ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

  1. Монгол Улсын Их Хурал, Нэгдсэн Үндэсний Байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж байгаа "Иргэдийн оролцоотой хууль тогтоох ажиллагааг дэмжих нь" төслийн хүрээнд иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үйл ажиллагааны өнөөгийн байдлыг судалж, үнэлгээ хийх, санал зөвлөмж боловсруулах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг сонирхлоо илэрхийлсэн мэдүүлэг ирүүлэхийг урьж байна.
  2. Энэхүү зөвлөх үйлчилгээ нь иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлэж байгаа үйл ажиллагаа, холбогдох хууль, журмыг хэрэгжүүлж байгаа байдал, үйл ажиллагааг үр дүнтэй болгох чиглэлээр нэвтрүүлэн хэрэглэж байгаа техник технологийг судалж, үнэлгээ хийх, цаашид өргөдөл шийдвэрлэх хууль, эрх зүйн орчин болон мэдээллийн технологийн хэрэглээг боловсронгуй болгох, авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал боловсруулж, Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны Ажлын хэсэгт танилцуулах болно.
  3. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (хууль тогтоомжийн хэрэгжилт, үнэлгээний чиглэлээр гүйцэтгэж байсан судалгааны ажлын жагсаалт, ижил төстэй зөвлөх үйлчилгээний хоёроос доошгүй захиалагч байгууллагын тодорхойлолт зэрэг нотлох баримт, багт ажиллах судлаач болон бусад мэргэжилтнүүдийн чадвар, туршлагын талаарх мэдээлэл гэх мэт) ирүүлнэ. Мэдүүлэгт үндэслэн саналын урилга болон ажлын даалгаврыг хүргүүлэх зөвлөхүүдийн хураангуй жагсаалтыг гаргана.
Сонирхсон этгээд мэдүүлгээ хэвлэж дугтуйлан дор дурдсан хаягаар 2014.05.06-ны 16:30 цагаас өмнө ирүүлнэ үү.

НҮБХХ, Нэгдсэн Үндэстний Байгууллагын төв байр 14201, Сүхбаатар дүүрэг, Улаанбаатар хот

Холбоо барих утас: 261029 (УИХ-ын Өргөдлийн Байнгын Хороо), 263143 (Төсөл хэрэгжүүлэгч нэгж)

Дэлгэрэнгүй: www.splp.parliament.mn

No comments: