"Урлагийн боловсрол" судалгааны тайлан

Глоб Интернейшнл ТББ, Нээлттэй Нийгэм Хvрээлэн /Соросын сан/-гийн тусламжтайгаар “Урлагийн боловсрол” хэмээх анхан шатны судалгааг явуулав.

Судалгааны зорилго нь Монгол дахь урлагийн боловсролын тvвшинг судалж, цаашид сайжруулах арга замд тус дөхөм болох санаа бодлыг дэвшvvлэхэд оршиж байв.
Судалгааны багт Монгол улсын Соёлын гавъяат зvтгэлтэн С.Оюут, “Монгол мэдлэг” дээд сургуулийн багш С.Цэцэгмаа, “Багшийн хөгжил, имиж” төвийн тэргvvн Т.Сараннэмэх, УБИС-ийн багш Д.Уранцэцэг, “Эрдмийн ундраа” цогцолбор сургуулийн багш Д.Эрдэнэтуяа нар ажиллав.
Энэхvv судалгааг 2 сарын туршид судалгаанд хамрагдагсдын болон судлагдахууны хувьд хэд хэдэн бvтэцтэй явууллаа. Судалгаанд бvх шатны сургуулийн суралцагчид, багш, удирдлагыг төлөөлсөн 1487, соёл урлагийн болон хvvхдийн байгууллагыг төлөөлсөн 25, нийт 1512 хvн хамрагдлаа.

Судалгааны бvтэц
-Урлагийн хичээлvvдийн агуулга ба чанарын тvвшин
-Боловсролын болон урлагийн байгууллагуудын хоорондын холбоо, хамтын ажиллагааны тvвшин
Боловсролын тогтолцоон дахь соёл, урлагийн эрх зvйн орчин
Монголын соёл судлаачдын дvгнэлтээс vзвэл Монгол улс Соёл, урлагийн боловсролын хувьд чамгvй сайн боловсруулсан бодлоготойд тооцогддог ажээ. Хэдийгээр холбогдох зарим дагавар хуулиуд одоогоор байдаггvй ч бvхэлд нь авч vзвэл соёл, урлагийн бодлогын эрх зvйн орчин хангалттай тvвшинд бvрэлдсэн гэж vзэж болно. Энэ нь өнөөдөр Монгол улсын тvвшинд гаргасан хууль эрх зvйн гадаад, дотоод орчны байдлаар нотлогдож байгаа юм.
Соёл урлагийн боловсролын эрх зvйн орчинг Монгол Улсын Vндсэн хууль, соёлын харилцааг зохицуулсан салбарын болон салбар хоорондын шинжтэй хууль, тогтоол, шийдвэр, зарлиг, захирамж зэрэг эрх зvйн актууд болон Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенциуд бvрдvvлж өгдөг.
Монгол Улсын Vндсэн хуулийн оршил х?сэгт "төрт ёс, тvvх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж, хvн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хvндэтгэн vзэж, эх орондоо хvмvvнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжvvлэхийг эрхэм зорилго болгоно" хэмээгээд уг хуулийн 7 дугаар зvйлийн 1-д
- "Монголын ард тvмний тvvх, соёлын дурсгалт зvйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна", "Иргэний туурвисан оюуны vнэт зvйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын vндэсний баялаг мөн", мөн тvvнчлэн 16 дугаар зvйлийн 8 дахь хэсэгт
- "... соёл, урлаг, шинжлэх ухааны vйл ажиллагаа явуулах, бvтээл туурвих,vр шимийг нь хvртэх эрхтэй. Зохиогчийн шинэ бvтээл, нээлтийн эрхийг хуулиар хамгаална" хэмээн иргэний эрхийг тунхагласан байна.
Энэхvv Vндсэн хуулийн заалтыг хэрэгжvvлэх зорилгоор Соёлын тухай хууль /1996.04.11/, Зохиогчийн эрхийн тухай хууль /1993/, Патентын тухай хууль /1993 он/, Соёлын өвийг хамгаалах тухай хууль /2001.06.08/, Боловсролын тухай хууль /2002.05.03/, Бага, дунд боловсролын тухай хууль /2002.05.03/-уудыг УИХ-аас батласан. Соёл тухай хуулиар Монгол улсад соёл vйл ажилагаа эрхлэх эрх зvйн vндэс, соёлын vйл ажиллагаанд оролцогчдын эрх vvрэг, соёлын удирдлагын тогтолцоо, соёлын ажилтны нийгмийн халамж баталгаа, соёлын байгууллагын өмч, санхvvжилтийн зарчим, арга хэлбэрийг тогтоож, уг vйл ажиллагаанд оролцогчдын хооронд vvсэх харилцааг зохицуулдаг. Харин Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар соёлын өвийг эрэн сурвалжлах, бvртгэх, судалж шинжлэх, зэрэглэл тогтоох, vнэлэх, хадгалж хамгаалах, сурталчлах, сэргээн засварлах, өвлvvлэн уламжлуулах, өмчлөх, эзэмших, ашиглахтай холбогдсон харилцааг зохицуулдаг.
Боловсролын тухай хуулийн 10-р зvйлд "Боловсролын агуулга нь суралцагчийн нас, бие, сэтгэхvйн онцлог, авъяас, сонирхол, хувийн болон нийгмийн хэрэгцээ, vндэсний өв, шинжлэх ухаан, технологийн хөгжлийн хандлагад нийцvvлэн боловсролын зорилгыг чиглvvлэхэд чиглэнэ" гэж ерөнхий зохицуулалтыг хийсэн бол Бага, дунд боловсролын тухай хуулийн 2-р бvлэгт:
- бага боловсролын агуулга нь эх хэлээрээ зөв ярьж, бодол санаагаа ойлгомжтой илэрхийлэх, гоо зvй, хvмvvнлэг, vндэсний дэвшилт, ёс заншил, соёлын өв уламжлал, эрvvл ахуйн зохих шатны мэдлэг, чадвар эзэмшvvлэх,
- суурь боловсролын агуулга нь эх хэл болон гадаа хэл, эрх зvйн зохих шатны мэдлэг, өөрийн авъяас, чадварт тулгуурласан бие даан амьдрахад шаардлагатай чадвар, дадал эзэмшvvлэх, гоо зvй, ёс суртахууны соёлтой эрvvл чийрэг, иргэний vvргээ ухамсарласан, vнэнч шударга, хамтач, энэрэнгvй, эх оронч, хууль ёсыг дээдлэн сахидаг, vндэсний болон хvн төрөлхтний дэвшилт ёс заншил, соёлын vнэт зvйлсийг хvндлэн хайрладаг болгон төлөвшvvл?эх,
Олон улсын эрх зvйн vvднээс авч vзвэл 1883 онд "Аж vйлдвэрийн өмчийг хамгаалах тухай Парисын конвенци", 1886 оны "Утга зохиол, урлагийн бvтээлийг хамгаалах тухай Бернийн конвенци"-ууд дэлхийн улс орнуудын соёлын vйл ажиллагааны эрх зvйн vvсэн бvрэлдэх суурийг тавьжээ. 1967 оны 7 сарын 14-нд Дэлхийн оюуны өмчийн байгууллага /ДОЄБ/ байгуулагдсанаар олон улсын тvвшинд соёлын vнэт зvйлсийн эрх хамгаалагдах өргөн хvрээтэй нөхцөл бvрдсэн. ДОЄБ нь НVБ-ын бие даасан төрөлжсөн байгууллагын нэг бөгөөд дэлхийн улс хоорондын хамтын vйл ажиллагааны vндсэн дээр оюуны өмчийн хамгаалалтыг дэмжих, оюуны өмчийн талаарх vндэсний хууль тогтоомжуудыг ижил төсөөтэй болгох, оюуны өмчийн талаарх удирдлага зэрэг асуудлыг олон талт гэрээгээр зохицуулах vvрэгтэй юм. Монгол Улс 1979 онд ДОЄБ-д гишvvнээр элсч, эндээс гаргасан 30-аад гэрээний 10-д нь нэгдэн ороод байгаа. Бид Монгол Улсын Vндсэн хуульд заасны дагуу нэгдэн орсон гэрээ конвенцийг дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөн, сахин биелvvлэх vvрэгтэй.
Соёл урлагийн vйл ажиллагааг зохицуулах хөтөлбөр, төлөвлөгөө, дvрэм, журам, норм, нормативууд нь соёлын эрх зvйн орчны бvрэлдэхvvн хэсэг болно. Тухайлбал: "Тvvх, соёлын хосгvй vнэт дурсгалт зvйлийг хамгаалах, сэргээн засварлах vндэсний хөтөлбөр" /1998.04.08 №51/, "Тvvх, соёлын хосгvй vнэт, дурсгалт зvйлийг улсын хилээр тvр хугацаагаар гаргах тухай" /2000.03.08 №36/, "Сонгодог урлаг хөтөлбөр батлах тухай" /2001.12.05 №266/, "Олон Улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, vзэсгэлэнд оролцож онцгой амжилт гаргасан уран бvтээлчдэд мөнгөн Шагнал олгох журам шинэчлэн батлах тухай" /2001.10.10 №227/ зэрэг Засгийн газрын тогтоолууд; "Тvvх соёлын дурсгалт зvйлийг хувилан олшруулах, загвараар нь бэлэг дурсгалын зvйл бэлтгэх, кино дvрс бичлэг, гэрэл зураг авах, марк, ил захидал, цомог хийх журам" /2003.10.30 №23/ зэрэг.
"Хvvхдийн хөгжил, хамгааллыг сайжруулах Vндэсний хөтөлбөр" (2002-2010)-ийг 2002.12.04-ний өдрийн Засгийн газар 245-р тогтоолоороо батлан гаргасан. Энэхvv хөтөлбөрт Хvvхдийн чанартай боловсрол, төлөвшил гэсэн 3-р бvлэгт Суурь боловсролын vйлчилгээний чанар, хvртээмжийг дээшлvvлэн, хvvхдийг сурч боловсрох тэгш боломжоор хангах, тэдэнд амьдрах арга ухаан, мэргэжлийн чиг баримжаа олгох ажлыг өргөжvvлэх, сургууль, хичээлээс гадуурх сургалт, чөлөөт цагийн нөхцөлийг сайжруулж, хvvхдийн авьяас чадварыг дамжин хөгжvvлэх таатай орчинг бvрдvvлэх зорилгуудыг тавьсан. Эдгээр зорилтодоо хvрэхийн тулд соёл, урлагаар дамжуулан хvvхдэд гоозvй, ёс суртахууны хvмvvжил олгох ажлыг эрчимжvvлэх vйл ажиллагааг явуулна гэжээ. Соёл, урлагаар дамжуулан хvvхдэд гоозvй, ёс суртахууны хvмvvжил олгох ажлыг эрчимжvvлэх ажлыг БСШУЯ 2002-2004 оны хооронд хариуцан ажиллахаар хөтөлбөрт тусгажээ. Эдгээр хууль эрх зvйн актууд, Төрөөс баримтлах соёлын бодлогын хэрэгжvvлснээр дунд сургуулийн сурагчдын урлагийн боловсрол дээшлэх эрх зvйн орчин бvрдэж байна гэж хэлж болох юм.

Судалгаанд оролцогсдын товч танилцуулга
Судалгааг хамрагдагсдын бvтцээс хамааран өөр өөр асуудлыг голчлон анхаарч явуулсан бөгөөд нийт 1487 хvн хамрагдлаа.
Оролцогсдын эзлэх хувийн жинг авч vзвэл /График №1/:
График дээр: 
1. Ерөнхий боловсролын дунд сургуулийн суралцагчид /55 хувь/
2. Их, дээд сургууль, коллежийн суралцагчид 27 хувь/
3. Багш, сургуулийн удирдлага /18 хувь/

Судалгаа хийсэн бvсийг дурдвал:
- Эрдмийн Ундраа цогцолбор, Ирээдvй цогцолбор/54, 77, 78, 81, 82, 83, 84, 86/, 93, 28, 13, 79, 39, 1, 12, 65-р сургуулийн 5-10-р ангийн сурагчид
- СУИС, МУИС, УБИС, Соёлын коллеж, Багшийн коллеж, Дорнод аймгийн багшийн коллеж, Мэргэжлийн сургалт vйлдвэрлэлийн сургууль
Судалгаанд оролцсон ерөнхий боловсролын сургуульд суралцагчид 14-18, их, дээд сургууль, коллежид суралцагчид 16-21 насны шатлалтай байв.

Нэг. Урлагийн хичээлийн чанар, агуулгын талаар
Судалгаанд оролцсон урлагийн багш сурган хvмvvжvvлэгчид бvх нийтийн урлагийн боловсролын асуудлыг тасралтгvй эргэх холбоонд байлгах нь нэн чухал болохыг санал нэгтэй /98 хувь/ өгvvлээд, өнөөдөр хэрэгжvvлж буй урлагийн бодлого нь боловсролын байгууллагуудын шат шатанд тасалдаж байгааг шvvмжилсэн байна. Учир нь урлагийн төрлийн хичээлийг 5-р ангид vзээд зогсох биш, системтэйгээр, сургуулийн өмнөх наснаас эхлэн их, дээд, сургууьд урлагийн хичээлийг зохих хэмжээнд байнга оруулах нь нэн чухал болохыг дэмжиж байна.
Багш, сурган хvмvvжvvлэгчдийн vзэж байгаагаар цаашид урлагийн хичээлийн хөтөлбөрийг өөрчлөх шаардлагатай бөгөөд /97.7 хувь/ ингэхдээ заавал vзэх сургалтын цагийг хэт нэмэх замаар биш, сургалтын агуулгыг өөрчлөх замаар /98.8 хувь/ өөрчлөх нь ач холбогдолтой хэмээн vзсэн байна.
1. Тэд сургалтын агуулгыг өөрчилбөл урлагийн ямар төрөл зvйлийг тvлхvv анхаарах нь зvйтэй вэ гэсэн асуултанд дараах байдлаар хариулсан байна. /График № 2/

Энэ графикаас vзвэл багш, сурган хvмvvжvvлэгчид ардын урлагийн хичээл тvлхvv оруулах нь зvйтэй гэж vзэж байгаа бөгөөд энэ нь төрөөс баримтлах соёлын бодлогын зорилго, зарчимтай тохирч байгаа юм.
2. Судалгаанаас vзэхэд бvх шатны сургуульд урлагийн мэргэжлийн цөөн тооны хичээл ордог байна. Гэвч ерөнхий боловсролын дунд сургуулийн 5-р ангиас хvvхдийг хөгжvvлэх хамгийн чухал хичээлvvд болох дуу хөгжим, дvрслэх урлагийн хичээл орохоо больдог ажээ. Энэ нь олон хvvхдийн урлагт хандах, оролцох, сурах идэвхийг бууруулж, авъяас, сонирхлыг нь унтрахад хvргэж байгаа гэж судалгаанд оролцсон дуу хөгжим, уран зохиол, дvрслэх урлагийн багш нар санал нэгтэй /эдгээр нь судалгаанд оролцогсдын 42.5 хувь болно/өгvvлжээ.
3. Бvх шатны сургуульд суралцагчдын хувьд хамгийн сонирхолтой, дуртай хичээл нь доорх графикаас харагдаж байна. /График № 3/
Гэвч харамсалтай нь энэ бvх хичээлvvд бvх шатны сургуульд жигд орж чаддаггvй байна. Єнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн ихэнх захирал, хичээлийн эрхлэгч нар урлагийн хичээлийн ач холбогдлыг ойлгодоггvй, суурь хичээл буюу хэл, тоо, хими, физик зэрэг цөөн хичээлд ихэнх цагийг хандуулж урлагийн хичээлийн цагийг багасгадаг, мөн дуу хөгжмийн зориулалтын танхимуудыг тvрээсэлчихдэг олон сөрөг vзэгдэл гарч байгааг дурдсан байлаа.
4. Цөөнгvй тохиолдолд /зарим сургуульд/ урлагийн төрлийн хичээлvvд /дуу хөгжим, дvрслэх урлаг, уран зохиол/ орох цагийнхаа хэмжээнд ордог боловч багш нар хичээлээ сонирхолгvй заадаг, сурагчдын хvсэл сонирхлыг судалдаггvй, хичээлийн бус цагаар ч багш нартайгаа урлагийн талаар ярилцах боломжгvй, дугуйлан, клуб хичээллvvлэх боломжгvй гэсэн хариултууд гарсан юм. /График № 4/
Их, дээд сургууль, коллежийн хувьд ч хичээлийн бус цагаар багш нартайгаа урлагийн талаар ярилцах, тэднээс мэдлэг олох, дугуйлан, клуб зэргийг хичээллvvлэх боломж бага гэсэн хариулт олон иржээ.
5. Урлагийн хичээлvvдийн чанарын талаар судалгаанд оролцогсод ийм байдлаар хариулсан байна. /График № 5/
Урлагийн төрлийн хичээл ордог багш нар өөрсдийн заах арга барилд ихээхэн дvгнэлт хийж байгаа бөгөөд шинэ мэдээлэл дутмаг /69.5 %/, мэргэжил дээшлvvлэх /vvнд сургалтын орчин vеийн шинэ аргад суралцах, шинэ техник, мэдээллийн технологи ашиглах боломжтой болох, гадаад хэл сурах зэрэг олон зvйлийг багтаасан болно/ шаардлагатай /95.1 %/, сургууль дээр сургалтын материаллаг бааз дутмаг /95.1 %/, захиргааны дэмжлэг байдаггvй /31.9 %/ зэрэг олон байдал нөлөөлж байгааг мөн судалгаанд хариулжээ. Тvvнчлэн урлагийн хичээлд, ялангуяа дуу хичээлийг сонирхолтой явуулахад хөгжим бvрийн гайхамшиг, давтагдашгvй өнгө аясыг бодитой, хөгжимтэйгээр заах шаардлагатай байтал төрөл бvрийн хөгжмийн зэмсэг дутагдалтай байдаг гэсэн санааг дуу хөгжмийн багш нар тэмдэглэжээ.
/Хувийг судалгаанд оролцсон нийт багш нарыг 100 хувь гэж тооцон гаргав/
6. Гэвч өнөөдөр Монгол улсад урлагийн хичээлvvдийг зохих тvвшинд зааж байгаа гэж ихэнх багш нар дvгнэсэн байна. Ялангуяа сургуулийн өмнөх насныхны буюу цэцэрлэгийн багш нарын хувьд сургалтын чанар, агуулга, бvх талаар сайн байгаа гэж дvгнэдэг ажээ. Энэ нь цэцэрлэгт угаасаа урлагийн хичээл голчлон заадаг, мөн ихэнх цэцэрлэгт зохих материаллаг бааз хангагдсан гэж vздэгтэй нь холбоотой байна. /График № 6/
График № 7
7. Судалгаанд оролцогсод санал нэгтэйгээр олон нийтийн урлагийн боловсролын асуудлыг ярихдаа боловсролын бvх шатны сургалтанд урлагийн хичээлийг тасралтгvйгээр оруулж байж vр дvнд хvрнэ гэдгийг дурдсан байна. Харин урлагийн боловсролын хичээлийг ямар хэлбэрээр vзэхийг хvсч байна гэсэн хариултын ихэнхийг сонгон юм уу хичээлээс гадуур суралцвал vр дvнд хvрнэ гэж vзжээ.
График № 8
8. Бvх шатны сургалтанд урлагийн хичээлvvд суралцагчдын байнгын сонирхолтой,
анхаарал татсан хичээлvvд байдаг боловч одоогоор хичээлээс гадуур урлагийн дугуйлан хичээллэх боломж тун бага байна. Сургууль дээрээ урлагийн чиглэлээр сонгон суралцах боломж байхгvй гэж олон оролцогч хариулсан байгааг анхаарууштай. Учир нь энэ чиглэлээр сонгон суралцах боломжоо сайн мэдэхгvй байгаа нь харагдаж байна.
Урлагийн хичээлийн цагийг нэмэгдvvлэх шаардлагатай эсэх талаар судалгаанд оролцсон суралцагчдын санал бодол багш, сургуулийн удирдлагын санал бодолтой эрс зөрчилдөж байгаа юм. Багш, сурган хvмvvжvvлэгчид, сургуулийн удирдлагын тун бага буюу дөнгөж 3 хувь нь урлагийн хичээлийн цагийг нэмэлгvй хичээлээс гадуур vзье гэсэн саналтай байна. Харин суралцагчдын ихэнх нь урлагийн хичээлийн цагийг нэмэх шаардлагатай гэж vзэж байна.
9. Урлагийн тухай мэдлэг, мэдээллийг хvvхдvvд хэвлэл мэдээллийн хэрэгслээс /нийт оролцогсдын 80 хувь нь/ буюу сонин, FM радио, ялангуяа телевизээс, гол төлөв хөгжмийн нэвтрvvлэг, уран сайхны болон цуврал киноноос авдаг гэж хариулсан байна.
/График № 9/
Харин эцэг эх, ном, багш нараас хамгийн бага мэдээлэл авдаг ажээ. Учир нь ном бага уншдаг, ном унших цаг гардаггvй, багш нар болон эцэг эхтэйгээ энэ чиглэлээр ярихад ихэнх тохиолдолд ойлгодоггvй, бидний сонирхдог зvйлийг сонирхдоггvй, мэддэггvй гэж өгvvлж байна. Мөн найз нөхөдтэйгөө урлагийн талаар зохих хэмжээнд ярилцдаг гэжээ.

Хоёр. Соёл урлагийн болон хvvхдийн байгууллагуудын судалгаа
Энэ ажлынхаа хvрээнд бид урлагийн мэргэжлийн болон мэргэжлийн бус байгууллагууд, хvvхдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагуудын дунд товч судалгаа хийсэн юм. Уг судалгааны зорилго нь тэдгээр байгууллага vзэгчдийн урлагийн боловсролтой холбоотой vйл ажиллагаа явуулдаг эсэх болон цаашид энэ талаар хэрхэн ажиллах төлөвлөгөөтэй байгаа тухай мэдээлэл цуглуулах, зохих санал дэвшvvлэхэд оршиж байв.

Судалгааны бvтэц нь:
1. Мэргэжлийн урлагийн болон төрийн бус байгууллага.
Нийт 20 байгууллага хамрагдсан бөгөөд энэ нь монголын соёл урлагийн байгууллагын 15 орчим хувийг төлөөлж байгаа юм. Судалгааг байгууллагын дарга, захирал, ерөнхий менежер, маркетингийн албаны дарга гэсэн албан тушаалтнуудаас авсан болно.
2. Хvvхдийн төлөө ажилладаг төрийн бус байгууллагууд
Хvvхдийн төлөө vйл ажиллагаа явуулдаг 43 төрийн бус байгууллагын 10 буюу хvvхдэд зориулсан байнгын vйл ажиллагаа явуулдаг 4 байгууллагыг сонгон уг судалгааг авав.
Соёл урлагийн байгууллагуудыг төлөөлж судалгаанд оролцсон 20 байгууллагыг 100 хувь гэж vзвэл:
- 87.5 % нь 2000 оноос өмнө, 12.5 % нь 2000 оноос хойш байгуулагдсан байна.
- 68.75 % нь төрийн, 25 % нь хувийн, 1 буюу 6.25 % нь өөр байгууллагын бvтцэд багтдаг байна.
Нийтлэг байдлыг нь харгалзан vзвэл 1990-ээд оноос хойш байгуулагдсан байгуулагын стратегид “vзэгчдийн урлагийн боловсрол” гэсэн vг, ухагдхуун ямар нэг байдлаар тусгагдсан байна. Харин vvнээс өмнө байгуулагдсан байгууллагуудын стратегид урлагийн боловсролын асуудал өнөөгийнхөө зохих утгыг агуулж чадаагvй байгаа тал ажиглагдаж байгаа юм.
Судалгаанд оролцсон байгууллагуудын 93.75 нь vйл ажиллагааныхаа стратегийг тодорхойлсон байгаа бөгөөд ганцхан байгууллага уг асуултанд хариулаагvй байна. Судалгаанд ирсэн зарим хариулт учир дутагдалтай байсныг энд хэлэх хэрэгтэй юм. Байгууллагын стратеги, маркетингийн төлөвлөгөө зэргээ хооронд нь хольж хутгах, хийгээгvй, төлөвлөж буй ажлаа хийсэн хэмээн бичсэн зэргийг эргэн сануулж залруулж ярилцсан болно. Судалгаанд оролцогсдын хариултын байдлыг схемчилж vзвэл: /График № 10, 11, 12/
Судалгаанд оролцсон төрийн бус байгууллагууд 100 % стратегиэ тодорхойлсон, мөн маркетингийн төлөвлөгөөтэй хэмээн хариулжээ. Хэдийгээр маркетингийн төлөвлөгөөтэй боловч тvvндээ урлагийн боловсролын асуудлыг тусгаагvй байдал ажиглагдаж байна. Судалгаанд нийтлэг ажиглагдаж байгаа зvйл нь байгууллагууд өөрсдийн байнгын vйл ажиллагааны хvрээнд явуулдаг vзвэрийг урлагийн боловсролд зориулсан хамгийн том vйл ажиллагаа гэсэн мөртөө төлөвлөгөөнөөс гадуур урлагийн боловсролд зориулсан vйл ажиллагаа гэдэгт мөн байнгын тоглолтуудаа багтаасан байна. Төлөвлөгөөнөөс гадуур явуулдаг бусад ажил гэдэгт телевизийн болон радио нэвтрvvлэг, мэргэжлийн дагуу төлбөртэй сургалт, семинар явуулж байсан уран бvтээлч, vзэгчдийн уулзалт, ярилцлага хийсэн гэсэн цөөн хариулт байна. Харин төрийн бус байгууллагуудын vзэгчдийн боловсролд чиглэсэн vйл ажиллагаа нь цөөн удаагийн уулзалт, семинараар хязгаарлагдаж байгаа юм. Урлагийн боловсролд чиглэсэн vйл ажиллагаа явуулахад тохиолдож буй бэрхшээлийг тодорхойлно уу гэсэн асуултанд нийт оролцогсдын 60 % нь хариулаагvй, 25 % нь санхvvгийн бэрхшээл тохиолддог гэж хариулжээ.

Судалгааны дvгнэлт
- Хэдийгээр Монгол улс сайн боловсорсон соёлын бодлоготой боловч тvvнд туссан урлагийн бодлогын хэрэгжилт нь шат шатандаа хангалтгvй, хэрэгжvvлэгч байгууллагууд, нэн ялангуяа боловсролын бvх шатны тvвшинд хоорондын уялдаа холбоо муутай байгааг бидний авсан судалгаа харуулж байна. Одоогийн мөрдөж байгаа сургалтын стандартад сурагчдад гоозvй, урлагийн боловсрол олгоход чиглэсэн хичээлvvдийн цаг цөөн байна. Vvнийг БСШУЯ нэлээд анхаарах шаардлагатай бөгөөд сургалтын стандартыг шинэчилж байгаа энэ vед соёл урлагийн боловсрол олгоход чиглэсэн хичээлийн цаг, тvvний дадлагын ажлуудын хvрээг өргөсгөсөн зохицуулалт хийж өгөх нь зvйтэй юм. Их дээд сургуульд, ялангуяа урлагийн мэргэжлийн бус сургуульд урлагийн төрлийн хичээл огт ордоггvй, нийгмийн ухааны чиглэлийн сургуульд уран зохиолын хичээл цөөн цаг ордог нь бvх шатанд урлагийн боловсрол бvрэн цогц хэмжээнд олгож чадахгvйд хvрч байгаа юм.
- Сургууль дээр чинь театр, драмын дугуйлан байгуулбал дэмжих vv? гэсэн асуултанд нийт суралцагчдын /1228 хvн/ 91 хувь нь дэмжинэ хэмээн хариулсан бөгөөд тэдний 40 хувь нь оролцоно, сурна, тоглоно, харин 51 хувь нь идэвхтэй сайн vзэгч байна гэжээ. Энэ нь хэрвээ сургууль, эцэг эхийн зvгээс анхаарч, хvvхдvvдийн санаачлагыг дэмжиж, хамтарч ажиллах, туслах төр, олон нийтийн байгууллага байвал их vр дvнд хvрэхийг харуулж байна.
- Мэдээллийн технологийн шилдэг хэлбэр болох интернетийг хvvхдvvд бvгд нэгэн жигд ашиглаж чаддаггvй бөгөөд гагцхvv чөлөөт цагаа өнгөрөөх зугаа болгохоос соёл, урлагийн мэдээллийг тэр бvр тvvнээс хvртэж чаддаггvй нь мөн судалгаанаас харагдаж байна.
- Мэргэжлийн урлагийн байгууллагууд санал нэгтэйгээр ерөнхий боловсролын сургуультай нягт хамтарч ажиллах шаардлагатай гэж байгаа боловч, өөрсдийн санаачилга, хvчээр хvvхдэд хандсан ажил явуулдаг байгууллага тун цөөхөн байна. ДБЭТ, Театрын музей, МVТМ зэрэг газар энэ талаар бага хэмжээний ажил зохиож байна.
- Мэргэжлийн урлагийн байгууллагууд олон нийт, vзэгчдэд зориулсан байнгын шинэ мэдээлэл, системчилсэн мэдлэг өгөхvйц телевизийн цуврал нэвтрvvлэг, сургалтын болон хялбаршуулсан хөтөлбөрvvд нэн чухал хэмээн vзэж байна. Одоогоор байгууллагууд ганц нэг удаагийн захиалгат нэвтрvvлэг хийснийг эс тооцвол байнгын, сургалтын болон танин мэдэхvйн шинж чанартай нэвтрvvлэг огт байдаггvй. Энэ нь мэргэжлийн урлагийн байгууллагууд хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй сайтар хамтарч ажиллах шаардлагатай болохыг харуулж байгаа юм.
- Хvvхдийн төрийн бус байгууллагууд урлагийн боловсролд чиглэсэн байнгын vйл ажиллагаа гэдэгт “Vнсгэлжин”, “Ирээдvйн одод” “Бяцхан тод авъяастан”, “Уран жиргээ”, “Хvрэл тулга” зэрэг уламжлал болсон уралдаанууд, МХО, МХУБТ зэрэг мэргэжлийн сургалт vйлдвэрлэлийн төвvvдийн дугуйлангуудыг нэрлэж, эдгээрээс өөр хvvхэд, багш, эцэг эхчvvдэд зориулсан өөр дорвитой ажил бичээгvй байна.
- Судалгаанд оролцогсод санал нэгтэйгээр бvх шатны сургуулиудтай хамтарч урлагийн байгууллага дээр очиж хичээл оруулж байх болон уран бvтээлчидтэй уулзалт хийлгэх замаар урлагийг сурталчлах хөтөлбөртэй болох нь зvйтэй гэжээ. Байнгын ийм “амьд” хичээл нь vзэгчдийн боловсролд чухал нөлөө vзvvлнэ гэж vзэж байна. Хэдийгээр байгуулагууд ийм саналтай байдаг боловч ингэж хамтарч ажиллахаар хийсэн алхам тун ховор байна. Мөн БСШУЯ болон зохих газруудад ийм хvсэлт тавьж асуудал болгон хэлэлцvvлж байгаагvй ажээ.
- 1990-ээд оноос өмнө ардын авъяастнуудын дунд зохиогддог байсан сайн дурын уран сайханчдын уралдаан, тэмцээнvvдийг сэргээж, олон нийт, vзэгчдийг өөрсдийг нь урлагт татан оролцуулах нь vр дvнтэй арга болохыг мэргэжлийн байгууллагууд тэмдэглэсэн байгаа нь олон нийтийн дундаас гарсан санаачлагыг дэмжиж урлаг соёлын сайн дурын vйл ажиллагаанд анхаарал хандуулах шаардлагатай болохыг харуулж байна.
- Олон нийтийн өргөн нэвтрvvлэг, кино vзвэрийн хөтөлбөрийг сайтар шинэчилж, бодлоготойгоор өөрчлөх шаардлагатай байгааг олон оролцогч илэрхийлсэн нь энэ судалгааны нэгэн шаардлагыг тодорхойлж байна. Өнөөдөр монголын телевиз, кино театруудад гарч байгаа киног vзэгчдийн дийлэнх нь хvvхэд залуучууд. Гэтэл энэ кино, vзвэр нь алаан хядаан, дайн тулаан, цуст vйл явдлыг их харуулдаг нь vзэгчдийн боловсролд сөргөөр нөлөөлж байна. Өнөөдөр Монгол улсад олон нийтийн өргөн нэвтрvvлгээр гарч буй кино, vзвэрт ямар нэгэн хяналт байдаггvй. Ихэнх эцэг эхчvvд хvvхдvvдээ урлагийн мэдрэмжтэй хvн болгохын тулд зохих шалгуураар нэвтрvvлэг vзvvлж, урлагийн чиглэлийн юм уу насанд нь тохирсон ном, хэвлэлээр хангахгvй байгаа бөгөөд vvнийгээ санхvvгийн бэрхшээлтэй холбон тайлбарладаг ч өөрсдөө “шар” хэвлэлийн идэвхтэй уншигч байдаг. Тиймээс хvvхдvvд гэрт орж ирсэн янз бvрийн хов жив, гэмт хэргийн мэдээллээр дvvрэн тэдгээр сониныг уншиж, нэгэнт хориг, шалгуур байхгvй тул телевизээр гарч буй кино, хөтөлбөр бvхнийг vзэж байдаг.
- Мөн vзэгчдийн урлаг, соёлын хэрэгцээг тодорхойлох ул суурьтай судалгаа хийж vзэх шаардлагатай байна. Судалгааны дvнгээс харахад vзэгчдийн урлагийн боловсролын талаар мэргэжлийн урлагийн, соёл урлагийн ТББ-ууд, хvvхдийн ТББ-ууд зөвхөн бодол, санал төдий, хамтарч ажиллах эрмэлзэл сул байна. Мэргэжлийн урлагийн 2 том байгууллага болох ДБЭТ, ДЖЭТ vзэгчдийн хэрэгцээ сонирхлыг тандах анхан шатны судалгааг ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд явуулсан боловч судалгааны дагуу тодорхой хөтөлбөр, төлөвлөгөө, санал одоогоор гаргаагvй байгаа юм.
- Урлагийн хичээл заадаг багш нарын давтан сургалт муу, сургалтын шинэлэг арга барил эзэмших боломж бага, сургалтын материал дутагдалтай байгааг судалгаа харуулж байна. Судалгаанд хамрагдсан багш нар бvгд /100 хувь/ давтан сургалтанд хамрагдах, заах арга зvй, орчин vеийн урлаг, ардын болон язгуур урлаг, төгөлдөр хуур, бусад хөгжим тоглож сурах /урлагийн мэргэшилтэй болох/ мөн гадаад хэл, компьютер сурах хvсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
Эцэст нь дvгнэхэд соёл, урлагийн vйл ажиллагааны тогтвортой хөгжлийг хангах, хvний эрх, эрх чөлөөг эдлvvлэх, тvvгээр дамжуулан иргэний ардчилсан нийгмийг хөгжvvлэхэд чухал vvрэгтэй байдаг соёл урлагийн боловсрол олгоход чигл?эсэн эрх зvйн харилцааны зохицуулалтын өнөөгийн бодит байдалд дvгнэлт хийн, эрх зvйн орчинг боловсронгуй болгох шаардлага зvй ёсоор тавигдаж байна. Vvнд
- Соёл урлагийн боловсролын vйл ажиллагаатай холбогдох эрх зvйн зохицуулалтыг бусад хууль тогтоомжид тусгаж өгөх, тэдний уялдаа холбоог сайжруулж, хийдэл, давхацлыг арилгаж, эрх зvйн зарим заалтуудыг хvчингvй болгох, шинэчлэх, өөрчлөх
- Соёлын болон боловсролын багц хуулийн хэрэгжилтийг сайжруулах, хяналтыг чангатгах, боловсролын нэгдсэн стандартыг боловсруулахдаа урлаг, гоозvйн боловсрол олгоход чиглэсэн хичээлийн цаг, агуулгыг өргөжvvлэх, соёл урлагийн мэргэжлийн хяналтын тогтолцоог нэгтгэн уялдуулах
- Төрөөс соёл, урлаг, боловсролын талаар баримтлах бодлого, хөтөлбөрvvд, тvvний хэрэгжилт, хэрэгжилтийг хянах хяналтын механизмын гурвалсан холбоог уялдуулан vйл ажиллагааг нь боловсронгуй болгох зэрэг асуудлыг тvлхvv анхаарах хэрэгтэй юм.

No comments: