Нийгмийн даатгалын мэдээллээ мэддэг болох нь

Нийгмийн даатгалын байгууллагаас даатгуулагчын нийгмийн даатгалын санд төлсөн шимтгэл, нэрийн дансны үлдэгдлийн тооцоо болон нийгмийн даатгалын сангаас зарцуулсан тэтгэвэр, тэтгэмж, зардал авалтын мэдээллийг 2012 оны эхнээс цахим хэлбэрээр буюу имэйлээр иргэдэд хүргэхээр ажиллаж байгаа юм байна.

http://www.ndaatgal.mn/regnd линкээр орж өөрийн имэйл хаягийг бүртгүүлснээр имэйл хаяг руу тань нэвтрэх нууц үг илгээгдэнэ. Уг нууц үгээр “Даатгуулагчийн бүртгэл” вэб програм хангамж руу нэвтрэн өөрийн дэлгэрэнгүй мэдээллийг бүртгүүлнэ. Мөн www.ndaatgal.mn вэб сайтаар орж “Даатгуулагчийн бүртгэл” гэсэн хэсгээр дамжуулан бүртгүүлэх боломжтой. Та мэдээллээ бүртгүүлэх ажилд идэвхтэй оролцсоноор нийгмийн даатгалын холбогдолтой дээрх мэдээллүүдийг өөрийн имэйл хаягаараа тодорхой хугацаанд тогтмол авах боломж бүрдэх юм.

No comments: