Судалгааны баг сонгон шалгаруулах тухай

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлж буй “Хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих үндэсний чадавхийг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Хүний эрх ба хүнд суртал, чирэгдэл” шалгалт, судалгааны ажлын зарим чиг үүргийг хариуцан гүйцэтгэх судалгааны багийг сонгон шалгаруулж хамтран ажиллана.

Зорилго:
Судалгаа нь төрийн үйлчилгээг иргэдэд үзүүлэхэд учирч буй хүнд суртал, чирэгдлийн шалтгаан нөхцөл, үр дагавар, хүндрэл бэрхшээлийг тодорхойлж,  арилгах арга замын талаар санал боловсруулах зорилготой болно.


Хийж гүйцэтгэх ажил:
Судалгааны баг нь ХЭҮК-оос боловсруулсан удирдамжийг баримтлан нийгмийн халамж, үйлчилгээний чиглэлээр иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээний талаар баримт цуглуулах, судалгаа, дүн шинжилгээ хийх ажлыг зохион байгуулна.

Баг нь дараах нөхцөл байдал, хүчин зүйлсийг тодорхойлоход голлон анхаарна. Үүнд:
  • Төрөөс үзүүлж буй халамж үйлчилгээний хүрээнд шаардлагагүй зохицуулалт, босго, шалгуур байгаа эсэх,
  • Үйлчилгээ авах шат дамжлага, төлбөр хураамжийн давхцал, тогтолцооны доголдол, үйлчилгээний хүртээмж муу, ажил үүргийн оновчгүй хуваарилалт байгаа эсэх,
  • Мэдээллийн ил тод бус, тодорхойгүй байдлын улмаас иргэд,  хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг авах явцад цаг хугацаа алдах, үргүй зардал гаргах зэрэг нөхцөл байдал үүсч байгаа эсэх
Судалгааны ажилд баримт бичгийн шинжилгээ, ажиглалт, анкет зэрэг тоон болон чанарын судалгааны аргуудыг хослуулан хэрэглэвэл зохих ба энэ талаар ирүүлэх саналд тусгасан байна. Тухайн багаас хүлээгдэж буй гол үр дүн нь нийгмийн халамж, хамгааллын чиглэлээр үйлчилж буй хууль тогтоомжийн дүн шинжилгээ, холбогдох мэдээлэл, баримтын багц, байгууллага иргэдийн өдөр тутмын харилцааны ажиглалт, үнэлгээ, цаашид сайжруулах санал бүхий судалгааны тайлан байна.

Судалгааны хамрах хүрээ:
Нийгмийн хамгааллын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, харьяа агентлаг, газрууд болон нйислэлийн дүүрэг, хороод, тэдгээрийн албан хаагчид, үйлчилгээ авч буй иргэд болно.

Хугацаа:
Судалгааны ажлыг 2012 оны 3 дугаар сард багтаан эхлүүлэх бөгөөд нийт ажлын хугацаа 11 долоо хоногоос хэтрэхгүй байвал зохино.

Судалгааны багт тавигдах шаардлага:
  • Багийн ахлагч нь бодлого, эрх зүйн дүн шинжилгээний чиглэлээр мэргэшсэн,  судалгааны төслүүдийг удирдаж байсан ажлын туршлагатай байх,
  • Багийн бүрэлдэхүүнд социологи, статистик эсхүл үнэлгээ шинжилгээний мэргэжилтэн заавал байх,
  • Гишүүд холбогдох чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлын туршлагатай байх, 
Бүрдүүлэх материал:
  • Багийн сонирхол илэрхийлсэн захидал
  • Ажлын санал, (төлөвлөгөө, гүйцэтгэх арга, зохион байгуулалтыг агуулсан байх)
  • Байгууллага, багийн ахлагч, гишүүдийн анкет, туршлагын талаарх мэдээлэл
  • Үнийн санал
Сонирхсон байгууллага, багууд дээрх материалыг (монгол хэлээр) бүрдүүлж, битүүмжлэн 2012 оны 3 дугаар сарын 1-ний 17.00 цагаас өмнө доорх хаягаар ирүүлнэ үү.

Чингэлтэй дүүрэг, 6-р хороолол-1, Тусгаар тогтнолын талбай, Засгийн газрын XI байр, Улаанбаатар хот 15140 Монгол Улс, Утас: 262931
Цахим шуудан: info@mn-nhrc.org, Цахим хуудас: www.mn-nhrc.org
Холбогдох албан тушаалтан: Төслийн зохицуулагч Ч.Алтангэрэл, Утас: 262971

No comments: