"Нэг цонхны үйлчилгээ" төсөл-Суурь судалгааны тайлан

Энэ судалгаа Монгол Улсын хэмжээнд 2013 оны 4-р сарын байдлаар идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй 28 НЦҮ-ний үйлчлүүлэгчид болон үйлчилгээ үзүүлж буй ажилтнуудыг хамарсан. 

Судалгааны зорилго нь: 
  • НЦҮ-ний төвөөс үйлчилгээ авч буй иргэдийн сэтгэл ханамжийг үнэлэх 
  • НЦҮ-нд ажиллаж байгаа ажилтнуудын сэтгэл ханамжийг үнэлэх 
  • НЦҮ-д ажиллаж буй ажилтнуудад учирдаг хүндрэл бэрхшээл болон тэдний чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ шаардлагыг тодорхойлох 
  • НЦҮ-ний байр, танхим, тоног төхөөрөмж, тавилга зэрэг үйлчилгээний орчин, нөхцөл байдалд үнэлгээ өгөх 
IRIM судалгааны хүрээлэн сэтгэл ханамжийг тодорхойлох хоёр төрлийн асуумж, нэг төрлийн фокус бүлгийн ярилцлага, нэг төрлийн ажиглалтын хуудас ашиглан мэдээллийг цуглуулав. Нийт 28 талбарын 840 үйлчлүүлэгч, 140 ажилтнаас асуумж судалгаа авсан бол чанарын судалгааны хүрээнд 14 фокус бүлгийн ярилцлагыг хийсэн. 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ЭНДЭЭС...

No comments: