Олигархууд тєрийг хямралд хvргэж байна Ч.Тамир


Улс тєрийн намуудын рейтинг нааш цааш хэлбэлзэж олон жил тогтмол байсан “АХ” намын нэр хvнд газарт унаж, АН тэнгэрт хадлаа гэсэн социологийн судалгаа шил даран гарах болов. Хэн нэгний захиалгаар хийчихлээ гэж хардагддаг судалгааны дvн араасаа хар сэр дагуулсаар байна. Харин МУИС-ийн социологийн тэнхимийн багш Ч.Тамир аль ч намын рейтинг буураа ч vгvй, єсєє ч vгvй гэж байна.

-Сvvлийн vед АН-ын рейтинг суга єсч, МАХН-ын рейтинг буурч байгаа мэдээ байна. Нийгмийн сэтгэл зvй vнэхээр тэр чиглэлд байна уу?
-Эрх барьж байгаа намын хувьд дотоод зєрчил, “Хадгаламж” банк гэх мэт тєрєл бvрийн vйл ажиллагаатай холбоотойгоор хvмvvсийн итгэх итгэл суларч байгаа. Нєгєє талаас АН-ын хувьд сєрєг хvчин гэдэг талаасаа рейтинг нь жаахан дээшлэх байдал харагдаж байна. Хэдий ийм байдал ажиглагдаж байгаа ч судалгаануудын дvн бvхэлдээ улс тєрийн намуудад итгэх итгэл багассаныг харуулж байна. Жирийн иргэд улс тєрийн намуудын байрыг нь солиод тавьсан ч ялгаа алга гэж байгаа. Нєгєє хоёр нь болохоор Монголд хоёрхон л нам байх ёстой, бид л улс орныг авч явах ёстой гэдэг. Гэтэл энэ хоёр тєр ээлжилж барьсан сvvлийн 10 жилийн тvvх єнєєдєр бид нарыг ямар vр дvнд хvргэв гэдэг нь хэнд ч ойлгомжтой учраас намуудад итгэх итгэл сулрах нь аргагvй. АН-ын рейтинг єсч байгаа гэж яриад байгаа ч их єсєєгvи байх. МАХН-ынх ч буурсан гээд байгаа ч тийм их буураагvй. Ер нь энэ нам ийм их олон юм vзээгvй шvv дээ. Энэ бvхний эцэст рейтинг бага зэрэг буурах бол хэвийн vзэгдэл. Товчоор хэлбэл дараагийн сонгуулиудад олон нийт єєр сонголт хайж байна.

-Єнєєдєр парламентын засаглал хямралд хvрч байна гэж ярьж бичих боллоо. Vvнээс гарах арга зам байна уу?

-Парламентын хямралаас гарах арга зам нь ерєнхийлєгчийн засаглал гэж ярьж байна. Энэ нь асуудлыг шийдэж байгаа бус зугатаж байгаа хэлбэр. Бидэнд нэг байшин барьж байгаад тvvнийгээ орхиод єєр байшин бариад явах уу эсвэл тэр байшингаа гvйцээх vv гэдэг асуудал байна. Нєгєє талаасаа Монголын гадаад орчин єєрчлєгдлєє. Сvvлийн 10 гаруй жил постсоциалист орноос шилжилт хийж орсон орнуудтай харьцуулахад Монгол орон дунд хавьцаа явж байсан. Зvvн европын орнууд их урагшлачихсан. Дундад Азийн орнууд авторитар, мафизмын дэглэмд ороод хойно хоцорчихсон. Монгол бол урагшаагаа коммунизм, хойшоогоо олигархууд гээд ийм бараан дvр тєрх дунд арай гэрэл гэгээтэй харагдаж байсан Монголын ардчиллыг vнэлж гадны зээл тусламж ч орж ирдэг байв. Гэтэл сvvлийн 2 жил Монголын энэ дvр зураг єєрчлєгдсєн. Ємнє нь Монголыг Азид байгаа ардчилсан орон гэж хардаг байсан бол сvvлийн хоёр жил асар их баялагтай бялуу гэж хардаг болсон. Америкууд, Оросууд, Хятадууд манай улсыг их сонирхож эхэлж байна. АНУ-ын тєрийн нарийн бичгийн дарга асан Жеймс Бейкер Айвенхоугийн асуудлаар Монголд ирсэн нь тус улсын ашиг сонирхол манай улсад орж ирж байгааг харуулж байна. Саяхан УИХ-ын дарга Австралид очиход том компаний удирдлагууд уулзсан. Япончууд ч ерєнхийлєгчид олон санал тавьсан. Монголын баялагийг хувааж идэх их гvрнvvдийн сонирхол бvрэлдчихсэн байхад тэр ардчилал нь хамаа байхгvй. Одоо энэ баялагаас хэн хэдэн хувийг хvртэх вэ гэдэг л асуудал байна. Гадна, дотно энэ нєхцєл байдлыг харахад Монгол улс дарангуйлал руу дундад Азийн бусад улсын араас явахад бэлэн байна гэдгийг харуулж байна. Энэ бол аюултай.

-Олигарх л гээд байдаг. Тэр олигархууд нь хэн хэн юм бэ? Та нэрлэж чадах уу?
-Хамгийн энгийнээр явцуу бvлгийн эрх ашгийг 1-рт тавьдаг хvмvvсийг хэлж байгаа юм. Эд нарт намын эрх ашиг ч гэж байхгvй. Намын гишvvдийн эрх ашиг ч гэж байхгvй. Зєвхєн єєрсдийн эрх ашиг бий. Тэгээд асар их хэмжээний мєнгийг олох, тэр мєнгийг гадаадад байршуулах зорилготой. Ийм хvмvvс єнєєдрийн хямралт байдалд их vvрэг гvйцэтгэж байна. Тэд тєрийг барьж байхын тулд бvхэл бvтэн vлгэр зохиочихсон. Тєрийн ажил их vнэ хvндтэй гэж ярьдаг ч vнэн хэрэг дээрээ тєрийн ажлыг бизнесийн ашиг сонирхол болгож хувиргадаг. Хариуцлага ярих болохоороо хэнд нь ч хариуцлага тооцдоггvй. Бvгдээрээ улс тєрийн систем буруутай, тогтолцоо буруутай хувь хvн буруугvй гэдэг. Vнэн хэрэгтээ хэнтэй нь хариуцлага ярих нь бvрхэг.

"Монголын нэг єдєр" сонин 2007 оны 4 сар

No comments: