Ахмадууд залуусаас илvv аз жаргалтай


Хөгшчvvд залуусыг бодвол амьдралдаа сэтгэл хангалуун байдаг гэж АНУ-ын судлаачид vзэж байна. Ийм дvгнэлтийг тэд хvмvvстэй ганцаарчлан ярилцах замаар 1972 онд эхэлсэн олон жилийн судалгааны vр дvндээ vндэслэн хийжээ. Судалгаанд 18-88 насны 28 мянган хvн оролцсон байна. Эдгээр он жилvvдэд хvмvvсийн амьдралдаа сэтгэл хангалуун байгаа эсэх нь улс орны эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч нэг бол огцом буурч, эсвэл өсч байв. Гэхдээ нэг vзvvлэлт энэ хугацаанд огт өөрчлөгдсөнгvй. Ахмад vеийн америкчууд залуу болон дунд насныхныг бодвол илvv аз жаргалтай гэдгээ илэрхийлжээ. Цагаан арьст америкчууд болон чинээлэг иргэд африк гаралтай америкчууд болон ядуучуудыг бодвол амьдралдаа сэтгэл хангалуун байжээ. Гэхдээ судалгаанаас vзвэл нас ахих тусам энэ ялгаа бvрэн арилж байна.
Ахмад настнуудын хувьд юм бvхэн санаснаар болдоггvй аж. Юун тvрvvнд энэ нь эрvvл мэнд, ойр дотныхон болон найз нөхдөө алдах асуудалтай холбоотой юм. Гэхдээ ахмад настнууд залуучуудыг бодвол байгаа бvхэндээ сэтгэл хангалуун байдаг. Социологичдын vзэж буйгаар тэд сэтгэл санааны тааламж авч чаддаг байна. Залуучууд амьдралаас ихийг хvсэн хvлээдэг учир гутрах явдал багагvй тохиолддог. Өндөр настнууд амьдралын туршлагын хэрээр том зорилт тавьдаггvй, амьдралтай эвлэрэхэд бэлэн байдаг. Жишээ нь тэд Нобелийн шагнал хvртэлгvй бvхий л амьдралдаа сургуулийн багш байсан vнэнийг тавилуун хvлээж авдаг юм.
Амьдралд сэтгэл хангалуун байхад нь өндөр настнуудад олон нийтийн vйл ажиллагаанд оролцох явдал тус дэм болдог байна. 57-85 насны хvмvvсийн 75 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа нийгмийн чиглэлтэй арга хэмжээнд оролцох, сvмд залбирал vйлдэх, сонирхлын клубт хамрагдах, хvмvvст тусалдаг байна. Yзэл бодол нэгтэй хvмvvстэй харилцах, өөрийгөө бусдад хэрэгтэй гэдгээ мэдэрдэг нь ахмадуудын амьдралыг утга учиртай болгож, илvv аз жаргал авчирдаг гэж социологичид дvгнэжээ.

No comments: