Мансууруулах бодисыг 410 хүн тогтмол хэрэглэдэг

Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн хэмжээнд 2005 оны 12-р сарын 12-ны өдрөөс энэ оны нэгдүгээр сарын нэгний өдрийг хүртэл социологийн судалгаа хийжээ. Судалгаанд 12-17 насны 180 хүүхэд хамрагдаж цавуу, бензин, олсны ургамал, мансууруулах бодис хэрэглэдэг нь тогтоогдсон байна. Судалгаанд хамрагдсан 180 хүүхдийн 47 нь эмэгтэй, 133 нь эрэгтэй аж. Мөн мансууруулах бодисын нөлөөнөөс болж насанд хүрээгүй нэг хүүхэд байгаа гэнэ.
1995-2008 онд мансууруулах бодистой 77 гэмт хэрэгт 208 хүн холбогдсон байна. Шалгагдсан иргэдийн 30 нь гадаадынх байжээ. Мөн энэ төрлийн гэмт хэргийг гадаад оронд үйлдэн ял шийтгүүлсэн таван монгол иргэн байна. Тэдний дөрөв нь эмэгтэй, нэг нь эрэгтэй бөгөөд мансууруулах бодис зөөвөрлөсөн үндэслэлээр 12-15 жил хорих болон хугацаагүй хорих ялаар шийтгүүлсэн байна.
-Дэлхийд хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ маш их өссөн. Монголд 1999 онд 45 хэрэглэгч байсан бол 2008 оны байдлаар 410 болсон байгаа юм. Тэдний 50 хувь нь хар тамхийг судсаар тарьж хэрэглэдэг гэв.



2 comments:

amar said...

Сайн байна уу?

Блогоор чинь зочилж мэдээлэл авдгийн хувьд нэг зүйл анхаарулах гэсийнмаа. Чи судлаач хүн. Хүмүүс чамд бусдаас итүү итгэж, бичсэн зүйл нь үндэслэлтэй гэж хандана. Харин энэ "Мансууруулах бодисыг 410 хүн тогтмол хэрэглэдэг" мэдээлэл чинь гарчигнаасаа буруу байна.
1. Тэр тогтмол гэдэг үгийг нь заавал хас.
2. Энэ оны 1-р сарын 1-ыг хүртэл гэдгээ оныг нь тодруулж өг. Гүйлгэж харсан хүн тухайн уншсан оноо гэж бодох болно.
3."Мөн мансууруулах бодисын нөлөөнөөс болж насанд хүрээгүй нэг хүүхэд байгаа гэнэ." Энэ чинь юу гэсэн үг вэ? Нас барсан юм уу? шоронд орсон юм уу? тодорхойгүй банйа.
4."Тэдний /50 хувь нь/!!! хар тамхийг судсаар тарьж хэрэглэдэг гэв." Энэ чинь морафин шүү.
Мэдээллийн эх сурвалжаа сайн анхаарч бай.
Чамд амжилт хүсье!

ЗОРИГТ8 said...

Амар:
Сайн сайн байна уу..
Блогоор минь зочилдогт маш их баярлаж явдаг шүү...
Дээрх судалгааны мэдээллийг Мансуурлын эсрэг үндэсний төвийн бэлтгэсэн мэдээлэл юм..Түүнийг би бэлтгээгүй бөгөөд шууд хуулбарлан тавьсан юм.
Үндэслэлтэй мэргэн зөвлөгөөнүүд хайрласанд баярлалаа. Энэмэтчилэн алдахгүйг хичээнээ...
Чамд амжилт хүсье