ЦАГ ХУГАЦАА АЛСРАХАД

(2008 он чамд зориулав)
Он цаг хугацаа элэн урссаар л... Нэг л мэдэхэд шинэ жилийн ариун дагшин баяр наадам Нэг л мэдэхэд гэрэл гэгээт цав цагаан цасан ширхэгтэй хийсэн одох юм. Гэнэн насны цагаахан бодлууд, яруухан сэтгэлийн ядуухан уйтгаруудыг минь нууц ихтэй Сэвшээ салхиараа үлээн он дамнан одох нь юутай харуусалтай. Хуучин цагийн хулширч эдгэсэн булшин дээр болор цасан эргэлдэн буухуйд хувиршгүй хайр, хүмүүний ертөнцийн бодь мөрийг хоромхон зайд ОЛЖ төрсөндөө баярлан гуниглах нь . . .
Цагийн зүү дэнс дэнсээр цахилан арван хоёрын хувилварт тоо руу дөхөх нь хэн бүхний догдлох сэтгэлийн долоон утсанд хөг нэмнэ. Саарал шөнийн саруулхан агаарт хайрын шивнээ, баярын жавхаа сонсогдохуйяа өнө мөнхөд хүлээсэн ТЭР олдошгүй, яг л ааш их ягаан тэнгисийн болор сувд шиг ховор ХАЙР чамайг би дуулна.
Мөрөөдсөн бүхэн тэртээ алсын хүслийн орчлонд амилж, мөддөө ирэхгүй хуучин он чамайг ганцаар сэтгэл минь хичнээн их хүлээх бол ... Шинэ оны шинэ бүхэн чиний дутуу бүхнийг нөхөж, дундуур бүгдийг дүүргэж ямагт анивчих ОД шиг гялалзана гэдэгт итгэлтэй байна. Тиймээ хуучин он чамд хэлж амжаагүй үгс хэнхдэг цээжинд минь хэд хэд бишээ хэмжээлэшгүй их байгаа болохоор ДУРСАМЖ чинийхээ дуусашгүй үргэлжлэл ШИНЭ ОН хэмээх ноёнд өвдөг сөгдөн залбирч хэлье.
Мөрөн дээр минь он солигдох хором аажим аажмаар мөлхөн ирж байна. Мөрөөдөлд минь хэзээд үл дуусах туулын урсгал шиг ШИНЭХЭН цаг хугацаа айлчилж байна. Би хийсэн одоогүй, үүрд алсраагүй ХУУЧИН он чамд хязгааргүй их хайртай. Яагаад гэвэл чи минийх.
2008/12/30 20 цаг 22 минут

No comments: