Франкуртын сургуулийхан

Зургийн тайлбар: Зүүн талынх М.Хоркхаймер, баруун талынх Т.Адарно, арын толгойгоо маажиж байгаа нь Ю.Хабермас
Зургийн он сар: 1964 оны 04 сар
Зурагчин: Jeremy J. Shapiro

Германы Франкуртын сургууль нь салбар хоорондын Нео-Марксист нийгмийн онолын сургуултай холбоотой. Анх Франкуртын их сургуулийн Нийгмийн судалгааны институтыг түшиглэн байгуулагдсан. К.Маркстай холбоотой ажилладаг, үйл хэргийг нь үргэлжлүүлэгсэд, итгэл үнэмшлийг нь дагагсад, Марксизмын даган дуурайгчид болон голдуу Коммунист намын ортодокс хүмүүсээр бүрдэн бий болсон байдаг. Экзистенциал философи, психо анализ, анти-позитивист социологийн чиглэлийн социологичид ихэвчлэн хамрагддаг.

Онолын ажил:
Нэг. Нийгмийн шинжлэх ухаанд шүүмжлэлийн үндсийг тавьсан
Хоёр. Өрнийн иргэншлийг шүүмлэх нь
Гурав. Шүүмжлэлт онол ба ноёрхол

Эхэн үеийн Франкуртын сургуулийн гишүүд: Макс Хоркхаймер, Теодор Адорно, Херберт Маркус, Фридрих Поллок, Эрик Фром, Лео Лёвендал гэх мэт...

Франкуртын сургуулийн шүүмжлэлт онолд багтддаг дараа үеийн онолчид: Юрген Хабермас, Клаус Офф, Аксел Хоннед, Оскар Негт, Алфред Шмидт, Олбреч Велмер гэх мэт.

Эдгээрээс М.Хоркхаймер болон Т.Адорно нарын "pessimism", Ю. Хабермасын "өнгөрсөн ба ирээдүй хооронд" шүүмжлэлт онол: арга зүй хамгийн алдартай, социологийн шинжлэх ухааны нэгэн үеийн сонгодог сэтгэлгээний түүх юмаа.

Гол чухал гэсэн концефцууд нь "шүүмлэлт онол", "диалектик", "практик", "психо анализ", "анти позитивизм", "нийтлэг соёл", "соёлын үйлдвэрлэл", "дэвшилтэт капитализм", "нийгмийн амьдралаас холдох", "легитимаци хямрал", "рациональ коммуникатив" гэх мэт ойлголт байв.

Дэлгэрэнгүйг англи хэлээр http://www.marxists.org/subject/frankfurt-school/ болон http://www.sociologyencyclopedia.com/public/explore?query=A&widen=1&result_number=1&topics=id2247965&type=std&fuzzy=0&slop=1 сайтуудаар орж үзнэ үү

Н.Батзориг 2011 он

No comments: