Бичил уурхай эрхлэгчдийн судалгаа 2012 он

Cover report of research
Судалгааг хүйтний улирлаас үл хамаарсан алт, жонш зэрэг ашигт малтмал олборлодог аймгуудад 8 дугаар сард, хүйтний улиралд үйл ажиллагаа нь идэвхждэг иргэдийн судалгааг 10-11 дүгээр сард нийт 20 аймгийн 76 сум, нийслэлийн 1 дүүргийн ашигт малтмалын илрэл бүхий 238 орд, газарт зохион байгууллаа. Судалгаанд 10 ба түүнээс дээш насны хүүхдийг хамруулсан.

Орон нутагт сургалтанд хамрагдаж бэлтгэгдсэн судлаач нар сонгогдсон сумынхаа ашигт малтмалын илрэл бүхий орд, газруудад биечлэн очиж бичил уурхай эрхл эгчдээс асуулгын дагуу судалгааг авсан бөгөөд судалгаа явагдах үеэр бичил уурхай эрхлэгчдийг аль болох бүрэн хамруулах зорилгоор судлаач нар олон удаагийн давтамжтайгаар орд газруудад очиж мэдээллийг цуглуулсан. Бичил уурхайн үйл ажиллагааг байнга эрхэлдэг боловч судалгаа явагдах хугацаанд тухайн орд газарт ажиллаагүй иргэдийг орхигдуулахгүй байх чиглэлийг аймаг, нийслэлийн ажлын багт өгч ажилласны дагуу шат шатны ажлын багууд сум, дүүрэг, баг, хорооны анхан шатны бүртгэлд тулгуурлан тулгалтыг хийж судалгаанд хамруулсан. Үүний үр дүнд судалгааны хугацаанд 13.4 мянган бичил уурхай эрхлэгчдийг судалгаанд хамруулж чадлаа.

Small_scale_miners

Эх сурвалж: ҮСХ www.1212.mn

No comments: