Залуусд тулгарч байгаа 10 том проблем

“Нийгмийн Ардчилал” МЗХ-оос монгол орны өнцөг булан бүрт 3 Р хэлэлцүүлгийг зохион байгуулж, дүнгээ гаргалаа. Хэлэлцүүлгийн 3Р арга нь олон улсын төвшинд түгээмэл ашиглагддаг арга бөгөөд төр засаг, хувийн хэвшил, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага бүр өөр өөрийн өнцгөөс асуудлыг хэрхэн харж байгааг судлаж, давхцлыг тодорхойлдог онцлогтой, PARTNERSHIP, PRIVATE, PUBLIC, гэсэн гурван үгийн товчлол юм. Монголд “3Р” аргачлалаар анхны судалгаа хийгдэж, дүнгээ нэгтгэлээ. Судалгаа шинжилгээний MMCG групп, Англи, Германы судалгааны институттэй хамтарсан баг тус судалгаан дээр ажиллаж, 13 төрлийн аргачлал ашиглаж, 37 мянган орчим залуусыг хамруулж чадсанаараа судалгааны үр дүн амьдрал илүү ойр баттай болж чадсан гэж залуус үзэж байна.

Судалгааны дүн доор дурдагдсан 10 төрлийн асуудал өнөөгийн залуусын хамгийн том проблем болж байна гэсэн дүн гарчээ.

Орон сууц /Эцэг эхийн гэр, хөлсний байр, халаасны өрөөнд амьдардаг/

Эрүүл мэнд /Уушиг, ходоод, элэг цөсний өвчлөл/

Ажил эрхлэлт /Мэргэжилгүй, мэргэжлээрээ ажиллах боломж бүрдээгүй, гэр бүлээ тэжээхийн тулд албан бус хөдөлмөр эрхэлдэг, нийгмийн даатгал, татварын дэвтэргүй/

Нийгмийн оролцоо /Зорилготой гэхдээ тууштай биш, бухимдалтай гэвч гаргаж илэрхийлдэггүй, нийгмийн амьдралд оролцохыг хүсдэг ч хандах газар байхгүй гэж үздэг/

Амьдрах орчин /Өөрийн өмчгүй, гар утас, yahoo ашигладаг, утаагаа амьсгалж, гол ус ширгэж байгаад санаа зовнидог/

Чөлөөт цаг /Чөлөөт цаг өнгөрүүлэх газар хомс байдаг тул баар, диско клубт ордог, шинэ кино үзэх, компьютер тоглох, билльярд сагс тоглох дуртай/

Боловсрол /Чанартай боловсрол эзэмшихийг хүсдэг ч санхүүгийн боломжгүй, гадаадад суралцахыг мөрөөддөг/

Тээвэрийн хэрэгсэл /Том оврын болон микро автобус, хувийн машинтай болохыг хүсдэг/

Сарын дундаж орлого /94.000-180.000 төгрөг, байнгын өр зээлтэй амьдардаг/

Гэр бүлийн байдал /ганц бие, гэрлэх боломж бүрдээгүй гэж үздэг/

1 comment:

Anonymous said...

sudalgaanii ner?
zaluus=hedees heden nasniihan be?
heden huniig hamarch hiisen sudalgaa ve?
randomly selected?