Судлаачдын зуны уулзалт - сургалт амжилттай явагдаж өнгөрлөө

IRIM судалгааны хүрээлэнгээс 2009 оны 08 сарын 14-15-ны өдрүүдэд социологич болон тухайлсан мэргэжлийн судлаачидын дунд зуны уулзалт, сургалтыг амжилттай зохион явууллаа. Анхны зуны уулзалт, сургалтанд МУИС, ЭМШУИС, ШУТИС, ХУДС, ШУА, MMGC, Хэвлэлийн хүрээлэн, МҮОНТ, “XXII зуун” ХХК, Каритас ОУБ-ын 30 орчим залуу судлаач, эрдэмтэд оролцсон юм. Уг сургалт нь судлаачдын мэдлэг, оюунд хөрөнгө оруулах, шинэ техник технологи, бүтээл нийтлэлийг сурталчлан таниулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээлч санаачлагыг дэмжих зорилготой явагдсан юм.

Зохион байгуулагчдын зүгээс уулзалт - сургалтын ач холбогдлыг эерэгээр үнэлж байгаа бөгөөд сургалт үр өгөөжтэй халуун дотно уур амьсгалд болж өнгөрсөнийг онцлох хэрэгтэй. Энэхүү уулзалт, сургалтаар чанарын болон тоон мэдээллүүдэд шинжилгээ хийдэг QDA Miner болон Statа програмуудыг танилцуулсан нь оролцогчдын таашаалд ихээхэн нийцсэн гэдгийг сургалтанд оролцогчдын зүгээс албан ба албан бусаар илэрхийлсээр байна.

Цаашид ийм төрлийн сургалтуудыг давтан явуулж, төрөлжүүлж, гүнзгийрүүлэх талаар саналууд гарсан бөгөөд энэ саналуудыг анхаарч давтан сургалт явуулахаар төлөвлөж байгаа юм байна. Мөн хоёр дахь өдрийн уулзалтанд судлаачид, IRIM хүрээлэн хэрхэн хамтарч ажиллаж болох талаар нэгдсэн ойлголтод хүрч цаашид хийх ажлын саналуудыг хэлэлцсэн юм. “Судалгааны төсөл бичихэд анхаарах зүйлс”, “Социологийн шинжлэх ухааны хөгжлийн өнөөгийн түвшин” сэдвүүдээр хичээл орж харилцан ярилцсан нь бас нэгэн давуу тал байлаа. Байгалийн сайхан, цаг уурын таатай нөхцөлд аялж, амрах зуурт монголын судалгааны салбарын мэргэжилтнүүдэд мэдээлэл түгээх, хоорондын туршлага солилцох, ирээдүйн хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлох эхний алхмыг эхлүүлэх зорилготой болж өнгөрсөн юм.

“Цаашдын үйл ажиллагааг өргөжүүлэх, хэлэлцүүлэг хийх, бусад судлаач гишүүдтэй уулзах зэрэгт манай байгууллагын үүд хаалга таны өмнө үргэлж нээлттэй болохыг дахин сануулахдаа баяртай байна” хэмээн IRIM хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар ярисан юм.


Дэлгэрэнгүйг ЭНДЭЭС

8 comments:

byambaa said...

Блогоор минь зочилдогт баярладаг шүү.
Мөн миний блог листийг өөрийн блогтоо байрлуулсанд баярлалаа. Өөрийхийг чинь бас нэмсэн.
Тэгж байгаад жич танилцанаа. хэхэ

Өө тийм, бас сонирхолтой бичлэгтэй шүү блог чинь. Битгий таслаарай...

ЗОРИГТ8 said...

Бямбаа:
Япон ханзтай блогоороо орох дуртай л даа...
Танилцаад хамаатнууд болноо

баярлалаа холбоостсонд...итгэлийг чинь алдахгүй ээ

Anonymous said...

say ene bichlegiig unshij bhdaa hajuud bgaa profile-g tani halti hartal leader gedgiig buruu bichchij :D

ЗОРИГТ8 said...

Anonymous:
засчлаа...баярлалаа...хэл ус тааруу л даа

Anonymous said...

èéì òèéì ñóðãàëò áîëñîí þì áîë ýðòõýí äóóëãàõã¿é ìóóõàé þì àà
õýëæ ÿðüæ áàé ë äàà
õýçýý õîéíî íü ºíãºðñºí äàðàà íü õýëæààõèéí õààøàà þì áý äýý

ЗОРИГТ8 said...

Anonymous:
"ийм тийм сургалт болсон юм бол эртхэн дуулгахгүй муухай юм аа
хэлж ярьж бай л даа
хэзээ хойно нь өнгөрсөн дараа нь хэлжаахийн хаашаа юм бэ дээ"

Фонд чинь танигдахгүй болохоор нь таниулж байж уншлаа...

хэхэ...өөрөө надтай холбоотой байл даа...хэн билээ

galaa said...

bbgalaa@yahoo.com
Surgaltiin tukhai zar tavij bolno sh dee

ЗОРИГТ8 said...

Галаа:
цаг үеийн мэдээлэл тавьж байнаа...баярлалаа