Цалин хөлсний бүтцийн судалгаа

“Цалин хөлсний бүтцийн судалгаа “-г цалин хөлсний талаарх мэдээллийг шинэчлэн дэлгэрэнгүй гаргах, ажиллагчдын цалин хөлсний бүтцийг нарийвчлан судалж, хөдөлмөрийн салбарын бодлого боловсруулагчид болон ААНБ-ын мэдээллийн хэрэгцээнд нийлүүлэх зорилгоор гүйцэтгэжээ.

Цалин хөлсний бүтцийн судалгаанд орон нутгийн 711, Улаанбаатар хотын 1020, нийт 1731 ААНБ-ын 28763 ажиллагчид хамрагдсан байна. Эдгээр ажиллагчдын 14873 буюу 51.7 хувь нь эрэгтэйчүүд, 13890 буюу 48.3 хувь нь эмэгтэйчүүд байна. Үндсэн цалин болон нийт цалингийн бүтцийг үйл ажиллагааны салбар, аймаг, нийслэл, бүс нутаг, байгууллагын өмчийн хэлбэр, ажиллагчдын хүйс, ажил мэргэжлийн төрлөөр тодорхойлон тус тайланд тусгажээ.

Ажиллагчдын үндсэн цалингийн улсын дундаж 528.7 мянган төгрөг байгаа ба эрэгтэй ажиллагчдын үндсэн цалин 555.4 мянган төгрөг, эмэгтэй ажиллагчдын үндсэн цалин 500.1 мянган төгрөг байна.

Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

No comments: