ИХ ХОТЫН ИРГЭДИЙН АЛХАА ТVРГЭСЧЭЭ.


Социологичид дэлхийн хєгжингvй улс орны ажил хэрэгч их хотын иргэдийн дунд судалгаа явуулаад Сингапурын иргэд хамгийн ажил хэрэгч алхаатай болохыг тогтоожээ. Тэд 10 жилийн туршид дэлхийн 32 хотын иргэдийн алхааг судлаж vзээд ийм дvгнэлтэд хvрсэн байна.
Социологичдийн vзэж байгаагаар сvvлийн жилvvдэд их хотын иргэдийн амьдралын хэмнэл зєвхєн ажил хэрэгч байдал дээр тєдийгvй, алхаа гишгээ, амьдралын хэв маягт нь ч нєлєєлжээ. Английн социологичдийн гаргасан судалгаагаар єнєєдєр их хотын иргэд 10 жилийн ємнєхєєс 10%-иар илvv хурдан алхалдаг болсон байна. Тэд судалгаагаа Сингапур, Копенгаген, Мадрид, Нью Йорк, Вашингтон, Лондон гэхчлэн дэлхийн 32 хотод явуулжээ. Тэд юу ч анзааралгvй гудамжаар алхлах иргэдийн алхааны хурдыг ажиглан хэмжсэн байна. Судалгааны дvн гарахад дээр хэлсэнчлэн Сингапурын иргэд хамгийн хурдан алхдаг болох нь тогтоогджээ. Тэдний алхалтын хурд ємнєхєєс 30%-иар хурдасч, секундэд дунджаар 2 метр алхдаг байна. Тэгвэл манай урд хєршийн иргэд ч Сингапурчуудаас дутахгvй хурдан алхдаг бол Европын орнуудаас Копенгаген, Мадрид, тvvнчлэн Америкийн Нью Йорк хотын иргэд ємнєхєєсєє 20% тvргэн алхалдаг болжээ. Тэгвэл судалгаанд хамрагдсан хотуудаас Лондон, Москва, Парисын иргэд хамгийн удаан алхдагт орсон байна.

Эх сурвалж: Tv5 телевиз

3 comments:

Jagaa said...

Монгол ямархуу юм бол доо хөөрхий, жингүүдлээрээ 1-рт орох байхаа хэхэ

ЗОРИГТ8 said...

Jagaa:
ажилгүй нэн түгээмэл учраас удаан явалт ихэссэн байх...хэхэ

Ажил хэрэгч залуус нь машинд суугаад түгжрээд тиймэрхүү л байна даа...

баярлалаа

ЗОРИГТ8 said...

Piland:
Thank you very much....welcome to my blog