Улс төрийн барометр /III шат

“MPO” мэдээлэл судалгааны төвөөс Монгол Улсын нийгэм, эдийн засаг, улс төрд өрнөж буй үйл явдлуудад иргэд хэрхэн хандаж байгааг тодруулдаг “Улс төрийн барометр III шат”-ны судалгааны үр дүнг гаргажээ. Энэхүү судалгааг 2014 оны дөрөвдүгээр сарын 01-07 ны өдрүүдэд гүйцэтгэж, Улаанбаатар хотын зургаан дүүрэг, Увс, Баянхонгор, Өмнөговь, Өвөрхангай, Сэлэнгэ, Дорнод аймгийн 1200 иргэнийг хамруулсан байна. Тус судалгаанд телефон утасны аргыг ашиглаж мэдээлэл цуглуулсан бөгөөд цаашид буцаалттай түүврийн аргаар улирал бүр судалгаанд оролцсон иргэдээ солихгүйгээр “Улс төрийн барометр” судалгааны тайланг гаргаж байгаа аж.
mpo barometr
Иргэдийн өмнө тулгамдаад буй хамгийн том бэрхшээл валютын ханшны өсөлт, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, орлогын хүрэлцээгүй байдал болсон байна.
mpo barometr
Иргэдийн 70 орчим хувь нь “Валютын ханшны өсөлт” тэдний амьдралд өдөр бүр маш хүнд нөлөөлж байна гэжээ.
mpo barometr
Иргэдийн 62.3 хувь нь Монгол улсын өнөөгийн эдийн засаг “муудаж, доройтож байна” гэж дүгнэсэн байна.
mpo barometr
Иргэдийн 70.7 хувь нь Ардчилсан намын эрх баригчдын бодлого шийдвэр, үйл ажиллагаа нь муу байна гэж дүгнэж байна. Мөн одоогийн засгийн газар өмнөх засгийн газраас ялгараад байх зүйл алга гэх үзүүлэлт 13.5- 8.2 хувь болж буурсан нь Шинэчлэлийн засгийн газар өмнөх ЗГ-с муу байна гэж дүгнэх хандлага өсөж байгаа үзүүлэлт юм. 
ИНДЕКС
Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын үйл ажиллагаанд иргэдийн өгч буй үнэлгээг индексжүүлэн тооцдог. Ингэхдээ олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг түвшинг тодорхойлоход хэрэглэгдэг аргачлалыг ашигладаг. Засгийн газрыг 7, УИХ-ыг 2, Ерөнхийлөгчийг 2 үзүүлэлтээр хэмждэг. Мөн иргэдийн хувьд тухайн асуудлыг хэр чухалчлан ач холбогдол өгч буй түвшинг мөн хэмждэг. Энэхүү хоёр үнэлгээн дээр тулгуурлаж индексийг бодож гаргалаа.
Засгийн газрын индексийг иргэд өмнөх судалгаанд 6.05 гэсэн индексээр үнэлж байсан бол энэ удаа тус үнэлгээ 0.22 функтаар буурч 5.83 болжээ. Индексийн үзүүлэлтийг бууруулахад Уул уурхай, Эрүүл мэнд, Хууль зүйн яамны үйл ажиллагаа нөлөөлсөн бол индексийг өсгөхөд Хүн амын хөгжил, нийгмийн хамгаалалтын яам, Зам тээврийн яам, Боловсрол шинжлэх ухааны ухааны яамны үйл ажиллагаа сайн байгаа нь үнэлгээнд нөлөөлсөн байна.
Сүүлийн 3 сарын хугацаанд УИХ-ын индекс 4.56-аас 0.36-н функтаар өсөж 4.92 болсон байна. УИХ-ын хувьд ЗГ-т тавих хяналтаа хангалттай сайн биелүүлэхгүй байна гэж иргэд үзэж байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн индекс 6.22-ээс 0.05 функтаар буурч 6.17 буюу тус тус дундаж түвшинтэй байна. 
mpo barometr
mpo barometr
Дээрх индексийн үзүүлэлтээс үзвэл өнөөгийн засгийн газарт хандаж буй иргэдийн сөрөг үнэлгээ Ерөнхийлөгч, УИХ-ын үнэлгээнд сөргөөр нөлөөлж байна.
mpo barometr
Сөрөг хүчин болох МАН-ын үнэлгээ буурч байна. Өмнөх судалгаанд УИХ дахь МАН сөрөг хүчин байж чадахгүй байна гэж 25.7 хувь нь үзэж байсан бол энэ удаа энэ хандлага иргэдийн дунд 31.9 хувь болж өссөн байна. Мөн хариулж мэдэхгүй байгаа иргэдийн тоон дүн 20.2 хувь болж өссөн нь МАН-ын бодлого иргэдэд ойлгомжгүй байна. 
mpo barometr
Улс төрийн намуудын рейтинг буурч байна. Ардчилсан нам 40.1 хувиас 33.9 хувь, МАН 28 хувиас 21.2 хувь болж буурсан байна.  Иргэдийн 5.7 хувь нь улс төрийн өөр намуудыг эрэлхийлж, энэ үзүүлэлт өмнөхөөс 4.9 хувиар өссөн бол иргэдийн олонх нь буюу гурван хүн тутмын нэг нь / 33 хувь/ өнөөдөр аль намыг дэмжихээ хэлж мэдэхгүй байна. Өмнөх судалгаанд таван хүн тутмын нэгд нь байдаг энэ хандлага 1/3 болж өөрчлөгдсөн нь иргэдийн улс төрийн намуудад итгэх итгэл буурч байгаа үзүүлэлт юм.
Дараах бууралтын үзүүлэлтүүдийн гол шалтгаан нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, үүний эсрэг арга хэмжээ авахгүй байгаа Засгийн газрын бодлого шийдвэртэй шууд хамааралтай юм.
mpo barometr
Ерөнхий сайд Н.Алтанхуягийн рейтинг 7 хувь болж буурсан байна. Харин УИХ-ын дарга З.Энхболд, хотын дарга Э.Бат-Үүл, Х.Баттулга нарын рейтинг өсжээ. Мөн иргэдийн 11.2 хувь нь “энэ гээд хэлчих улс төрч алга” гэж хариулсан нь иргэдийн улс төрчдөд итгэх итгэл буурч байгааг илэрхийлж байна.  
mpo barometr
mpo barometr
mpo barometr
mpo barometr
mpo barometr
Эх сурвалж: MPO төв

No comments: