МУ авилгын индексээрээ өмнөх жилийнхээс ухрав.

“Transparency International” нь бизнесийн дүн шинжилгээ болон бусад хүчин зүйлийг судалж, тодорхой улс орны нийтийн хэвшлийн авлига, хээл хахууль болон түүний цогц индексийг судалдаг дэлхийд тэргүүлэгч олон улсын төрийн бус байгууллага юм. 2008 оны Corruption Perception Index (CPI) буюу Авлигын индексийг гаргахын тулд өмнөх оны адил 180 улс оронд судалгаа хийж, жагсаалт гаргажээ. Улс орнуудыг 0-10 хүртэлх оноогоор дүгнэсэн бөгөөд 0 оноо нь хамгийн их авлигад идэгдсэн, харин 10 нь хамгийн бага авлигатай улс оронд өгсөн дүн юм.

Энэ жилийн индексийн хувьд авлигад хамгийн бага идэгдсэн улс орноор Дани, Шинэ Зеланд болон Швед улсууд хамгийн өндөр буюу 9.3 оноо, харин Сингапур 9.2 оноотой жагсаалтыг тэргүүлсэн бол Африкийн Сомали 1.0, Ирак болон Мьянмар (Бирм) 1.3, Гайти 1.4 оноотой хамгийн сүүлийн байруудад бичигдсэн байна. Харин статистикийн хувьд сайжирсан үзүүлэлттэй улс орнуудын дотор Албани, Кипр, Гүрж, Маврик, Нигер, Оман, Катар, Өмнөд Солонгос, Тонга болон Турк улсууд багтжээ.

Манай улсын хувьд нийт 3.0 оноотой жагсаалтын 102 дугаарт, Ливаны ард, Армен улсын өмнө бичигдсэн байна. 2007 онд МУ 99-р байранд жагсаж байсан бол 2008 онд 3 байраар ухарч авилгал ихтэй орнуудын нэг болохоо харуулав. Томоохон их гүрнүүдээс АНУ, Япон 18-т, Франц 23-т, Итали 55-т, ОХУ 147-д бичигдсэн байна. Монгол улс дах авилгын судалгааг “Сант марал сан” судалгааны байгууллага хариуцан хийж ирсэн ба тус байгууллага нь Геллапын институт, “Транспренси интернэшнл” ОУТББ-ын Монгол дах судалгаануудыг хариуцан хийж байгаа юм. Авилгын түвшин түвшиг тогтоох судалгаа, “World Poll” санал асуулгуудад /Gellap institut/миний бие өөрийн биеээр оролцож ажиллаж байснаа “нэр төрийн хэрэг” хэмээн үзэж залуу судлаачиддаа ярих, хуучлах дуртай байдаг.

2008 оны Авилгын индекс

Чансаа

Улсын нэр

Авилгын индексийн оноо

1

Дани

9,3

1

Шинэ Зеланд

9,3

1

Швед

9,3

4

Сингапур

9,2

5

Финлянд

9,0

5

Швейцарь

9,0

102

Доминикан

3,0

102

Джбути

3,0

102

Монгол

3,0

109

Армен

2,9

115

Египт

2,8

121

Того

2,7

176

Афганистан

1,5

177

Гайти

1,4

178

Ирак

1,3

178

Мьянмар

1,3

180

Сомали

1,0

No comments: