Эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр халамжийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ

Авлигатай тэмцэх газар “Төрийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээ”-г гаргасан талаар мэдээлж байсан. Шударга байдлын түвшингийн үнэлгээг салбар тус бүрээр цуврал болгон хүргэх бөгөөд энэ удаа эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр халамжийн байгууллагуудын шударга байдлын үнэлгээг танилцуулж байна.

НЭГ. Эрүүл мэндийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ
Эрүүл мэндийн байгууллагаар 2011 онд давхардсан тоогоор 14.4 сая иргэд үйлчлүүлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ 3.24 гарсан нь үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагуудын дунджаас 0.14 пунктээр доогуур гарчээ. Эрүүл мэндийн байгууллагын хувьд шударга байдлын бүх дэд үзүүлэлтүүдийн үнэлгээгээр судалгаанд хамрагдсан төрийн байгууллагын дунджаас доогуур байна.

Хэдийгээр эрүүл мэндийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ өмнөх судалгааны үр дүнтэй харьцуулахад дээшилсэн ч төрийн байгууллагын дунджаас болон бусад салбарын дунд доогуур хэвээр байна.

Эрүүл мэндийн байгууллагын шударга байдлын дэд үзүүлэлтүүдийн үнэлгээ болон төрийн байгууллагын дундаж, тэдгээрийн зөрүү
Үзүүлэлт
Эрүүл мэндийн байгууллага
Төрийн байгууллагын дундаж
Зөрүү
Хууль зөрчилгүй асуудлыг шийдвэрлэж буй байдал
3.59
3.68
-0.10
Албан хаагчдын мэдлэг чадвар, түргэн шуурхай байдал
3.35
3.52
-0.17
Албан хаагчдын ёс зүйтэй байдал
3.55
3.64
-0.09
Албан хаагчдын соёлтой, боловсон үйлчилж буй байдал
3.48
3.62
-0.14
Иргэдийг үндэслэлгүй чирэгдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог эсэх
3.23
3.29
-0.05
Байгууллагын удирдлага (дарга) хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй байдал
3.28
3.46
-0.18
Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааны талаарх (дүрэм, журам, стандарт) мэдээллийн энгийн, ойлгомжтой байдал
3.37
3.48
-0.11
Төрийн байгууллага, албан хаагч хэнийг ч ялгаварлан гадуурхалгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал
3.25
3.44
-0.19
Төрийн байгууллага, албан хаагч олон нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж буй байдал
3.19
3.34
-0.15
Иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж буй байдал
3.07
3.17
-0.10
Төрийн байгууллага, албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, ил тод, боловсронгуй болгох чиглэлээр тогтмол ажил хийдэг эсэх
3.16
3.25
-0.08
Төрийн байгууллагын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал
2.51
2.71
-0.20
Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал
3.06
3.20
-0.14
Эрүүл мэндийн байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ
3.24
3.38
-0.14


ХОЁР. Боловсролын байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ
Боловсролын байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ 3.54 гарсан нь үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагуудын дунджаас 0.16 пунктээр дээгүүр гарсан байна. 
Боловсролын байгууллагын хувьд иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж буй байдал (зөрүү 0.32); иргэдийг үндэслэлгүй чирэгдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог эсэх (0.31); албан хаагчдын мэдлэг чадвар, түргэн шуурхай байдал (0.27); төрийн байгууллагын төсөв санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал (зөрүү 0.25); төрийн байгууллага, албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, ил тод, боловсронгуй болгох чиглэлээр тогтмол ажил хийдэг байдал болон албан хаагчдын соёлтой, боловсон үйлчилж буй байдал (0.20) зэрэг дэд үзүүлэлтүүдийн үнэлгээ төрийн байгууллагуудын дунджаас 0.20-0.32 пунктээр дээгүүр байгаа нь салбарын шударга байдлын түвшний үнэлгээ нийт төрийн байгууллагын дунджаас дээгүүр гарахад нөлөөлсөн байна.

Боловсролын байгууллагын шударга байдлын дэд үзүүлэлтүүдийн үнэлгээ болон төрийн байгууллагын дундаж, тэдгээрийн зөрүү
Үзүүлэлт
Боловсролын байгууллага
Төрийн байгууллагын дундаж
Зөрүү
Хууль зөрчилгүй асуудлыг шийдвэрлэж буй байдал
3.81
3.68
0.13
Албан хаагчдын мэдлэг чадвар, түргэн шуурхай байдал
3.79
3.52
0.27
Албан хаагчдын ёс зүйтэй байдал
3.75
3.64
0.12
Албан хаагчдын соёлтой, боловсон үйлчилж буй байдал
3.83
3.62
0.20
Иргэдийг үндэслэлгүй чирэгдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог эсэх
3.60
3.29
0.31
Байгууллагын удирдлага (дарга) хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй байдал
3.55
3.46
0.09
Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааны талаарх (дүрэм, журам, стандарт) мэдээллийн энгийн, ойлгомжтой байдал
3.57
3.48
0.09
Төрийн байгууллага, албан хаагч хэнийг ч ялгаварлан гадуурхалгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал
3.53
3.44
0.09
Төрийн байгууллага, албан хаагч олон нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж буй байдал
3.39
3.34
0.05
Иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж буй байдал
3.49
3.17
0.32
Төрийн байгууллага, албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, ил тод, боловсронгуй болгох чиглэлээр тогтмол ажил хийдэг эсэх
3.44
3.25
0.20
Төрийн байгууллагын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал
2.96
2.71
0.25
Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал
3.36
3.20
0.16
Боловсролын байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ
3.54
3.38
0.16


ГУРАВ. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ 3.40 гарсан нь үнэлгээнд хамрагдсан төрийн байгууллагуудын дунджаас 0.02 пунктээр дээгүүр гарсан байна. Хөдөлмөр, халамжийн байгууллагын хувьд албан хаагчдын мэдлэг чадвар, түргэн шуурхай байдал (зөрүү 0.10); тус байгууллага, албан хаагч хэнийг ч ялгаварлан гадуурхалгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал, үйл ажиллагааны талаарх (дүрэм, журам, стандарт) мэдээллийн энгийн, ойлгомжтой байдал (0.08) зэрэг дэд үзүүлэлтийн үнэлгээ төрийн байгууллагуудын дунджаас 0.02-0.10 пунктээр дээгүүр байгаа нь салбарын шударга байдлын түвшний үнэлгээ нийт төрийн байгууллагын дунджаас дээгүүр гарахад нөлөөлсөн байна (Хүснэгт 10). Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллага, тэдгээрийн албан хаагчид олон нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж ажиллаж буй байдал (-0.01), байгууллагын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал (-0.04) зэрэг үзүүлэлтийн хувьд төрийн байгууллагуудын дунджаас доогуур байна. 

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын шударга байдлын дэд үзүүлэлтүүдийн үнэлгээ болон төрийн байгууллагын дундаж, тэдгээрийн зөрүү
Үзүүлэлт
Хөдөлмөр халамж, үйлчилгээнийн байгууллага
Төрийн байгууллагын дундаж
Зөрүү
Хууль зөрчилгүй асуудлыг шийдвэрлэж буй байдал
3.71
3.68
0.03
Албан хаагчдын мэдлэг чадвар, түргэн шуурхай байдал
3.62
3.52
0.10
Албан хаагчдын ёс зүйтэй байдал
3.68
3.64
0.04
Албан хаагчдын соёлтой, боловсон үйлчилж буй байдал
3.65
3.62
0.03
Иргэдийг үндэслэлгүй чирэгдүүлсэн тохиолдолд хариуцлага тооцдог эсэх
3.32
3.29
0.03
Байгууллагын удирдлага (дарга) хуулиар олгогдсон эрх мэдлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж буй байдал
3.51
3.46
0.05
Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагааны талаарх (дүрэм, журам, стандарт) мэдээллийн энгийн, ойлгомжтой байдал
3.56
3.48
0.08
Төрийн байгууллага, албан хаагч хэнийг ч ялгаварлан гадуурхалгүй, тэгш хандаж үйлчилж буй байдал
3.52
3.44
0.08
Төрийн байгууллага, албан хаагч олон нийтийн эрх ашгийг хувийн эрх ашгаас дээгүүрт тавьж буй байдал
3.33
3.34
-0.01
Иргэдийн санал хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж буй байдал
3.17
3.17
0.00
Төрийн байгууллага, албан хаагч төрийн үйлчилгээг иргэдэд хялбар, ил тод, боловсронгуй болгох чиглэлээр тогтмол ажил хийдэг эсэх
3.25
3.25
0.00
Төрийн байгууллагын үйл ажиллагааны төсөв, санхүүтэй холбоотой тайлан, мэдээллийн нээлттэй байдал
2.68
2.71
-0.04
Төрийн байгууллага, албан хаагчийн үйл ажиллагаа, гаргаж буй шийдвэрийн талаарх мэдээллийн хүртээмжтэй байдал
3.16
3.20
-0.04
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний байгууллагын шударга байдлын түвшний үнэлгээ
3.40
3.38
0.02

No comments: