IRIM Судалгааны хүрээлэн Үндсэн судлаачаар ажилд авна

IRIM Судалгааны хүрээлэн 2012 оны 11 сарын 15-аас 2014 оны 1 сарын 1-ний ажлын жилд Орон тооны ажилтан сонгон шалгаруулж авах тухай

Доорх гурван ажлын байран дээр бүтэн цагаар ажиллах орон тооны ажилтнуудыг нээлттэйгээр зарлаж байна. Үүнд:
Ажлын байрны нэр
Чиг үүрэг
Тавигдах шаардлага
1. ТЭЗҮ (Техник эдийн засгийн үнэлгээ) менежер ТЭЗҮ-ийн чиглэлийн төсөл бичих  
Судалгаа хийх босгох удирдах, Маркетингийн чиглэлийн төсөл судалгаа босгох удирдах
Төсөл, хөтөлбөрүүдэд чанарын хяналт тавих
Байгууллагатай холбоотой бусад үйл ажиллагаанд оролцох
Эдийн засагч мэргэжилтэй, 2 жилийн ажлын туршлагатай
Магистрын зэрэгтэй бол давуу талтай 
Цаашид судалгаа, ТЭЗҮ-ийн чиглэлд ажиллах хүсэл эрмэлзэлтэй
Англи хэлний дунд шатны мэдлэгтэй
Багаар ажиллах
2. Нийгмийн судалгааны менежер Судалгаа, үнэлгээ, нөлөөллийн төсөл бичих
Төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах, удирдах
Төсөл, хөтөлбөрүүдэд чанарын хяналт тавих
Байгууллагатай холбоотой бусад үйл ажиллагаанд оролцох
Бусад судлаачдад дэмжлэг үзүүлж ажиллах
Залуу судлаачдыг удирдан чиглүүлэх, сургах
Нийгмийн судалгааны чиглэлээр магистрын зэрэгтэй бол давуу талтай
2 жилийн ажлын туршлагатай
Англи хэлний бичгийн дунд болон түүнээс дээш ур чадвартай
Баг удирдан төсөл бичих ажлыг зохион байгуулах чадвартай
Судалгаа, үнэлгээний төслүүд бичих, хэрэгжүүлэх чадвартай
Багаар ажиллах чадвартай
Хөдөө орон нутагт ажиллах боломжтой , чадвартай
Ачаалал даах чадвартай
3. Нийгмийн эрүүл мэндийн салбарын менежер  Судалгаа, үнэлгээ, нөлөөллийн төсөл бичих
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн төслүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах, удирдах
Төсөл, хөтөлбөрүүдэд чанарын хяналт тавих
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажиллах бусад судлаачидтай хамтарч ажиллах, дэмжлэг үзүүлэх, сургах
Байгууллагатай холбоотой бусад үйл ажиллагаанд оролцох
Тухайн чиглэлээр магистрын зэрэгтэй бол давуу талтай
2 жилийн ажлын туршлагатай
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээрх өнөөгийн чиг хандлага, систем зэргийн талаар ойлголт, мэдлэгтэй
Англи хэлний бичгийн дунд болон түүнээс дээш ур чадвартай
Баг удирдан төсөл бичих ажлыг зохион байгуулах чадвартай
Судалгаа, үнэлгээний төслүүд бичих, хэрэгжүүлэх чадвартай
Багаар ажиллах чадвартай
Хөдөө орон нутагт ажиллах боломжтой, чадвартай
Ачаалал даах чадвартай

Тухайн ажлын байранд ажиллагсадад
1. Зах зээлийн нөхцөлд өрсөлдөхүйц тогтмол ба хувьсах цалингийн систем,
2. Ажлын санаачлага ба идэвх, бүтээгдхүүнээс хамаарч нэмэлт цалин, урамшуулал,
3. Эрүүл мэндийн ба нийгмийн даатгалын бүтэн даатгал, утасны төлбөр
4. Үр дүн дээр суурилсан үнэлгээний тогтолцоо, цаашид өсөж хөгжих боломж,
5. Чадварлаг монгол ба гадаад мэргэжилтнүүдтэй хамтран багаар ажиллах боломж,
5. Байгууллагын сургалт ба гадаад харилцааны үйлчилгээнд хамрагдах боломж,
6. Хамт олны хөгжлийн хөтөлбөр ба хөнгөлөлтэй нөхцлөөр жижиг зээл авах зэрэг бусад боломж таныг хүлээж байна.

Жич: Цалингийн хэмжээг зөвхөн эхний шалгаруулалтанд тэнцсэн хүмүүст зарлана.

Хариу санал хүлээн авах эцсийн хугацаа: 2012 оны 10 дугаар сарын 31 –ны 18 цаг
Сонирхож байгаа хүмүүс дурдсан хугацаанаас өмнө өөрийн СV-гээ бэлтгэн “Ажилд орох СV” гэсэн толгой үгтэй бичиж саналааcontact@irim.mn хаягаар явуулж tselmegmon@gmail.com dolgion29@gmail.com ts.boldod@gmail.com хаягуудад хавсаргана уу.

No comments: