Бодлогын судалгааны арга зүйн сургалт семинарт урьж байна

ННФ-ын Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрөөс зохион байгуулах бодлогын судалгааны арга зүйг танилцуулах нэг өдрийн сургалтад урьж байна.

Хэзээ:2013 оны 7-р сарын 04-ний Пүрэв гаригийн 9:30-17:00
Хаана:Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхим
Хэн оролцох: Төрийн бус байгууллагын ажилтан, судлаачид

Бүртгэл:gerelmaa@forum.mn хаягаар 7-р сарын 03-ний 17:00 цаг хүртэл


Нээлттэй Нийгэм Форум 2013 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Пүрэв гаригт бодлогын судалгааны арга зүйг танилцуулах нэг өдрийн сургалт семинартаа иргэний нийгмийн байгууллагуудыг урьж байна. Энэ нь Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрөөс зохион байгуулж буй арга зүйн танилцуулах сургалт семинар юм.


Сургалтаар бодлогын судалгааны арга зүйн онцлогыг танилцуулж, энэ төрлийн судалгааг хэрэгжүүлэх сонирхолтой иргэний нийгмийн байгууллагуудад төслөө боловсруулахтай холбоотой зөвөлгөө өгөх юм. Сургалтын агуулга нь 3 үндсэн хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт төрийн бодлогын тодорхойлолтыг онолын материалд тулгуурлан судалж, нэгдсэн ойлголтод хүрэх хэлэлцүүлэг хийнэ.

Дараагийн хэсэгт бодлогын судалгааны үе шатууд, арга зүйг танилцуулах ба үүнээс судалгаа шинжилгээний  фокусыг сонгож судалгааны асуулт боловсруулах, судалгаагаар шийдэхээр зорьж буй нийгмийн асуудал/ проблемыг оновчтой томъёолох зэрэгт онцгой анхаарах юм. Эцэст нь оролцогчдын дэвшүүлсэн санаанд тулгуурлан бодлогын судалгааны сэдэв, асуулт боловсруулах дасгал ажил хийнэ.

Сургалт семинарт хамрагдах хүсэлтийг gerelmaa@forum.mn хаягаар 2013 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээж авна. Заасан цагаас хойшхи хүсэлтийг хүлээж авах боломжгүй болохыг анхаарна уу.

Сургалт семинарыг илүү үр дүнтэй болгохын тулд оролцогчдод тавих хүсэлт:

-Судалгааны тодорхой сэдэв, асуулт, чиглэлээ томьёолж ирэх
-7 дугаар сарын 4-ний өдрийн үндсэн ажлаа зохицуулж, семинарт бүтэн өдрөө зориулах боломжтой байх (9:30- 17:00)

Энэхүү сургалт семинар нь 2013 оны 8 дугаар сард зарлагдах Бодлогын судалгааны тэтгэлэгт хөтөлбөрийн шалгаруулалтад оновчтой төсөл боловсруулж, амжилттай оролцоход тус дэм болно гэж найдаж байна.

Сургалт семинарын тов:

2013 оны 7 дугаар сарын 4-ний өдөр
9:30 - 17:00 цагт
Нээлттэй Нийгэм Форумын Хурлын танхимд

No comments: