Монголын улс төр 2009.09.09-ны байдлаар

Санамсаргүй тохиолдлоор 100 жилд нэг тохиох энэ өдөр Улаанбаатар хотод төр засгийн байгууллагуудын үйл ажиллагаа улс төрийн намууд улс төрчдийн рейтингийн судалгааг хийсэн юм. Энэхүү судалгааны дүнг товч танилцуулья. Судалгааны үндсэн мэдээллийг тоон судалгааны үндсэн арга болох анкет, /асуулга/-ын аргаар цуглуулсан болно.

Судалгааны үр дүнг доорх нийгмийн бүлгүүд болон нийгмийн, шинжүүдийн ялгаатай байдлаар нь харьцуулан судлахыг зорьсон. Үүнд:

1. Залуу, дунд, ахмад үеийнхний үзэл бодол, байр суурь

2. Боловсролын түвшингийн ялгаатай байдал

3. Жендерийн ялгаатай байдал

4. Эрхэлж буй ажил, мэргэжил, бизнесийн ялгаатай байдал

Түүврийн нийт хэмжээг 600 респондент байхаар тогтоосон. Үүнд:
Оршин суугаа газар:

Насны хувьд ангилал, хувь хэмжээг урьдчилан тогтоогүй. Гэхдээ 18-аас дээш насны хүн амыг дотор нь залуу үе, дунд үе, ахмад үе гэж ангилвал эдгээр үеүүдийн тэгш төлөөллийг судалгаанд хамруулахыг зорьсон.

Боловсролын түвшингийн бүх төлөөлөл судалгаанд хамрагдсан. Үүнийг дараахь хүснэгтээс харж болно. Гэхдээ энд нэг тайлбар хийх нь зүйтэй. Манай иргэдийн дунд дээд боловсролтой хүмүүсийн тоо нилээд өндөр хувьтай байгаа нь анхаарал татаж байгаа юм. Үүнийг чанарын судалгааны аргаар тодруулж үзэхэд их, дээд сургууль төгссөн хүмүүсээс гадна 1990-ээд оноос өмнө техникум төгссөн хүмүүс мөн одоо их, дээд сургуульд суралцаж байгаа зарим оюутнууд өөрсдийгөө дээд боловсролтой гэж хариулж байсан нь тогтоогдсон. Үүнийг дараахь хүснэгтээс харна уу.
Боловсрол:

Амьжиргааны түвшний хувьд дунд зэрэг гэсэн хариулт өндөр хувьтай байгаа нь Монголчуудын “ашдын билгээс амны билэг” гэдэг ёс заншилтай холбоотой байж болох юм.
Амьжиргааны түвшин:

Анкетын асуултанд нэгэн зүйлийн хязгаарлалт хийсэн. Энэ нь “мэдэхгүй” буюу “хариулахад хэцүү байна” гэсэн сонголтыг оруулаагүй бөгөөд энэ нь респондентууд идэвхигүй хариулт өгөх явдлыг хязгаарласан хэрэг болно. Өөрөөр хэлбэл сонгогчдыг заавал тодорхой хариулт өгөхийг шахах зорилт тавьсан. Гэхдээ зарим сонгогчид тодорхой асуултуудад хариулахгүй байх боломж олгосон бөгөөд үүнийг SPSS-11.5 –д задгай орхисон нь Missing System-д тэмдэглэгдсэн. Энэ нь тухайн асуултанд хариулаагүй гэсэн утгыг илэрхийлж байгаа юм.

Судалгаанд төр засгийн байгууллагуудын үйл ажиллагааг онц, сайн, дунд, муу гэсэн үнэлгээгээр үнэлүүлэхэд Ерөнхийлөгчийн үйл ажиллагааг судалагаанд хамрагдсан хүмүүсийн 37,5 хувь нь онц буюу сайн гэж үнэлжээ. УИХ-ын үйл ажиллагаанд 18,2 хувь, Засгийн газрын үйл ажиллагаанд 22,5 хувь нь сайнаас дээш үнэлгээ өгсөн байна.

Улс төрийн намуудын рейтингийг “Та аль улс төрийн намыг дэмждэг вэ?” гэсэн асуултаар тандаж үзэхэд МАХН-ыг 35,8 хувь нь, АН-ыг 37,1 хувь нь, ИЗН-ыг 2,3 хувь нь, бусад намыг 0,3 хувь нь дэмждэг гэж хариулсаны зэрэгцээ 22,3 хувь нь аль ч намыг дэмждэггүй гэж хариулжээ. “Мөрийн хөтөлбөр сонгуулийн амлалтаа хамгийн сайн биелүүлдэг намыг тэмдэглэнэ үү?” гэсэн асуултанд МАХН 52,4 хувь, АН 51,9 хувь, ИЗН 4,1 хувьтай байна.

Олон нийтийн дунд улс төрийн намуудын голлох улс төрчдийг дэмжих дэмжлэг ямар байгааг судалж үзэхэд

1. С.Баяр 46,7%,

2. Ц.Элбэгдорж 41,1%,

3. Ц.Нямдорж 28,3%,

4. Н.Алтанхуяг 23,8%,

5. Д­.Дэмбэрэл 21,1%,

6. С.Оюун 20,2%,

7. Ч.Сайханбилэг 20,0%,

8. У.Хүрэлсүх 19,9%,

9. Э.Бат-Үүл 16,8%,

10. Д.Лүндээжанцан 14,6%,

11. С.Баярцогт 10,3,

12. Д.Дорлигжав 9,3%,

13. Г.Батхүү 8,9%,

14. М.Энхболд 6,4%,

15. Д.Эрдэнэбат 5,7%-ийн дэмжлэг авч эхний 15-д багтжээ.

Энэхүү судалгаанд Монгол улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр нарын нэрийг улс төрийн аль нэгэн намд тодорхой ажил, алба эрхлээгүй тул оролцуулаагүй бөгөөд нээлттэй асуултын хүрээнд зарим иргэд эдгээр улс төрчдийн нэрийг зориуд тэмдэглэсэн байсан ба тэрхүү тэмдэглэлээр рейтингийг тогтоох боломжгүй учир дээрх жагсаалтанд оруулаагүй болно.

Сургалт судалгааны “ АЛЬТЕРНАТИВ ТӨВ “

2 comments:

Anonymous said...

УБ хотын улс төрийн амьдрал нэг иймэрхүү шив дээ. Хөдөөгийх ямар байдаг бол. Ганцхан нийслэлд хэдэн санал асуулга авчаад л сүжрээд байх юм даа. Ичих хэрэгтэй ш дээ.

ЗОРИГТ8 said...

Anonymous: хэхэ...бүгд найрамдах Улаанбаатар улс гэж мэдэх үү...ай