"ӨСВӨР ҮЕИЙНХНИЙ ДУУ ХООЛОЙ -2" СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Боловсролын орчин дахь шударга байдлын асуудал нь нийгэм дэх тэгш шударга байдлыг хангахад чиглэсэн хүчин чармайлт, үнэт зүйлсийг хөндөж буй онцгой анхаарал хандуулах сэдэв юм. Өсвөр насныхны тэгш гараа, боломжийн талаарх ойлголт, байр суурийг сонсох нь шударга байдлыг дэмжих, сайжруулахад чухал ач холбогдолтой тул Хүүхдийг Ивээх Сан нь өсвөр үеийнхний төлөөлөл болон Транспаренси Интернэйшнл байгууллагатай хамтран “Өсвөр үеийнхний дуу хоолой – 2: Шударга ёс, авлига, ашиг сонирхлын зөрчил” судалгааг 2017-2018 онд хийж гүйцэтгэжээ. 

Тус судалгаанд нийслэл Улаанбаатар хот болон Архангай, Өвөрхангай, Дорнод, Сэлэнгэ, Төв, Говьсүмбэр аймгийн ерөнхий боловсролын сургуулиудын 6, 8, 10-р ангийн нийт 2,191 сурагчид, мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сургуулийн сурагчид оролцсон байна.

Судалгааны дэлгэрэнгүй үр дүнг ЭНДЭЭС харна уу!

No comments: