

АНУ-ын Азийн сангийн урилгаар Канад улсын зөвлөх Тио Ноел өнгөрөгч оны арванхоёрдугаар сард манай оронд ирж төр засаг, иргэний нийгэм, Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөлтэй уулзан, ярилцсан. Тодруулбал, Монгол Улсын холбогдох хууль, дүрэм, журам, бодлогын баримт бичиг, судалгааны тайлан, дүгнэлтүүдийг шинжлэн "Сонгогчийн бүртгэлийн тогтолцооны үнэлгээ"-г боловсруулсан аж. Энэ үнэлгээнд сонгогчийн бүртгэлийн процедур нь хууль тогтоомж заавраар зохицуулагддаг боловч тэдгээр заалтыг хэрэгжүүлэх, бодитоор даган мөрдөх төдийлөн тодорхой бус, хангалтгүй гэж хэлж болохоор байна гэж дурьджээ. Харин үнэлгээ хийх явцад уулзаж, ярилцсан төрийн болон төрийн бус байгууллагын ихэнх нь сонгогчдын бүртгэлийн үйл явц, чадавхийг дээшлүүлэх, хууль эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгон сайжруулах бодит шаардлага байгааг онцолсон байна. Мөн сонгогчдыг нэрийг бүртгэхэд механик алдаа, ажлын зохион байгуулалт зэргээс үүдэлтэй бүртгэлийн зөрүүнээс гадна зориудаар буруу гарган будлиулах зэрэг олон зөрчлийн талаар хэлсэн юм.
Энэхүү судалгаанд Засгийн газар, иргэний төлөв, иргэдийн улс төрийн идэвх, шударга сонгууль, сонгогчдын боловсрол, ардчиллын үнэ цэнэ, хэвлэл мэдээллийн эх сурвалж, хэвлэн нийтлэх зэрэг асуудлыг тусгажээ. Судалгааны дүнгээс харахад, иргэдийн 44 хувь нь улс орны хөгжил зөв чигт байна гэсэн бол 34 хувь нь буруу, 22 хувь нь итгэлгүй байна гэсэн байна. Мөн Ерөнхийлөгч болон төр засагтаа сэтгэл хангалуун бус байдаг гэж оролцогчдын 60 хувь нь үзжээ. Түүнчлэн судалгаанд оролцсон хүмүүсийн 84 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд санал өгөх бодолтой байгаа боловч, шалтгаан нь зөвхөн иргэний үүргээ биелүүлэхийн төлөө аж.
Та Засгийн газрын үйл ажиллагаанд хэр зэрэг сэтгэл хангалуун байдаг вэ?

No comments:
Post a Comment