Төрсөн өдөр

1986 оны 12 сарын 05 ны тэр нэгэн өдөр хүмүүний ертөнцөд ХҮН болон мэндэлсэн билээ Би-ЗОРИГТ. Тухайн үед яг өнөөдрийн жихүүн хүйтэн шиг аймаар хүйтэн байсан гэнэ билээ. Төрсөн цаг маань оройн 17 цаг 30 минутын алдат гэж төрөөд хүзүүнд зүүдэг пайзан дээр байдгийн. Золиг чинь төрөхдөө иих чангаа уйлаад нарыг жаргацаан гэж байгаа.

За энэ тэр ч яахав. Ямар ч байсан хайр ээж аав хоёртоо төрүүлсний баярын мэндийг дэвшүүлэн чанга тэврэн үнсий. Алс байгаа ч гэсэн. Та хоёртоо муу хүү нь хязгааргүй их хайртай шүү. "Намайг төрүүлээд, өсгөөд, боловсролтой иргэн болгон төлөвшүүлсэн хариулж барашгүй ачийг тань тэнэг хүү нь яаж хариулна даа" хэмээн бодсоор л яваа шүү.

Зоригт хүү нь 22 насны босгийг алхаж байнаа ээжээ ааваа. Энэ удаагийн төрсөн өдөр минь их онцлогтой баяр болжийно. Яагаад гэвэл 7-17 нас хүртлээ эрдэм номын мөр хөөж ерөнхий боловсрол эзэмших гэж 10 жил та 2-ыгоо зовоосон бол 18-21 насандаа их сургуулийн оюутан болчоод 4 жил мөнгөөр тань тоглож санаа амар байлгаагүй дээ БИ. Харин одоо би өөрийн гэсэн ажилтай, албан тушаалтай, хамт олон, найз нөхөдтэй, цалинтай, хувийн нууцтай, хайр сэтгэлтэй цоо шинээр мэндэлжийна. Хүү нь 22 нас хүрлээ. 22 жил хувь тавилангийн эрхээр, бурханы зурсан зураг төөргөөр амьдарсаар ирлээ. Уйлав дуулав, уруудав өгсөв, ухаажив тэнэгтэв, умартав санав, уув идэв, унтав сэрэв, уймрав баярлав ..................... Ихийг үзлээ. Ихийг харлаа, ихийг сонслоо. ихийг мэдэрлээ. Томоо гэгч Ханхүү болсон байнаа мунхаг хүү чинь. Хаашаа ч унахааргүй БАТ болсон байнаа. Юунаас айхааргүй ЗОРИГТОЙ болсон байнаа.. Баярлалаа Ээжээ . Баярлалаа Ааваа.

Баярлалаа бүгдэд нь . Та нартаа би хязгааргүй ХАЙРТАЙ. Төрсөн өдрийн мэнд хүргий. Гэхдээ өөртөө. Төрүүлсэн өдрийн мэнд хүргий. Гэхдээ ээждээ..
Өнөөдөр 2008 оны 12 сарын 05

No comments: