"Жижиг дунд үйлдвэрлэл" түүвэр судалгааны дүн

ЖДҮ эрхлэгчдийн дунд явуулсан энэхүү судалгаанд ААН-ийн дийлэнх хувь нь үйл ажиллагаа явуулдаг Улаанбаатар хотоос 1028, аймгуудын хувьд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчдийн тоог харгалзан тус бүр 30-50 орчим түүврийг сонгож, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй нийт 2095 ЖДҮ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийг хамруулсан аж. Судалгааны мэдээллийг түүвэрлэлтэнд хамрагдсан ЖДҮ эрхлэгчдээс санал асуулга бөглүүлэх, ярилцлага авах хэлбэрээр бүрдүүлсэн байна.
Энэ удаагийн түүвэр судалгаанд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн (81%) чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 1-9 хүртэлх тооны ажиллагсадтай (78%), 3-с дээш жилийн хугацаанд үйл ажиллагаа эрхэлсэн (72%), жилийн 50 сая төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой (77%) жижиг, дунд аж ахуйн нэгжүүд түлхүү оролцсон байна.

Дэлгэрэнгүй ТАЙЛАН-г ЭНДЭЭС

Эх сурвалж: www.mongolbank.mn 

No comments: