийт ойлгож байна.

No comments: