Хаан банк судалгааны мэргэжилтэн ажилд авна

Маркетинг, олон нийттэй харилцах газарт судалгааны МЭРГЭЖИЛТЭН

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
ХААН Банкны хэмжээний болон маркетинг, бүтээгдэхүүн үйлчилгээтэй холбоотой бүх төрлийн судалгааг боловсруулан бэлтгэх, гүйцэтгэх тайлагнах, үр дүнг бизнесийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх арга механизмыг тодорхойлон ажиллах юм.

Ажлын байранд тавигдах шаардлага:
• Маркетинг, статистик, социологийн  чиглэлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй;
• Бүх төрлийн судалгааны  түүвэр тодорхойлох, асуулга боловсруулах, судалгааг удирдан болон гардан гүйцэтгэх, судалгааны програм дээр ажиллах чадвартай. 
• Эдийн засаг, банк санхүүгийн зохих мэдлэгтэй;
• Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй;
• Өгөгдлийн сантай ажиллах чадвартай;
• Ажилдаа идэвх санаачлагатай;
• Багаар ажиллах чадвартай;
• Хувийн зохион байгуулалт сайтай;
• Үнэнч шударга, сахилга бат сайтай. 

Бүрдүүлэх материал:
Дипломын хуулбар;
Цахим үнэмлэхний хуулбар;
Урьд нь  ажиллаж байсан бол  тухайн ажлаасаа ажил байдлын тодорхойлолт;
ХААН Банкны “Ажилд орохыг хүсэгчийн анкет”-ыг бүрэн гүйцэт, үнэн зөв бөглөсөн байх.

Анкетыг Төв ХААН Банкны байранд биечлэн ирж авах эсвэл www.khanbank.com хаягаар нэвтэрч, Ажлын байр хуудсан дахь анкетыг электрон хэлбэрээр бөглөж илгээнэ.
Жич: Зөвхөн эхний сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүстэй холбоо барина.
Бүрдүүлсэн  материалыг буцаан олгохгүй болохыг анхаарна уу.
ХААН Банкны Хүний Нөөцийн Удирдлагын Газар
Сөүлийн гудамж, ш/х-192, Улаанбаатар 44
Утас: 332333

Өргөдөл  хүлээн авах хугацаа: 2017.06.19-ний өдрийг дуустал

No comments: