Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээ

Авлигатай тэмцэх газар Авлигын эсрэг хуульд заасан “Төрийн үйлчилгээ авсан иргэд, байгууллагын судалгаанд тулгуурлан төрийн байгууллагын шударга байдлын түвшинд хоёр жил тутамд үнэлгээ гаргаж, олон нийтэд мэдээлэх” чиг үүргийн дагуу төрийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээний судалгааг хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. 

Төрийн үйл ажиллагаанд ямар ч нөхцөлд шударга ёсны зарчмыг заавал удирдлага болгох ёстой бөгөөд төрийн байгууллагын шударга байдалд тухайн байгууллагаар үйлчлүүлсэн иргэд үнэлгээ өгдөгт энэхүү судалгааны онцлог оршиж байна. Түүнчлэн судалгаанд хамрагдсан байгууллагуудын шударга, ил тод, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх, төрийн үйлчилгээг хүргэхэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм. 
Төрийн байгууллагын шударга байдлын түвшинг ил тод ба хариуцлагатай байдлын нийт 13 дэд үзүүлэлтээр үнэлдэг ажээ. Судалгаанд оролцогчид 1-5 хүртэлх үнэлгээ өгдөг бөгөөд тухайн төрийн байгууллагын шударга байдлын түвшин 5 руу дөхөх тусам сайн гэж дүгнэх учиртай юм байна. 
“Монгол Улсын төрийн байгууллагын шударга байдлын түвшин-2012” судалгаанд эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр, халамж, нийгмийн даатгал, газар, татвар, улсын бүртгэл, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа зэрэг 10 салбар байгууллага хамрагдсан байна. Төрийн үйлчилгээний дээрх салбаруудын шударга байдлын түвшний үнэлгээ 2012 оны байдлаар дунджаар 3.38 пункт байгаа нь хоёр жилийн өмнөхөөс 0.61 пунктээр өссөн үзүүлэлттэй гарчээ. Энэ нь сүүлийн хоёр жилд төрийн байгууллагын шударга байдлын түвшин дээшилснийг илэрхийлж буй үзүүлэлт юм байна. Гэвч салбар бүрийн хувьд харилцан адилгүй байгаа нь төрийн байгууллагуудад шударга байдлын түвшингээ нэмэгдүүлэн ажиллах шаардлагатай гэдгийг Авлигатай тэмцэх газрын судалгааны дүн харууллаа. 

(Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний үзүүлэлтийг салбараар харуулсан хүснэгтийг үзнэ үү)


Төрийн байгууллагын шударга байдлын үнэлгээний үзүүлэлт, салбараар

Салбар
Шударга байдлын түвшний үнэлгээ
Хариуцлагатай байдлын үзүүлэлт
Ил тод байдлын үзүүлэлт
Дэд үзүүлэлтийн ач холбогдлын дундаж үнэлгээ
Үйлчлүү-лэгчдийн хүлээлт болон бодит байдлын үнэлгээний зөрүү
Төрийн байгууллагын дундажтай харьцуулсан зөрүү
2010
2012
2010
2012
2010
2012
2010
2012
2010
2012
2010
2012
Эрүүл мэндийн байгууллага
2.70
3.24
2.87
3.41
2.55
3.10
4.13
4.19
-1.43
-0.95
-0.07
-0.14
Боловсролын байгууллага
2.88
3.54
3.02
3.72
2.76
3.40
4.02
4.52
-1.14
-0.98
+0.11
+0.16
Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газар
2.84
3.40
2.98
3.58
2.71
3.25
4.12
4.15
-1.28
-0.75
+0.07
+0.02
Нийгмийн даатгалын байгууллага
2.91
3.61
3.04
3.76
2.79
3.47
4.12
4.14
-1.21
-0.53
+0.14
+0.23
Газрын алба
2.70
3.22
2.82
3.35
2.60
3.11
4.11
4.35
-1.41
-1.13
-0.07
-0.16
Татварын байгууллага
2.99
3.58
3.16
3.77
2.85
3.45
4.19
4.18
-1.20
-0.60
+0.22
+0.20
Улсын бүртгэлийн байгууллага
2.73
3.36
2.86
3.51
2.62
3.23
4.08
4.22
-1.35
-0.86
-0.04
-0.02
Гаалийн байгууллага
2.89
3.83
3.11
3.92
2.68
3.58
4.12
4.33
-1.23
-0.50
+0.10
+0.45
Мэргэжлийн хяналтын байгууллага
2.80
3.32
2.98
3.50
2.64
3.17
4.16
3.90
-1.36
-0.58
+0.03
-0.06
Цагдаагийн байгууллага
2.70
3.19
2.85
3.32
2.56
3.09
3.97
4.19
-1.27
-1.00
-0.07
-0.19
Төрийн байгууллагын дундаж
2.77
3.38
4.21
4.25
4.05
4.11
4.13
4.18
-1.36
0.80




No comments: