Тагнуулын байгууллага үүргээ хангалттай биелүүлэхгүй байна

Үндэсний тагнуулын Академийн Судалгаа, эрдэм шинжилгээний төвөөс "Үндэсний аюулгүй байдал ба гадаад бодлого", "Тагнуулын байгууллагын тухай иргэдийн санал бодол" гэсэн асуудлаар судалгаа хийжээ. Судалгаанд Улаанбаатар хот, 21 аймгийн төвийн 1269 иргэнийг хамруулансан байна. Судалгаагаар иргэдийн 80 орчим хувь нь "Тус улсад том гүрнүүдийн нөлөө ихсэж, нэг улсаас хараат байдалд орж байгаа гэж үзсэн бөгөөд хүнсний аюулгүй байдал баталгаагүй, иргэдийн эрх, эрх чөлөө зохих хэмжээнд хангагдаагүй гэж үзжээ. Харин 90-ээд хувь нь "Эдийн засгийн болон экологийн аюулгүй байдал алдагдаж байна" гэсэн байна.

Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлыг хангахад иргэний оролцоо чухал болохыг олонхи нь сайн ойлгож, олон тулгуурт гадаад бодлогыг дэмжиж байгаа нь харагджээ. Мөн Монгол Улс Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагад элсэхийг дэмжихгүй байх хандлага зонхилж байсан аж.
Гадаадад буй манай улсын иргэдийн аюулгүй байдал баталгаа муутай гэж оролцогчдын олонхи үзсэн бөгөөд ОХУ, Монгол Улсын иргэд харилцан визгүй зорчихыг дэмжих, БНХАУ-ын иргэд манай улсад визтэй зорчдог хэвээр байх нь зөв гэх хандлага давамгайлжээ. Мөн Тагнуулын байгууллагыг бэхжүүлэх шаардлагатай гэж иргэд үзсээр буйн зэрэгцээ үйл ажиллагаанд нь олон нийтийн дэмжлэг чухал болохыг ойлгож, иргэдтэйгээ байнга харилцаж, тэдэнд өгөх мэдээллээ нэмэгдүүлэх шаардлагатай байгааг илэрхийлж, Тагнуулын байгууллага үүргээ хангалттай биелүүлэхгүй байгаагийн зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг зарим талаар хязгаарладаг тул нэр хүнд нь иргэдийн дунд сайнгүй буюу дундаас доош байна гэж дүгнэжээ.

2 comments:

Мөнгөө нь байна said...

Tagnuuliixan awligach gedgiig medex uu' Ted awligachdaas awliga awdag yum bn lee

ЗОРИГТ8 said...

Мөнгөө:
баримт нь байвал үнэн л байх...