НЭР ДЭВШИГЧИЙН ТӨЛӨВ БАЙДАЛ ГЭНЭ ҮҮ


Сэтгэл судлаач: Б.Ууганцэцэг
Юуны өмнө би энэ сонгуулиас дутюу гэж бодоод юу ч бичээгүй. Гэтэл галзуу хүний өдрийн тэмдэглэл гарсан байхыг хараад тэсч чадсангүй.

"Нэр дэвшигчдийн сэтгэл зүйн төлөв байдлын харьцуулсан судалгаа" гэсэн гарчигтай зүйл news.mn дээр гарч. Гарчигнаасаа аваад нил алдаа. Төлөв байдлын судалгаа гэж цаг агаар болон улирлыг ярихад хэрэглэхээс хүнийг тэр тусмаа хүний сэтгэл зүйг ярьж бичиж болохгүй байхаа. Тэгээд төлөв байдал гэхээсээ илүү хүний шинж чанарыг судалсан ч гэх шиг. Болохгүй ээ, ийм хангалтгүй, мэргэжлийн бус үг хэлээр ярьж болохгүй. хэрвээ сэтгэл судлаач гэж л өөрийгөө нэрлэж байгаа бол...

Тэгээд ч "Л.Оргил-Эрдэнэ" ийм нэртэй сэтгэл судлаач судалгаа хийгээд, үр дүнг нь танилцуулаад байсныг нь мэдэхгүй юм.

Хийсэн, дүгнэсэн байдлыг нь хараад үзвэл мэргэжлийн сэтгэл судлаачийн нэг ч үг алгаа.

"Психо-аналитикийн харьцуулалт" гэж би амьдралдаа уншиж, сонсож байгаагүй. Хэрэвзээ ПСИХОАНАЛИТИК гэж хэлж байгаа бол түүний судалгаанд нэг ч тийм харьцуулалт байхгүйгээр барахгүй, мэргэжлийн хүн уншихад өмнөөс нь хамаг юм халууцмаар. Ер нь сэтгэл судлаач гэсэн нэрийг барьж элдэв балайр реклам, хэлэлцүүлэг, судалгаа хийхээсээ ичих хэрэгтэй. Улс төрд сэтгэл судлаачид дуу хоолойгоо хүргэдэг ч энэ шиг илт галзуу хүний өдрийн тэмдэглэл хийж болохгүй байхаа. Тийм ёс зүй ч байх ёсгүй.

Судалгаа гэдэг бол судлаж байгаа зүйлдээ нөлөө үзүүлэхгүй, ямар нэгэн зүйлээс хамаарахгүй, өөрийн санаа буюу бодлоо оруулахгүй /үүнийг нийгмийн ухааныхан болон судлаачид субьектив нөлөө гэж нэрлэдэг/ байх дүрэмтэй. Гэтэл дээрх харьцуулалт гэж нэрийдээд байгаа зүйлийг хараад ухаан алдаж унахад ганц хуруу дутуу байна.

Задлан шинжилгээ, харьцуулалт гэсэн байна. Хаана задлан шинжилсэн юм байгаа би лав олж харахгүй байна.

Харин би доорх ярианд задлан шинжилгээ хийе л дээ.

-Та энэ шинжилгээг хэрхэн хийсэн аргачлалаа ярихгүй юу?

-Нэр дэвшигчдийн сурталчилгааны материалууд, видео бичлэг болон уулзалтууд дээр очиж ажигласан судалгаануудаа харьцуулах, фокус бүлэгтэй ярилцах замаар хийсэн шинжилгээ л дээ.

1. Хэрвээ судлаач хүн байсан бол зөвхөн аргачлалаа /methodology/ ярих байсан. Түүний хэлсэн зүйлээс ганц ч аргачлал алга.

2. Судалгааны материал дээр харьцуулалт хийсэн бол үүнийг баримт бичигт задлан шинжилгаа хийх буюу контент анализ гэж нэрлэдэг. Үүнээс ашигласан юм тэр үг, үсгэнд юу ч алга.

3. Уулзалтууд дээр очиж ажигласан судалгаагаа харьцуулах. Чөтгөр алгад. Хэлсэн үгнээс нь харахад л. Очиж ажигласан судалгаа гэнэ үү !!! Очиж ажигласан судалгаа. Гудамжны хүн хаа нэгтээ уулзалтууд дээр очисныгоо судалгаа гэвэл бурхан минь СОЦИОЛОГИЙН шинжлэх ухаан байгаад хэрэггүй байхаа.

4. Фокус бүлэг яг энэ харьцуулалт гээд байгаа зүйлийн алийг нь хэлэв. Фокус группийн санал сэтгэгдэл хаана байна... Ийм байж бас арай болохгүй ээ. Тэгээд бас шинжилгээ гэж АЙМААР ТОМ НЭР өгчиж.

Хааяа ч гэсэн ичих булчирхайгаа ажиллуулмаар байна.

Бичсэн хүнээс нь, бичсэн зүйлээс нь би сэтгэл судлаач гэж өөрийгөө хэлж байгаа тэр хүнээс би ичиж байна.

Ичмээр юм уншье гэвэл ийшээ ороорой. /www.news.mn/
Эх сурвалж: http://uugantsetseg.blog.banjig.net/

2 comments:

A.Амарсайхан said...

Сонгууль болохоор судлаачид их олон болчихдог доо. Энэ жил төрийн бус байгууллага бас олшрох шинжтэй.

ЗОРИГТ8 said...

A.Амарсайхан:
Сонгууль ашиглаж бизнес хийгчид сөнөтүгэй..
ТББ-ийн нэр авахад ч нэр олдохоо байлааа..хэтэрлээ шүү