http://www.ceu.hu/crc/
Унгарын Будапешт хот дахь Төв Европын их сургуулийн Сургалтын Агуулга Боловсруулах Тєв нь нийгмийн ухааны багш нарын мэргэжил дээшлүүлэх, сургалтын хөтөлбөр, агуулгыг боловсронгуй болгох зорилгоор богино хугацааны сургалт зохион байгуулдаг бөгөөд энэхүү сургалтанд хичээлийн хөтөлбөрөө шинэчлэхийг эсвэл сургалтын хөтөлбөр боловсруулахад тулгардаг асуудлыг хэлэлцэхийг хүссэн Монголын их, дээд сургуулийн нийгэм хүмүүнлэгийн ухааны багш, судлаачдыг оролцохыг урьж байна.
Сургалтанд оролцох багш нар англи хэлний тодорхой мэдлэгтэй байх ёстой бөгөөд өргөдлийн материал бүрдүүлэн шалгарсан багш нар 100% тэтгэлгээр энэхүү сургалт семинарт оролцох бөгөөд ном, стипенд авна. Сургалт доор заасан хугацааны дагуу Унгарын Будапешт хотод болно.
* Тодорхой нэг хичээлийн хөтөлбөрийг шинэчлэх
Хөтөлбөрийн талаархи дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж авна уу
Ерөнхий өргөдлийн маягтыг энд дарж авна уу
Тэнхимийн групп өргөдлийн маягтыг энд дарж авна уу.
No comments:
Post a Comment