Т.Ганди, С.Оюун нар улс төрд нөлөөтэй байгааг судалгаа харуулжээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нийгэм, эдийн засгийн байдал, иргэдийн улс төрийн сонирхлыг илэрхийлэхүйц судалгааг социологийн нэгэн байгууллагаас саяхан явуулжээ.

Өнөөгийн Засгийн газрын үйл ажиллагаа, эдийн засгийн хямрал,нийгмийн халамжийн бодлого зэргийг иргэд хэрхэн үзэж байгааг энэ үеэр тандсанаас гадна шилдэг улстөрчдийн чансааг гаргажээ.

Өнгөрсөн хаврын сонгуулиас өмнөх энэ төрлийн судалгаагаар топ 10 улстөрчийн жагсаалт энэ удаагийнхаас арай өөр гарч байсныг судалгааны эх сурвалж онцолсон байна. Хамгийн сүүлд хийгээд буй уг судалгаагаар Засгийн газрын тэргүүн, түүний танхимын дөрвөн гишүүн топ 10 улстөрчид багтжээ. Мөн шилдэг 10 улстөрчид бичигддэг байсан БНН-ын дарга Б.Жаргалсайхан, МНН-ын дарга Б.Энхбат нар энэ удаад жагсаалтаас гарсан байх аж. Гэвч сүүлийн жилүүдэд эхний арван улстөрчийн жагсаалтад тогтмол багтсаар ирсэн хууччуул бараг хэвээрээ байна.

Эхний байрт С.Баяр бичигдсэн байгаа бол Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, Ц.Нямдорж, Л.Гүндалай, Э.Бат-Үүл, Т.Ганди, С.Оюун, М.Энхболд, Н.Алтанхуяг нар санал асуулгыг удаалжээ. Ямар ч үед олон нийтийн санал асуулгаар эхний арван улстөрчид нэрлэгддэг Т.Ганди, С.Оюун нар энэ удаад ч чансаа бууралгүй, эрчүүдтэй мөр зэрэгцэж буй нь улс төр дэх нэр хүнд, нөлөөг нь илтгэн харуулж байна.

Эх сурвалж: www.news.mn
зургийг: www.gogo.mn

No comments: