ШИНЭ ЗЕЛАНДЫН ЭМЭГТЭЙЧVVД ХАМГИЙН ИХ ХАРТАЙ

Шинэ Зеландын эмэгтэйчvvд дэлхийд хамгийн их хартай нь ажээ. Оксфордын их сургуулиас явуулсан сvvлчийн судалгааны дvн vvнийг харуулж байна.

Ингэхдээ социологийн хэд хэдэн санал асуулгын дvнг vндэслэн ийм дvгнэлт хийж байгаа юм гэж Шинэ Зеландын гэр бvлийн судалгааны vндэсний комиссын шинжээч Радха Балакришнан мэдэгджээ. Тухайлбал, хэрвээ хамт ажилладаг єєр эмэгтэй, танилуудынх нь эхнэр юмуу найз бvсгvй, худалдан авагч, хажуугаар зvгээр єнгєрч яваа хєрш эмэгтэй єєдєєс гараад ирвэл эхнэрийнх нь байдал тєрх тэр даруй єєрчлєгдєж, илт цухалдаад ирдэг гэж Шинэ Зеландын долоон нєхрийн нэг нь хэлсэн байна. Харьцуулалт хийх vvднээс дурдахад, 11 эрээс нэг нь л харддаг гэж Шинэ Зеландын эмэгтэйчvvд vздэг ажээ.
"Ямар нэг годгоносон юм миний нєхєрт сээтэн хаях гээд vзээрэй л дээ" хэмээн санал асуулгад оролцсон нэг эмэгтэй хэлсэн байна.

Иймэрхvv байдал нь бас нааштай талтай байдаг гэж гэр бvл, гэрлэлтийн асуудал судалдаг мэргэжилтэн Женис Дэвис дурджээ. "Хардалт нь эмэгтэйчvvдийг єєрийнхєє гадаад байдалд илvv анхаарал тавьж, аятайхан харагдахад хvргэдэг" гэж Дэвис онцлон тэмдэглэсэн байна. Харин Шинэ Зеландын эрчvvд эхнэртээ тийм ч их халамжилдаггvйг тэр бас тайлбарлажээ. "Тус орны эрчvvд дэлхийд хамгийн залхууд ордгийг ємнєх судалгаанууд харуулсан юм. Єєр хvvхэнтэй сээтэгнэх нь бvv хэл, эхнэрийнхээ тєлєє vзэлцэх нь тэдэнд ерєєс залхуутай байдаг" гэж сэтгэл судлаач дурдсан байна. Шинэ Зеландын эмэгтэйчvvдийн дараа Канад, Их Британийн бvсгvйчvvд хамгийн хартайд тооцогддог ажээ.

No comments: