Жендерийн стеоротипийн талаар...

Хэвшмэл ойлголт гэж юу вэ? Тогтсон хэвшмэл ойлголт гэдэг нь хэсэг бvлэг хvмvvсийн, тухайлбал нийгмийн хэсэг бvлгvvд эсвэл угсаатны бvлэг хvмvvсийн тухай ихэвчлэн мухар сvсэг дээр тулгуурласан ерөнхий дvгнэлтvvд юм. Иймэрхvv хэвшмэл ойлголтууд нь буруу, ташаа байдаг. Тэдгээр хэвшмэл ойлголтууд нь хэн нэгнийг хувь хvн гэдгээр нь биш хvйс, арьсны өнгө, гадаад өнгө vзэмжээр нь дvгнэж байдаг.
Жендэрийн хэвшмэл ойлголт нь "Эцгийн эрхт ёс буюу Патриархат" тогтолцоогоор хамгаалуулж бэхждэг байна. Патриархат тогтолцоо нь эцгийг овгийн буюу өрхийн тэргүүнд тавьж, эмэгтэйчүүдийг нөхөн үржихүйн үүрэг, гэр бүлийн байр сууриар нь тодорхойлдог байна. Мөн хүмүүсийг жендэр, нас, өмч, гэр бүл дэх байр сууриар нь эрэмбэлж, зөвхөн "эр", "эм" гэсэн хоёр хүйс байдаг гэж номлодог.

Энэ номлолын дагуу эмэгтэй хүн бол гоо сайхан төгс, удирдагч бус гүйцэтгэгч, хүүхэд төрүүлж өсгөх ёстой, нийгэм, гэр бүлийн зорилгод үйлчилдэг хоёрдогч этгээд, удмын санг цэвэр ариун байлгаж, хадгалах үүрэгтэй гэж үздэг.

Харин эрэгтэй хүнийг ямагт манлайлагч, түрэмгийлэгч, хүчирхийлэгч, өмгөөлөгч, хамгаалагч, сэтгэлийн тэнхээтэй, уйлдаггүй, аюул эрсдэлийг үүрэгч байх ёстой хэмээн тулгадаг.

Хэн ч байсан эдгээр дүрээс хазайсан тохиолдолд аюултай. Энэ тогтолцоо нь гадуурхан, үзэн ядаж, үл тоомсорлох зэргээр шийтгэж, сул дорой болгодог байна. Тухайлбал, эршүүд эмэгтэй хүнийг эр ч тоохгүй, эрлэг ч тоохгүй амьтан гэх. Олонхийн ойлголтоор "Эмэгтэйлэг" зан төрхтэй харчуулыг эр хүний шинжгүй, яаж гэр бүлээ авч явна даа, хүүхэдгүй эмэгтэйг хөлийг нь хэн хучна даа зэргээр шүүмжилдэг.

Иймд энэхүү тогтолцоо нь жендэрт суурилсан хүчирхийллийг бий болгож, хүний эрх, эрх чөлөөг зөрчдөг шударга бус ялгаварлалыг үүсгэсээр байна.

21-р зуунд хүний эрхийг зөрчиж буй патриархат тогтолцоо, сэтгэхүйгээс өөрсдийгөө чөлөөлөх ёстой болж байнаа.

No comments: