Боро голдод зочилсон өдрийн тэмдэглэл

Олборлолтын талбай
1-2 сая төгрөгний цалин авдаг ажилчдын тоо 2341 буюу 65%
Химийн үйлдвэр нь цианит натриг хамгийн их ашигладаг гэнэ. Энэ бодис нь маш их хор хөнөөлтэй бодис хэдий ч зөв хэрэглэвэл хамгийн их ашигтай бодис юм байна.
Боловсруулах үйлдвэр-Олон дамжлагатай томоохон үйлдвэр Боро-Голд
Ялгах хэсэг-Шороо угаах хэсэг
Боловсруулах үйлдвэр рүү ороход чихний бөглөөс, хамгаалалтын хувцас заавал өмсөх ёстой.
Олборлолтын талбай руу
Хориотой бүс

Хэд хоногийн өмнө Монголын уул уурхайн томоохон компаниудын нэг Боро голдоор зочилж юм үзэж нүд тайлав. Улаанбаатар хотоос 80 гаруй км зайтай агаад Сэлэнгэ аймгийн Зүүнхараа буюу Баянгол сумын нутагт байрладаг юм байна. Бид эндээс 20-уулаа явсан ба уурхайн хил рүү ороол уулга алдмаам нүсэр том алтны овоолго байлаа. 24.523 мян/тонн алтны нөөцтэй гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа байдаг гэнэ.

Эхлээд бид уурхайн олборлолт хийж буй талбайд очлоо. Үүнийг харахийн тулд нэг уулын орой дээр машинтай гарав. За тэгээд шороо зөөж байгаа машин, цооног гаргаж байгаа булдозор зэрэг зурагтаар үздэг байсан зүйлсээ бодитоор харж гайхахаас өөр ажил хийсэнгүй. Харагдах байдлын хувьд 3 газар том хэмжээний олборлолт хийж байгаа гэсэн. Энэ нь 3 том уулыг голоор зүсээд авцан юм шиг харагддаг юм байна. Байгаль орчны хувьд бол аймаар юм билээ. Хайран ч байгал гэж бодож байсан ч хариуцлагатай уул уурхай талаасаа зөв ч юм шиг санагдсан.

1 comment:

Anonymous said...

boro goldig hariutslagatai compani gej boddog