Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн нэвтрүүлгийн мониторингийн дүн, зөвлөмж

Хэвлэлийн Хүрээлэнгээс Нээлттэй Нийгэм Форумын дэмжлэгтэйгээр Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизийн хөтөлбөр, нэвтрүүлгийн өнөөгийн байдлыг үнэлж, 2007 онд хийсэн мониторингийн дүнтэй харьцуулан ахиц, дэвшлийг тодорхойлох зорилго бүхий судалгааг хэрэгжүүлэв. Судалгааны аргачлалыг Европын Радио, Телевизүүдийн Холбооны “ESCORT ангилал”-ын системд түшиглэн боловсруулсан болно.

Мониторингийн хүрээнд МҮОНТ-ийн 2010 оны 04, 09 дүгээр сарын тус бүр 14 хоног, нийт 28 өдрийн хөтөлбөрийг шинжлэн судаллаа.

Судалгааны явцад бүрдүүлсэн тоон болон чанарын мэдээллийг Олон нийтийн телевизийн дараах нийтлэг шалгуур үзүүлэлттэй харьцуулан дүгнэсэн болно:

Олон нийтийн телевиз нь

1. Улс төр, эдийн засгийн зэрэг аливаа ашиг сонирхлоос хараат бус үйл ажиллагаа явуулж, олон нийтийн эрх ашигт үйлчилнэ.
Иргэдийн ОНТ-ээр үйлчлүүлэх эрхийг ижил тэгш хангана. Үүний тулд ОНТ нэвтрүүлгийн олон хэлбэр, хандаж буй бүлгийн олон ургальч шинж, агуулгын өргөн хүрээг эрхэмлэн хангаж ажиллана.

123 -

Эх сурвалж: www.pressinst.org.mn

No comments: