Хууль Зүйн Үндэсний Хүрээлэн СОЦИОЛОГИЧ ажилд авна

Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн Бодлогын Судалгааны Төвд
Бодлогын судлаач 5
Статистикч-Судлаач 1 / Өргөдөл мэдүүлэгчид 2 хэсгийн 2 ба 3 дугаар шалгуур хамаарахгүй/
Социологич- Судлаач 1 / Өргөдөл мэдүүлэгчид 2 хэсгийн 2 ба 3 дугаар шалгуур хамаарахгүй/ тус тус шалгаруулж авна.

1.Ажлын байранд тавигдах ерөнхий шаардлага
1. Боловсролын зэрэг: Мэргэжлийн чиглэлээр бакалавраас дээш зэрэгтэй байх.
2. Гадаад хэлний бэлтгэл: Түгээмэл гадаад хэлээр мэргэжлийн түвшинд унших, бичих, ярих чадвартай байх /Олон улсын хэмжээнд нийтлэг хэрэглэгддэг түвшин тогтоох шалгалтын (TOEFL, IELTS зэрэг) 60 ба түүнээс дээш хувийн оноотой бол гадаад хэлний шалгалтаа шууд тооцуулж болно/.

3. Судалгаа хийх дур сонирхолтой, бүтээлч
4. Шинийг санаачлагч, эрэлхийлэгч байх
5. Мэдээлэл боловсруулах, дүн шинжилгээ хийх чадвартай байх
6. Мэдээллийн шинэ технологийг судалгааны ажилд үр бүтээлтэй ашиглах чадвартай байх
7. Өөрийгөө боловсруулах, сурч мэдэх хүсэл эрмэлзэлтэй
8. Багаар ажиллах, манлайлах чадвартай
9. Ажлын ачаалал даах чадвартай, тогтвор суурьшилтай ажиллах сонирхолтой
10. Судалгааны ажил хийж байсан туршлагатай

2.Бүрдүүлэх материал
1. Өргөдөл /Өргөдлийн маягтыг ХЗҮХ-ийн цахим хуудас(www.legalinstitute.mn)- наас татан авч мэдүүлэх/;
2. Эссэ 1500 аас доошгүй үгтэй .  Дараах сэдвээс сонгох. Үүнд:
a. Эрх Зүйд захирагдах ёс
b. Үндэсний эрх зүйн тогтолцооны хөгжил онцлог
c. Эрх зүйн либертари үзэл баримтлал
d. Эрх зүйн дүн шинжилгээ хийх арга зүй
3. Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (сурталчилгааны чанартай бүтээл хамаарахгүй);
4. Ажил байдлын тодорхойлолт (хамгийн сүүлд ажиллуулж байсан байгууллага болон судалгаа шинжилгээний ажлыг нь сайн мэдэх эрдэмтэн, багшаас энэ мэргэжлээр ажиллах бэлтгэл, туршлага, зан төлөвийн онцлогийг нь тодорхойлсон тодорхойлолтыг бичсэн хүнтэй харилцах хаягийн хамт ирүүлэх);
5. Боловсролын зэргийн баримт бичиг, дүнгийн жагсаалт, тэдгээрийн нотариатаар баталгаажуулсан хуулбар 

3.Бүртгэл, хаана, хэзээ
Бүрдүүлсэн материалыг 2012 оны 11 дүгээр сарын 15-ны дотор Хууль Зүйн Үндэсний Хүрээлэнгийн 202 тоот өрөөнд биечлэн эсвэл munkhzul.d@legalinstitute.mn  хаягаар цахим хэлбэрээр илгээнэ үү.

No comments: