"Америк дах Монголчууд" социологийн судалгаа

Єнгєрсєн онд Монгол Улсын ШУА-ийн Философи, Социологи, Эрхийн Хvрээлэнгийн Социологийн салбар АНУ дахь Монголын ЭСЯ-тай хамтран “Америк дахь Монголчууд” гэсэн сэдвээр явуулсан социологийн судалгааг 2008 онд хийсэн байна.
Нэг. Судлах асуудал
1.1 Судалгааны Vндэслэл

Монгол оронд 1990-ээд онд єрнєсєн ардчилсан хувьсгалын vр дvнд иргэд гадаадад чєлєєтєй зорчих эрх зvйн vндэс бvрэлдсэнээр гадаадад цагаачлан амьдрах хvмvvсийн тоо олширч улмаар энэ vйл явц нь тєр засгийн бодлого, vйл ажиллагааны анхааралд ямагт байх олон асуудлыг дэвшvvлэн гаргаж байна. Юуны ємнє гадаадад ажиллаж амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний амьдрал ахуйд дэмжлэг тусламж vзvvлж болох арга хэлбэрийг олох, эх орныхоо хєгжил дэвшил, эдийн засаг, улс тєр, оюун санааны салбарын бодит байдлын талаарх мэдээллээр хангах, эх орондоо ирж очих боломжийг бvрдvvлэх зэрэг олон асуудал дэвшигдэж байна. Энэ асуудал зєвхєн манай улсын тєдийгvй олон улсын хууль эрх зvйтэй холбогдох учир шийдвэрлэхэд бэрхшээлтэй хэдий ч тухайн хоёр улсын хооронд хэсэгчлэн тохиролцож шийдвэрлэх боломж бас байдаг. Бvрэлдэн бий болсон асуудлыг шийдвэрлэх арга замыг олж, бодлого боловсруулахын тулд юуны ємнє эхлээд гадаадад амьдарч буй хvмvvсийн санал бодол, vнэлэлт дvгнэлтийг сайтар таньж мэдсэн байх ёстой. Энэхvv шаардлагад vндэслэн бид дурдаж буй судалгааг АНУ, Солонгос, Польш, Герман зэрэг орнуудад амьдарч байгаа Монголчуудын дунд явуулж байгаа юм.

1.2 Судалгааны объект, арга
АНУ–д амьдарч буй Монголчуудын дунд судалгааг явуулахдаа судлаачдын боломж нєхцлєєс шалтгаалан Вашингтон, Чикаго хот дахь 200 гаруй Монголчуудын дунд анкетын аргаар мэдээлэл цуглуулахын зэрэгцээ ажиллаж амьдарч буй орчин нєхцєл, vндэсний баяр ёслол тэмдэглэх, Монголоос ирсэн хамтлаг дуучдын тоглолт vзэх, чєлєєт цагаа єнгєрvvлж буй байдал зэрэг vйл ажиллагаанд оролцохдоо, ажиглалтын аргыг тодорхой айл єрхєд зочлон амьдарч, тэдний чин сэтгэлийн яриа, санал сэтгэгдлийг нь хуваалцахдаа сурвалжлага, ярилцлагын аргыг хэрэглэж vндсэн мэдээллийг цуглуулсан болно.Хоёр: Америкт ямар хvмvvc яаж очиж байна вэ?
2.1 Яаж явдаг вэ?
Улс орны нийгэм эдийн засаг, улс тєр, оюуны єєрчлєлтийг даган сvvлийн жилvvдэд манай иргэдийн ялангуяа залуучуудын дунд гадаадад тэр тусмаа Америкт очиж амьдрах явдал амьдралын зорилго тэмvvллийнх нь нэг болж байна гэхэд хилсдэхгvй. Харилцан адилгvй ажил мэргэжил, нас, хvйс, соёл боловсрол бvхий нийгмийн янз бvрийн бvлэгт ийм сонирхол нилээд тархмал болсон нь эдгээр сонирхолд тулгуурласан (далимдуулан) виз гаргадаг (зарим тохиолдолд хууран мэхэлдэг) “ажлын байр”-ыг шинээр бий болгосон юм. Эдгээрийн зарим нь єєрсдєє боломжийн хэмжээний ашиг олдог ч гэсэн хvмvvсийн ашиг сонирхлыг биелvvлж очих гэсэн улс оронд нь нэвтрvvлж байхад зарим нь зєвхєн залилан мэхлэхийг л гол болгосон байдаг. Харин Америкт очиж байгаа хvмvvсийн ихэнх нь виз гаргадаг байгууллага, хvмvvсээр зуучлуулаагvй бололтой. Судалгаанд оролцсон таван хvний нэг (20.4%) нь зуучлах компанын баримт бичиг(3.6%)-ээр эсвэл тодорхой хvмvvст мєнгє тєлж (16.8%) визээ гаргуулсан байна. Америкт орж ирэх гол сувагт

- суралцах (40.9%),
- Америкаас явуулсан урилгыг vндэслэж (18.2%),
- албан ажлын шугамаар(10.2%) гэсэн хэлбэр зонхилж байна. Гэхдээ эдгээрт зуучлах компани, виз гаргадаг байгууллага хvмvvс зохих нєлєє vзvvлж байж болох талтай ч гадаадын бусад оронд явуулдаг арга АНУ руу явах хvмvvст тєдийлєн vр нєлєєтєй болж чаддаггvй бололтой.

2.2 Эрхлэж байсан ажил
Ер нь Америкт гарч буй манай иргэдийн хvн ам зvйн болон боловсрол мэргэжлийн бvтэц, Монголд эрхлэж байсан ажил хєдєлмєр нь бусад оронд (ялангуяа Солонгост) гарч буй хvмvvсээс нилээд ялгаатай болохыг судалгаанаас дvнгээс мэдэж болно. Манай судалгаанд хамрагдагсад бараг бvгдээрээ (98,6%) Монголд ажил эрхлэж, сургуульд суралцаж байсан хvмvvс юм. Тэд ихэвчлэн
- томоохон пvvс компани (23,2%) эсвэл
- тєсвийн байгууллагад (21,0%) ажиллаж байжээ. Мєн
- нэлээд хэсэг нь (18,1%) суралцаж байсан. Эсвэл тєр захиргааны болон тєрийн бус (олон нийтийн) байгууллага(14,5%)–д алба хашиж байснаас гадна АНУ-д дипломат болон олон улсын байгууллага, хамтарсан тєсєлд ажиллаж байгаад хугацаа дууссаны дараа vлдэж хоцрох тохиолдол бас байгаа юм. Сvм хийд, шашны чиглэлээр, АНУ-ын иргэнтэй гэр бvл болж Америкт ирэх явдал нэмэгдэх болов.

2.3 Боловсрол
Боловсролын хувьд судалгаанд хамрагдагсдын 97.7% нь бvрэн дундаас (10-р анги тєгссєн) дээш боловсролтой. 80 шахам хувь нь дээд боловсролтойн дээр эрдмийн зэрэг цолтой хvмvvс ч байна. Єєрєєр хэлбэл дээд боловсролтой эсвэл их дээд сургуульд суралцаж байсан оюутнууд Америкт ажиллаж амьдарч байна гэсэн vг. Оюутнууд интернэтээр америкийн их дээд сургууль, мэргэжлийн болон хэлний сургалт курст суралцах єргєдєл (application) илгээж, tofeL-ийн шалгалтанд тэнцэж зохих журмын дагуу очиж суралцдаг. Харин суралцах явцдаа сургалтын тєлбєрийг тєлєхийн тулд ажил эрхлэж хэсэг хугацаанд суралцдаг ч гэсэн аажимдаа сургуулиа орхидог байна. Гэхдээ суралцаад ажиллаж байгаа хvмvvс бас (20 орчим хувь) байгаа юм. Эдгээр оюутан ямар ч л гэсэн дундаж оюутан байгаагvй нь мэдээж, тэд хичээл номондоо чамбай суралцдаг, англи хэлний зохих мэдлэгтэй эсвэл урлаг спортын тодорхой чиглэлээр мэргэжлийн уралдаан тэмцээнд оролцох болон курс дугуйланд суралцах шалгуурыг хангаж чадсан байж таарна. Харин Америкт ирсэн дээд боловсролтой хvмvvс бол боломжийн ажил алба эрхлэж байснаа хурал семинар, vзэсгэлэн, худалдаа арилжаа, урлаг соёлын арга хэмжээ, аялал жуучлал, гэрээ хэлэлцээ гэх мэт бас л албан тушаалаар виз гаргуулж зорьсон ажлаа дуусгаад vлдэж хоцордог байна. Жишээлбэл, анхны ерєнхийлєгчийн айлчлалыг сурвалжлагч, ардын дуу бvжгийн чуулгын бvжигчид, бейсболын тэмцээнд оролцсон БТДС-ийн оюутнууд Америкт хоцорсныг тухайн vед сонин хэвлэлээр шуугиж байв.

2.4 Нас
Судалгаанд оролцогсдыг насны бvлгээр авч vзэхэд нэлээд сонирхол татаж байна.
Vндсэндээ бvх бvлэглэлийн (16-25 насныхаас бусад) тєлєєлєл ойролцоо тархалттай байгаа нь судалгааны тvvврийг оновчтой тогтоож чадаагvй бас респондент єєрийнхєє тухай мэдээллийг єгєхдєє болгоомжилсон тал байж болох юм. Гэвч ажил алба эрхлэж, амьдрал ахуйгаа тєвхнvvлж чадаж байгаа хvмvvс Америк руу явах боломж илvvтэй, визийн зєвшєєрєл залуу хvмvvст хатуухан байдгийг бодолцвол Америкт очигсод ихэвчлэн 26-40 насныхан байдаг гэж болно. Нєгєє талаар суурьшин амьдрах эрх (ногоон карт) авсан манай иргэд єєрсдийн садан тєрлийнхнйй урьж тэд тодорхой хугацаанд Америкт ажиллаж амьдрах тохиолдол бас байдаг. Дээр дурдсан зарим vйл ажиллагаа (наадам тэмдэглэх, урлагийн тоглолт vзэх, айлд зочлох)-ны vеэр ёстой л найман настай балчраас наян настай ахмад гэдэгчлэн бVх насны хvмvvс оролцож байснаас харахад Америкт тєрж иргэн нь болсон нялх балчир, єсвєр насны хvvхэд, ажил хєдєлмєр эрхлэж буй идэр залуус, нас тогтсон намба суусан хижээл насныхан, ач зээгээ харж асарч байгаа эмээ євєє нарын аль аль нь амьдран сууцгааж байна













Гурав.Америкт ямар vнээр явдаг вэ?
3.1 Зардлын хэмжээ

Гадаадад гарч ажиллаж амьдрах хvсэл сонирхолоо биелvvлэх гэсэн хэн бvхэнд явах арга замаа хэдийгээр олж чадсан ч гэсэн мєнгє тєгрєгний асуудал гэж “том зvйлтэй” тулгардаг. Єєрийн гэсэн ймчгvй, євлєн залгамжлах хєрєнгєгvй, хурааж хуримтлуулсан хур хєрєнгєгvй бидний монголчууд ардчилсан хувьсгалын буянаар олж авсан ганц хєрєнгє болох орон сууцаа барьцаалж, найз нєхєд садан тєрлєєсєє хэдэн тєгрєг зээлж байж л сая зорьсондоо хvрдэг. Гадаадад гарч ажилласан хvн болгон єр тавьж явдгийг хэн хvнгvй л мэднэ. Асуудлын гол нь хэр хэмжээний єр тавив, тvvнийгээ барагдуулах боломжтой эсэхэд л оршдог.
Солонгос, Герман, Изриаль, Англи, Швейцарь зэрэг олон оронд манай иргэд ямар нэгэн аргаар гарч ажиллаж байгаа бєгєєд гарах зардлын ерєнхий ханш нэгэнт тогтож хэвшсэн байдаг. Энэ ханш жил ирэх тутам єєрчлєгдєх нь мэдээж. Бидний судалгаанд хамрагдсан хvмvvс 2004 оноос ємнє Америкт очсон хvмvvсийн дунд явагдсан бєгєєд тэдний дєнгєж 14.0 хувь нь нэг жил болж байгаа болохоор бараг ихэнх нь 2002 оноос ємнє явсан болж таарна. Тэр vеийн зардлыг одоогийнхтой харьцуулахад нилээд ондоо байх нь ойлгомжтой.
Манай судалгаанд оролцогчдын
• 55.7 хувь нь 3 сая хVртэл
• 29.0 хувь нь 4-6 сая
• 8.4 хувь нь 7-10 сая
• 5.4 хувь нь 10-аас дээш сая тєгрєгний зардал гаргаж АНУ-д ирсэн байна. Vлдэж буй долоо орчим хувьд бараг зардал гаргаагvй, хэдий хэр зардал гаргаснаа мартсан, хариулахыг хvсээгvй хvмvvс орж байна.
Бусад орныхыг бодвол харьцангуй бага зардал гаргаж АНУ-д очдог гэсэн дvгнэлтийг судалгааны энэхvv дvнгээс гаргаж болно. Гэхдээ энд хэд хэдэн онцлог шалтаг байгааг бодолцох ёстой. Vvнд:
Нэгд, Тэр vед (манай судалгаанд хамрагдагсдыг явж байх vед) Америкт очиж ажиллах боломж тодорхой хvрээнээс хальж єргєн олныг хамраагvй байсан.
Хоёрт, Алс холын Америкт очиж ажиллана гэдэг хэтэрхий эрсдэлтэй, єєрєєр хэлбэл эргэлзээ болгоомжлол их байсан.
Гуравт, Урьд ємнє нь ажиллаж амьдарч байсан хvмvvсийн уламжлал, туршлага бараг байгаагvй.
Дєрєвт, Солонгост очдог шиг АНУ-д очоод шууд vйлдвэр, аж ахуйн газар ажиллана гэсэн ойлголт байхгvй.
Тав, Тэр vед ажиллах зорилгоор шууд явахаас илvv ажил албаны шугамаар очоод vлдэж хоцрох явдал элбэг байсан.
Зургаад, Харьцангуйгаар боломжийн ажил (сургууль), боловсролын єндєр тєвшинтэй хvмvvс тэр vед АНУ-д очиж vлдэж байсан зэрэг болно.
Эдгээр онцлог нь бага зардал гаргахад тєдийгvй, ажлын байр олох, монголчуудын хоорондох харилцаа, одоо ажиллаж амьдарч буй байдал, соёл хvмvvжлийн шинэчлэлд ул мєрєє vлдээж байгаа юм.

3.2 Гаргасан зардлаа нєхсєн байдал
АНУ-д ажил эрхлэж буй монголчуудад цалинг нь єгєхгvй байх эсвэл хугацааг нь хоцроох, хураамж суутгал тєлєх, эздийн дарамтанд єртєх зэрэг бэрхшээл бараг тохиолддоггvй. Зарцуулсан хєдєлмєртэйгєє vндсэндээ тохирсон боломжийн цалин хєлс авдаг болохоор нутагтаа тавьсан єр зээлээ нэг их удахгvйгээр тєлж дуусдаг. Vvнийг судалгаанд хамрагдсан хvмvvсийн 88 орчим хувь нь (тvvний дотор 64.1% нь тєлж дуусгасан) нь хvлээн зєвшєєрч байгаагаас мэдэж болно.

Дєрєв. Монголчууд Америкт ямар ажил хийдэг вэ? 4.1 Эрхлэж буй ажил
Манай судалгаанд оролцогчдын
§ - 70.3% нь ажиллаж байна
§ - 19,6% нь суралцаад ажиллаж байна
§ - 6,5% нь суралцаж байна гэж
§ - 3,6% нь одоохондоо ажилгvй байна гэж хариулжээ.
Манай орны сэхээтний давхаргынхан, дээд боловсролтой мэргэжилтний ур чадвар, мэдлэгийн цар хvрээ, хєдєлмєрийн идэвхи санаачлагын тєвшин аль ч улс орныхоос дутахааргvй, гологдохооргvй бэлтгэгдэж байсан уламжлалтай. Тийм ч учраас АНУ-ын нэр хvндтэй компани, эрдэм шинжилгээний байгууллагад манай залуучууд сайн ажиллаж байгааг бид мэднэ. Харин манай судалгаанд хамрагдагсад тэд нараас ондоо болохоор мэргэжлийнхээ дагуу ажиллах боломж хязгаарлагдмал ихэвчлэн хєлсний хєдєлмєр албан бусаар эрхлэж байгаа билээ. Гэхдээ судалгааны 10,5% нь оюуны хєдєлмєр голлосон хєдєлмєр эрхлэж байгааг тэмдэглэх хэрэгтэй. Том болон тvvний салбар охин компани, улс хоорондын хамтарсан янз бvрийн шатны байгууллагад орчуулагч менежер хийдэг, єєрсдєє бие даан болон хамтарч боломжийн хэмжээний vйлчилгээний цэг ажиллуулдаг, хуулийн зєвлєгєє єгдєг хvмvvс ч цєєнгvй байдаг зэргээс дvгнэхэд Монголчууд Америкт тийм хvнд хvчир, “хар ажил” хийгээд байдаггvй бололтой. Эрхлэж буй хєдєлмєрєє
- нэлээд хvнд гэж 21,5% нь vнэлсэн байхад
- 78,5 хувь нь нэг их хvнд биш, ер нь гайгvй шvv гэсэн хариулт єгсєн нь дээрх дvгнэлтийг батална.
Монголчууд худалдагч, рестораны vйлчлэгч, хаягаар хоол хvргэгч, таксины жолооч, настанг асрах зэрэг vйлчлэх зохицуулах хєдєлмєрийг голлон эрхлэх (судалгаанд оролцогсдын 38.4% нь vйлчлэх зохицуулах хєдєлмєр эрхэлдэг гэж хариулсан)-ийн зэрэгцээ айл нvvлгэх, барилга, засварын газар, дэлгvvрт ачигч хийх зэрэг биеийн хvчин голлосон ажил (33,1%) хийж байна.

4.2 Хєдєлмєрийн хєлс
Америкт амьдралын єртєг єндєр болохоор цалин хєлс ч тvvнтэй нягт уялдсан байдаг. Хєдєлмєрийн хєлсийг ихэвчлэн цагаар тооцож vнэлдэг бєгєєд амьдралын тvвшинг жилийн дундаж орлогоор хэмждэг. Судалгааны ном зохиолоос vзэж байхад “...хэрэглээний дундаж тєвшинтэй хувийн байр (house), орон сууц, машин зохих хэмжээний vл хєдлєх хєрєнгєтєй, боловсрол эзэмших ба эмнэлгийн vйлчилгээний тєлбєрийг бvрэн тєлєх чадвар бvхий хvмvvсийг дундаж ангид багтаадаг байна. Тэдний жилийн орлого 40-80 мянган доллор байдаг аж” гэж дvгнэсэн байдаг.
Америкт ажиллаж буй Монголчуудыг дундаж Америк хvний тєвшинтэй харьцуулшгvй боловч тэдний цалин хєлс амьдралд нь бvрэн хvрэлцдэг. Єдєрт дунджаар
- 70 хvртэл доллароор цалинждаг (31,5%),
- 71-100 хvртэл (39,4%),
- 101-120 хvртэл (17,3%),
- Тvvнээс дээш доллароор цалинждаг (11.8%) гэсэн бvлгээр ангилан судлагсдын сарын цалинг тодорхойлбол 1700-4000$ болж байна. Vvнээс сард 1700-2500$ цалинг Америкт ажиллаж буй Монголчууд авч байна гэсэн ерєнхий дундаж гарч байна. Мэдээж энэ ерйнхий дундаж тухайн хvний эрхлэж буй хєдєлмєрийн шинж, уг ажлыг эрхэлсэн хугацаа гэх мэт олон зvйлээс хамааралтай.
Авч буй цалин хєлсєє зарцуулж буй хєдєлмєртєєгєй харьцуулахад таардаг гэж 58.1%, таардаггvй эсвэл цалин хєлсєє бага гэж vнэлэгсэд 41.9 хувь байгаагаас vзэхэд цалингийн Vнэлгээ дундаж тєвшинд (сайн ч биш муу ч биш) байна.

4.3 Хєдєлмєрийн сэтгэл ханамж ба тогтвор суурьшил
Харин эрхлэж буй хєдєлмєртєє хандах сэтгэл ханамжийн тvвшин сайн байгаа нь судалгаанаас харагдлаа. Бидний судалгаанд хамрагдагсдын 57.0% нь эрхлэж буй ажил хєдєлмєртєє маш єндєр (6.2%) ба єндєр (50.8%) сэтгэл ханамжтай гэж хариулж 8.5 хувь нь хєдєлмєрийн сэтгэл ханамжийн нам ба тун нам тєвшинтэй байна.
Ажил хєдєлмєрийн сэтгэл ханамжинд нєлєєлдєг ажлын байрны тав тух, орчин нєхцєл, ажил хєдєлмєрєє гvйцэтгэх явц дахь хvн хоорондын харилцаа, цалин хєлсний хэмжээ, хєдєлмєрийн аюулгvй байдал зэрэг олон хvчин зvйл Монголынхоос тэс ондоо зохих ёс журмын дагуу байдаг болохоор манай иргэдийн сэтгэлд нийлэмжтэй байх нь мэдээжийн зvйл мэт боловч тухайн хєдєлмєрийг эрхэлж дадахын хэрээр бусадтай харьцуулан жишиж чаддаг болсноор ажил хєдєлмєрєє сайжруулан єєрчлєх, цалин хєлс сайтай ажилд орох сонирхол байнга шинэчлэгдэж байдаг юм. Мєн тогтвор суурьшилтай ажиллахын vр дvн болон ингэснээр нийгмийн даатгал, халамжинд хамрагдах боломж цагаачлан ажиллаж буй хvнд тэр болгон хvртээлгvй байдаг, нєгєє талаар ажлаа олон удаа єєрчлєж солих нь тухайн хvний нэр хvнд, амьдралын тvвшинд ноцтой нєлєєлдєггvй, урьд нь ямар ажил хийж байсан нь хамааралгvй байдаг, нутаг орны онцлог, монголчуудын хєдєлмєрч, шаргуу чанар болон хямд ажиллах хvчин гэдгийг хєдєлмєр олгогч ямар нэг хэмжээгээр мэддэг, нэг газар удаан ажиллах боломж харьцангуй хязгаарлагдмал зэрэг олон хvчин зvйл монголчуудыг ажлаа солиход хvргэдэг.
Манай судалгаанд хамрагдагсдын 80 орчим хувь нь ажлаа єєрчилсєн бєгєєд vvнээс 42,5 хувь нь гурваас дээш удаа ажлаа єєрчилсєн ба 62,8 хувь нь ажлаа солино гэсэн бодолтой явдаг аж. Америкт суурьшсан хугацаа ажил сольсон тоо хоёрын хооронд зохих хамаарал байна. Ирээд удаагvй хvмvvст ажлаа єєрчлєх явдал олонтаа байхад олон жил болсон хvмvvс харьцангуй тогтвор суурьшилтай ажилладаг байна.

4.4 Монголчууд хэдийнээс Америкт ажиллаж, амьдарсан бэ?
Судлагдагсдын 42,7 хувь нь дєрвєєс дээш жил (тvvний дотор арваас дээш жил Америкт амьдарсан Монголчууд 10 орчим хувийг эзлэж байна) Америкт ажиллаж амьдарч байна. Хvний нутагт ажиллаж амьдрахын тулд дасч идээших vйл явц тодорхой хугацаанд vргэлжилдэг. Байрнаасаа хєдєлсєн чулуу гурван жилд байраа олдоггvй гэж Монголчуудын хэлдэг нь хvний амьдралтай ч холбогдоно. Тийм ч учраас бид Америкт амьдарсан эхний гурван жилийн хугацааг нэг нэг жилийн интервал(vечлэл)-ийн нарийвчлалтайгаар судалгааны анкетанд тусгасан юм. Эхний гурван жилд амьдрах орчин нєхцлєє таньж мэдэх, хэл сурах, ажилд орох, хаана амьдрах, хvмvvстэй танилцах, нутаг ус, эх орноо санах, америк маягийн амьдралыг ойлгох зэрэг дасах vйл явц vргэлжилдэг бєгєєд заримдаа шантарч, айж эмзэглэх сэтгэл ч тєрдєг, тэгээд яваандаа аргаа олдог юм даа гэж нэлээд хvмvvс ярьж байсан юм.
Манай судалгаанд хамрагдсан арван хvн тутмын нэг нь Америк оронд арав орчим жил амьдарч байгаагаас vзэхэд 1990-ээд оноос монголчууд АНУ-д очиж ажиллаж, амьдарч болно гэдгийг мэдэрсэн байна. Эхний vед тvр хугацааны сургалт, семинар уулзалтанд оролцохоор Америкт зорчих явдал нилээд єргєжиж, байдлыг мэдсэний дараа суурьшин амьдрах эрмэлзэл єргєн тархсан билээ.
Тав.Америкт байгаа монголчууд ямархуу амьдарч байна вэ?
5.1 Амьдралын хэвшил, Vзэл бодолд гарч буй шинэчлэл
Vзэл сурталжсан хаалттай нийгмийн vнэлгээгээр ойлгож байсан Америк монголчууд бидэнд улам нээлттэй болж орчин vеийн нийгмийн мєн чанар, иргэний эрх чєлєє, vvрэг хариуцлага ямар байх ёстойг танин мэдэж байна. Дэлхийн хєгжлийн чиг хандлагыг тодорхойлж байдаг єндєр хєгжилтэй улс оронд ажиллаж амьдарна гэдэг бол зєвхєн дутагдах гачигдах зvйлгvй, элбэг дэлбэг амьдрахын нэр тєдий бус тэрхvv орны хєгжил дэвшил, ахуйн болон хувийн соёл, хvмvvс хоорондын харилцааны дэг журам, амьдралын утга учир, vvрэг зорилго гэх мэт олон vнэт зvйлстэй танилцаж, тvvнээс суралцаж тэр хэмжээгээрээ єєрийгєє єєрчлєн шинэчлэх боломжийг хvртэж байгаагаараа тухайн хvний амьдралын аз завшаантай, бахархалтай мєч юм.
Єєрсдийн амьдралын хэвшил, Vзэл бодолд гарсан єєрчлєлтєє судалгаанд оролцогчид доорхи байдлаар vнэлж байна
№ Амьдралын тєвшин, vзэл бодолд єєрчлєлт
1. Цагийн vнэ цэнийг мэдэх болсон 63.2
2 Ажил хєдєлмєрийн ач холбогдлыг илvv ойлгодог болсон 54.9
3 Мєнгийг хэрхэн зарцуулах аривч байдалд суралцсан 24.8
4 Амьдралынхаа ирээдvйд итгэх итгэл vнэмшил бадарсан 18.8
5 Хєдєлмєрийнхєє vр шимээр бахархах болсон 18.8
6 Харилцааны соёл сайжирсан 18.0
7 Сайхан амьдралын утга учрыг ухаарсан 16.5
8 Амралт, чєлєєт цагаа зохицуулаж чаддаг болсон 12.8
9 Ирээдvйдээ, хvvхэддээ хариуцлагатай ханддаг болсон 1.5
Манай оронд одоо ихэд дэлгэрч буй хєдєлмєрийн vнэ цэнийг vргэлж урамшуулдаггvй, ажил олох, амархан аргаар хєрєнгєжиж баяжих гэсэн мєрєєдєл гэж болох хэвшмэл vйл ажиллагаа улс орны хєгжилд ч, хувь хvний амьдралд ч ашиггvй гэдгийг Ойлгосон ухаарал Америк дахь иргэдэд нэгэнт тєлєвшин тогтжээ гэдэг нь судалгаанаас харагдаж байна. Тэдний дийлэнх (73.7%) нь хєдєлмєрийн vнэ цэнэ, vр шимийг Ойлгож нийгмийн болон хувийн амьдралд хэрэгтэй гэсэн итгэл vнэмшилтэй, бахархах сэтгэлтэй болцгоожээ. Монгол vндэстний цагийн тооцоогvй, цаг баримталдаггvй болон мєнгєний vнэ цэнэ, ач холбогдлыг бараг тооцдоггvй уламжлалт зуршлаа орхиж байгаа нь тун сайн хэрэг. Vvнийг зєвхєн гадаадад ажиллаж амьдарч буй хvн ингэхээс єєр яахав гэсэн байдлаар бус єєрсдєєрєє дамжуулан ар гэр vр хvvхдээ хvмvvжvvлэх монголдоо байгаа ах дvv садан тєрєлдєє захиж сургамжлах замаар тєлєвшин хvмvvжих vйл явц гэж Ойлгох ёстой.

5.2 Монголчуудын хоорондох харилцааны шинж
Манайхны дунд “монголчууд гадаад оронд очихоороо бие биенээ таньдаггvй, монголчуудаасаа холхон байгаараа” гэсэн яриа нэлээд тархсаныг бид мэднэ. Одоо ч энэ байдал vргэлжилсээр байгаа билээ. Гэхдээ улс орон болгоны онцлог, тухайн улсад ямар хvмvvс хэр олон бєєгнєрч байгаа, эхэлж тогтсон харилцааны шинж, тvvний нєлєє, хамрах хvрээ зэрэг олон хvчин зvйл нєлєєлєх нь мэдээж хэрэг. Ер нь монголчууд бол бие биедээ туслах ялангуяа ядарсан нэгэндээ тус дэм vзvvлэх талаар сайхан уламжлалтай vндэстэн. Америк дахь монголчуудын дунд 2 сар байхдаа тэдний хооронд тусч найрсаг, соёлтой харилцаа голлож байдгийг ажигласнаа тэмдэглэмээр байна. Монголчууд олноор цугларсан том хотуудад vндэсний баяр наадмыг зохион байгуулалт сайтай тэмдэглэх, бие биеэндээ боломжийн ажил, орон байрны талаар мэдээлэл єгєх, тvvнд чин сэтгэлээсээ туслах, биечлэн хєєцєлдєж байгаа байдал, баярт vйл явдал, зовлон бэрхшээлийг хуваалцаж буй сэтгэл, алдаа доголдол гаргасан нєхдєє зэмлэж сургаж зєвлєх, ахас ихэсийг хvндлэх, “шинэков”-д туслах зэрэгт чин сэтгэлийн найрсаг харилцаа, Монголоо гэсэн сэтгэл илт харагдаж, мэдрэгдэж байсанд vнэхээр баярламаар, бахадмаар. Хамгийн гол нь энэ болгоныг шан харамж, ашиг хонжооны vvднээс бус хvний нутагт нэг нэгэндээ бага ч гэсэн дэм болох гэсэн сэтгэлтэй байгаа нь сайхан хэрэг. Єєрсдийнхєє хооронд голлож байгаа харилцааг “цєєн тооны найз нєхєд, садан тєрлийн харилцаа” голлодог гэж (5.7%) хариулсан нь хамгийн єндєр хувьтай байгаа хэдий ч Америкт байгаа монголчуудын хооронд найрсаг тусч харилцаа давамгайлж байгаа гэж би баттай хэлж чадна.
Хvний нутагт байтугай єєрийнхєє эх оронд “ажил-гэр” гэсэн чиглэл давамгайлж, ондоо бусад хvмvvс, найз нєхєд, садан тєрєлтєйгєє ч байнгын харилцаанд тэр болгон бид байж чаддаггvй. Энэ нийтлэг vндэслэлээр анкетын асуултанд хариулсан болохоор судлаач миний ажиглалтын дvгнэлтийг судалгааны хариулт шууд нотлох vндэслэгээ болж чадаагvй бололтой. Хєндлєнгийн хvний нvдээр харах, монголчууд хийсэн ач тусаа нэг их єргєєд байдаггvйг ч харгалзан vзвэл мєн судлагдсан бараг гурван хvн тутмын нэг (29.1%) нь “бидний хооронд найрсаг тусархаг харилцаа илvvтэй байдаг” гэж хариулсаныг тооцвол бидний дvгнэлт ортой л байж таарна. Бас нэг зvйлийг нэмж хэлэхэд АНУ-д орох шалгуур хатуу тvvнийг давж байгаа хvмvvс эзэмшсэн мэрэгжил боловсролын хувьд бэлтгэгдсэн, амьдрал ахуйн хувьд туршлагатай байдаг нь ч тэдний хоорондын харилцаанд нєлєєлж байж болох юм.
Гэхдээ “хvний нутагт нэрээ” гэсэн сургаал тэр болгон хэрэгжихгvй “нvvр улайлгаж, чих халууцуулмаар” vйлдэл хийдэг монголчууд мэр сэр байсаар байна. “муугийн нєлєє олонд” гэдгийн vлгэрээр тэдний балаг, эх орон нэгтэндээ хичнээн их гай тарих муу уршигтайг ямагт санаж явах ёстой.

5.3 Хамтлаг дуучдын тоглолтын талаархи сэтгэгдэл
Эх орноосоо алс хол байгаа хvмvvст Монголын тухай, Монголтой холбогдсон бvх юм л сонин сайхан байдаг нь Ойлгомжтой. Нэрд гарч буй хамтлаг дуучдын тоглолт гадаадад буй монголчууд эх орон, элгэн нутаг, ээж аавыгаа санасан сэтгэлийг сэргээсэн, тэдэнд их нэмэр болдог буянтай vйл юм. Судалгаанд оролцогчдын 17.7 хувь нь ийм хариулт єгч байна. Тэрхvv тоглолтыг vзэх vедээ нутгийн сонин сайхныг сонсож, монголчуудтайгаа уулзах нэг боломж (29.0% нь ингэж хариулсан) олддог байна. Vнэндээ гадаадад байгаа иргэддээ Монгол улсаас vзvvлдэг цорын ганц “vйлчилгээ” бол эдгээр тоглолт гэж хэлэхэд хэтрvvлэг болохгvй. Тийм ч учраас тоглолтын талаар дээрх vнэлгээний зэрэгцээ бидний сонирхолд нийцсэн сайхан тоглолт болдог (12.9%), vзэгчид болон дуучид, жvжигчдийн хэрэгцээ сонирхлыг хангадаг (12.9%) гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Манай урлагийн хамтлаг, дуучид гадаадад байгаа монголчууддаа тоглолтоо vзvvлэх нь тэдний бизнесийн ашиг сонирхолтой холбоотой нь мэдээж боловч тэдэнд соёлоор vйлчилж байгаагын нэг хэлбэр, сэтгэл санаа, урам зоригийг сэргээсэн, алжаал ядралыг тайлсан сайн vйл, хэн хэндээ ашигтай арга хэмжээ билээ. Vvнийг манай урлагийнхан сайн Ойлгож, хєтєлбєрєє байнга шинэчлэж (амьдаараа) чин сэтгэлээсээ тоглох vvрэг хариуцлагатай байх ёстойг ямагт санаж байх хэрэгтэй. Нутгаа санасан хvний сэтгэлийг далимдуулж, єєрсдийг нь хайрлаж хvндэлсэн, хvсэж хvлээсэн “гадаадад дахь фен”-хээ урмыг хугалахгvй баймаарсан. Яагаад гэвэл судалгаанд оролцсон дєрвєн хvний нэг нь буюу 26.6 хувь нь “бизнесийн сонирхлоор нэгэн хэвийн тоглолтоо давтдаг” гэсэн хариулт єгсєн нь дээрх эмзэглэлийг тєрvvлж байна. Ажлын хариуцлага, хєдєлмєрийн сахилга хатуутай улс оронд ажиллаж байгаа монголчуудад чинь та нарын тоглолтыг vзэх гэж цалин хєлсєє хасуулж, ажлаа зохицуулж чєлєє авна, (нэг єдрийн хєлс дунджаар 60-80 доллар), бас дээр нь 50- 60 мянган тєгрєг тєлж байж (энэ бол та нарт бєєн олз) тоглолтыг чинь vзэж байгаа шvv дээ. Сэтгэлд нийцсэн сайхан тоглолт vзвэл дээрх зарлагыг юман чинээ бодохгvй, харин баярлаж хєєрцєглєн, дайлж цайлах гэсэн хvсэлд автан “сайхан амарлаа”, “ямар гоё юм бэ” гэж шvvрс алдах улсууд шvv дээ монголчууд.

Зургаа: Эх орныхоо тухай тэдний бодол 6.1 Улс орны хєгжлийн талаар
Гадаад оронд очсон хэн боловч тухайн улсын хєгжлийг эх орныхтойгоо харьцуулаж “манай Монгол хэзээ ийм болно доо” гэсэн бодол єєрийн эрхгvй тєрдєг гэлцдэг. Хаана ч явсан гэсэн хvн болгон эх оронтойгоо зvрх сэтгэлээрээ холбоотой байдаг юм чинь, эх орноо хурдан хєгжєєсэй, хvн ард маань аз жаргалтай, чинээлэг сайхан амьдраасай гэсэн хvсэл мєрєєдєл байх нь зvєн хэрэг.
“Манай улс хэдэн жилийн хугацаанд эдийн засгийн тогтвортой хєгжлийг хангаж чадах бол “ гэсэн судалгааны асуултанд 10 орчим жилийн дотор гэж 42.7 хувь, 11-15 жилд 13.8 хувь, 15-аас дээш жилд гэж 35.5 хувь нь тус тус хариулжээ. Монголд явуулсан судалгаатай харьцуулахад гадаадад амьдарч буй хvмvvсийн энэ асуултанд єгсєн хариулт арай удаан хугацааг хэлж байгаа юм. Хєгжил дэвшлийн дунд нь ажиллаж амьдарч юм vзэж нvд тайлсан болохоор эх орныхоо хєгжилд ямар юм хэрэгтэй, яаж ажиллах ёстой, тєр засаг, ард иргэдийн харилцааны шинж, амьдарч байгаа ахуй байдал гэх мэт олон асуудлыг шинжиж байгаад хариултаа єгч байгаа болохоор манай орны эдийн засаг тогтвортой хєгжихєд нилээд хугацаа шаардагдана гэдгийг тэд Ойлгож ч байна.

6.2 Амьдралын талаар
Нас бие гvйцэж, тєрсєн гэрээсээ холдож явсны дараа ухааждаг шиг амьдралын хэв маягаа шинэчлэн, амьдрал ахуйгаа дээшлvvлье, энэ байдлаар амьдарч байж болохгvй гэсэн сэтгэлээр манай иргэд эрсдэлд єртєхєєс айхгvйгээр зориг шулуудан гадаадад ажиллахаар явцгааж байгаа юм. Гадаадад оронд очиж чадвал баян чинээлэг сайхан амьдрана гэдэг бодол заримд нь тєрдєг байж болох ч хамгийн гол нь эх орондоо “хvн шиг амьдрах” боломж хязгаарлагдмал байгаа болохоор л тэд айдас хvйдэс, горьдлого итгэлийн аль алийг нь дагуулан алсад зорьж байгаа билээ. Монгол улсад хvн яаж ч сайн ажиллаад сайхан амьдрах боломж алга гэж vзэж байгаа учраас тэд алс холыг зорьж байгаа юм. Жишээлбэл манай судалгаанд хамрагдсан хvмvvсийн 85.0 хувь нь ийм бодолтой байна. Бэл бэнчин хєрєнгє чинээтэй (39.8%), танил тал, овсгоо самбаатай (41,4%) хvмvvс л Монголд сайхан амьдрах боломжтой гэж тэд vзэж байгааг анхаарвал зохино. Монголд ажилд хэнийг яаж авдаг, хэдэн тєгрєгєєр цалинждаг тэр нь амьдрал ахуєд нь хvрэлцдэг эсэх, хэн ямар аргаар хєрєнгєжиж баяждагийг, хєдєлмєрийн vр шим, мєнгєний vнэ цэнэ, боломжийн амьдрал гэж юу болохыг тэд биеэрээ амсч мэдэрсэн улс. Тийм ч учраас дээрх хариултыг єгч байна. Тийм л учраас тэд гадаадад ажиллаж амьдрахаар явцгаасан.

6.3 Америк дахь монголчууд буцаж ирэх vv?
Тєрсєн нутаг нуга, тєрєлх эх орноо монголчууд шиг их санаж хайрладаг vндэстэн хэр олон бол? Мэдэхгvй. Ямар ч байсан гадаадад цагаачлан бvх насаараа амьдарч харьд “нутаглуулсан” монголчууд тун ховор Vvнийг зєвхєн хєгжлийн тєвшин, гадаад харилцаа хаалттай байсан гэдгээр тайлбарлавал єрєєсгєл болно. Хvн нь тєдийгvй адуу нь нутаг руугаа гvєдэг Монголын онцлог байх. Даяаршил хил хязгааргvй тэлж ямар ч vндэстэн аль ч улс оронд амьдрах єргєн боломжтой болсон, нєгєє талаар манай орны эдийн засгийн бэрхшээл, хувь хvний эрх чєлєє хангагдаж байгаа зэрэг олон зvйлээс шалтгаалан олон монголчууд гадаадад амьдарч байгаа билээ. Тэднийг буцаж ирнэ, ирэхгvй эсвэл гадаадад байгаа боловсрол мэрэгжилтэй залуусаа (ирэх) боломж нєхцлийг бvрдvvлэх гэх мэтээр олон зvйл ярьж бичицгээдэг. Тэгвэл манай судалгаанд хамрагдагсад бvгдээрээ (зєвхєн 2 хvн л АНУ-д амьдарна гэсэн) эх орондоо буцаж ирнэ гэсэн бодолтой байдаг нь Монгол vндэстний дээр дурдсан онцлогтой яахын аргагvй холбоотой. Харин хэдийд буцаж ирэх тухай тэдний бодол сонирхол татаж байна.

Та хэдийд Монголдоо буцах вэ?
1. Ойрын 5 жилд 37.7 хувь
2. АНУ-д амьдрах албан ёсны эрх авсаны дараа 23.2 хувь
3. Анх ирэхдээ тавьсан зорилгоо биелvvлээд 2.3 хувь
4. Хэзээ нэгэн цагт буцах л байх 16.7 хувь
5. Хэдэн сарын дараа 1.4 хувь
6. Америкт амьдарна 0.7 хувь
Дээрх хариултаас vзэхэд ойрын 5 жилд багтаж ирэх хvсэлтэй байгаа хvмvvс хамгийн их давтамжтай байна. Тэд бол анх явахдаа тавьсан зорилгоо биелvvсэн, нутагтаа ирээд амьдрах бололцоогоо боломжийн хэмжээнд хангаж чадахуйц, очоод хийх ажил мэргэжилээ бодож тєлєвлєсєн, арай гvйцээж амжаагvй тєлєвлєгєє зорилгоо энэ хугацаанд биелvvлнэ гэж найдаж байгаа нутаг руугаа яарагчдын бvлэг гэж болно. Энэ бvлгийнхэнд ихэвчлэн нас тогтсон (35-аас дээш насны) 8-аас дээш жил амьдарцгаасан хvмvvс байна.
Дараагийн бvлэг явах арай болоогvй хvмvvс багтаж байгаа бєгєєд судлагчдын бараг тал хувийг (43.5%) тєлєєлж байна. Эд нар бол ирээд дунджаар таван жил (тvvнээс дээш ч бий доош ч бий) болцгоосон 30 эргэм насныхан юм. Одоохондоо гаргасан зардлаа барагдуулж дууссан, боломжийн амьдарч байгаа боловч тодорхОй хуримтлал цуглуулж амжаагvй, эв аяыг нь харзнаж байгаад хууль ёсны эрх авчих санаатай, сайн ажиллаж ирсэн зорилгоо биелvvлэхийн тєлєє зvтгэж байгаа хvмvvс юм.
Нутагтаа очих гэж нэг их яарахгvй байгаа буюу шийдэж амжаагvй хvмvvсийн бvлэгт судлагдагсдын 20-иод хувийг тєлєєлж байна. Энэ бvлэгт очоод удаагvй, мєн олон жил болцгоосон гэр бvл, ах дvv нартайгаа хамт буй хvмvvс гэсэн 2 дэд бvлгийн аль аль нь багтана. Шинэхэн ирсэн хvмvvс юун буцах талаар бодох байтугай бvрэн тєвхнєж амжаагvй, дєнгєж дасч ядан, одоо л нэг болох нь гэж байгаа хvмvvс. Нєгєє дэд бvлгийнхэн ямар ч татлаа, тvлхээ байхгvй, дасч суурьшиж чадсан, орлого болон амьдралын тєвшингєєр тэнд байгаа монголчуудаас нилээд єндєр, заримд нь орж гарахад визийн бэрхшээл байхгvй, хєєж туучихаад байхгvй бол тэндээ амьдраад л байх сонирхолтой нутагтаа хэзээ ч буцаж очиход бэлэн байгаа хvмvvс гэж ойлгож болно.
Бидний сонирхлыг татсан нэг хариулт бол судалгаанд хамрагдагсдын 29.4 хувь нь єєрсдийнхєє садан тєрєл эсвэл таньж мэдэх хvмvvсээс АНУ-ын иргэн болсон хvн байдаг гэсэн хариулт юм. Магадгvй энэ хариулт єндєр хувьтай гарсан нь амьдрах эрх бvхий хvмvvсийг багтаан ойлгосон байж болзошгvй, нєгєє талаар иргэн болсон цєєн тооны хvмvvсийг тэнд байгаа монголчуудын нилээд нь мэддэг байж бас болно. Тvvнээс бус тийм богино хугацаанд АНУ-ын иргэн болох нь эргэлзээтэй, Америкийн иргэнтэй гэр бvл болсон гадаадын иргэд тодорхой хугацааны дараа л сая ногоон паспорт авдаг юм билээ. Судлагдагсдын 4 орчим хувьд хамрагдах хvмvvсийн хvvхэд нь АНУ-ын тєрийн хуулийн заалтын дагуу иргэн нь болсон байна. Энэ бvгдээс нэгтгэж vзвэл Америк руу чиглэсэн монголчуудын урсгал тасралтгvй vргэлжилж “Америк дахь єєрийн гэсэн онцлогтой амьдралын хэв маяг, vнэт зvйлс, ёс заншилтай монголчууд”-аас “Америкийн монголчууд” гэсэн нэг нийтлэг бvлэг тєлєвших ирээдvй айсуй.

Долоо. Америк дахь монголчуудын амьдралын хэв маяг, тэдний санал хүсэлт 7.1 Амьдралын хэм.
АНУ-ын муж болгон єєрийн хуультай, амьдралын єртєг, амьжиргааны тvвшин, ажлын хєлс, зонхилох ажил хєдєлмєр гээд ялгагдах онцлогтой болохоор монголчууд суурьшсан орон нутгийн орчин нєхцєлд зохицон амьдарцгааж байна. Хамгийн эхлээд орох орон, ажлын байртай болох асуудал тулгарна. Танил, найз нєхєд, садан тєрлєє бараадаж эдгээр асуудлыг шийдвэрлэдэг боловч зєвхєн сураг ажигаар монголчуудаа бараадах тохиолдол ч бас байдаг. Эхний vед олдсон ажил, цалинг голохгvйгээр ажлаа идэвхи чармайлттай сайн гvйцэтгэдэг.
Ази гаралтай Америкийн иргэний пvvс компанид ажиллах нь элбэг, тэд ч хєдєлмєрт шаргуу монголчуудыг ажилд авах сонирхолтой. Байдлыг харзнаж цалин хєлс гайгvй ядаргаа багатай ажил олж тєвхнєж амжина. Байрны хєлс єндєр учир гурав дєрвєн найз нєхєдтэйгээ нийлж хамтран амьдарцгаана. Нэг хоёр жилийн дараа ирсэн зардлаа нєхєж, тєлж дуусгаад лизингээр машин тэрэгтэй болцгоож найз нєхдийн хvрээ ч тэлж, ажил амьдралаа єєд татаж эхэлнэ. Хєдєлмєрийн сахилга батыг чанд сахиж зав чєлєє багатай ажилладаг. Ажилдаа ирж очихоос хамаарч єглєєний 7 цагаас оройн 19 хvртэлх цаг єнгєрнє. Гэр орны тав тух сайн. Айлд байх ёстой бvхий л эд хогшил, соёл, гоо сайхан, ахуйн бараа, гал тогооны хэрэгсэл бvрэн. Нийтийн орон сууцанд 2 унтлагын єрєє бvхий (гал тогоо, зочны єрєє тусдаа) байр хєлсйлж сууна. Зарим нь house-д амьдардаг. Ихэвчлэн оройн хоолыг гэртээ бэлтгэх боловч чєлєєт цагаараа хамтран аль болох зугаатай єнгєрєєхийг эрмэлзэж ресторан бааранд ч хооллох явдал олонтоо. Хэсэг хугацааны дараа “хамтран амьдрагч” (эрэгтэй, эмэгтэй)-тай болж эсвэл нутгаасаа эхнэр нєхрєє ирvvлж єрх тусгаарлан арай цєєхvvлээ амьдарна. Байнга харилцаа холбоотой байдаг найз нєхдийн хvрээнд тоглох наадах, хэн нэгнийдээ очих эсвэл салхинд гарах, спортоор хичээллэх гэх мэт тєрєлжиж хэвшсэн “хийх ажил”-тай болно.

7.2 Хvсэл тэмvvлэл
Америк маягийн амьдралд Монгол маягаар дасч зохицон амьдраад ирэхээр болдогсон бол ард хоцорсон гэр бvл, vр хvvхэд, ах дvv нараа АНУ-д авчрахсан гэсэн бодол бараг бvх монголчуудад тєрдєг. Судалгаанд оролцогчдийн дийлэнх олонх нь (95.5%) нь ингэж хариулахын зэрэгцээ тvvнээс нилээд нь (49.2%) vvнийгээ хєєцєлдєєд vзжээ. Авчрах хvмvvсийн тоонд ах, эгч, дvv нар хvvхдээ (13.4%), эхнэр (нєхєр) хvvхэдтэйгээ (8.9%) гэсэн хариулт хамгийн их байсан юм. Єд залуу зандан насандаа байгаа ах, эгч, дvv нараа єєдтэйхэн амьдруулах гэсэн бодол юуны тvрvvн тєрж байгаа нь баярлууштай зvйл.
Америкт ажиллаж амьдарч байгаа монголчуудын нилээд нь албан ёсны бус бидний хэлж заншсанаар “хар”-аар байгаа нь нууц бус. Єхэвчлэн суралцах зорилгоор ирсэн залуус, мєн Америкт байх хугацаа нь дууссан олон хvмvvс яаж ийгээд амьдарцгааж байна. Тэдний гол хvсэл бол албан ёсны эрхтэй болох явдал. Манай судалгаанд оролцогчдоос хоёр улсын харьяат байх (18.5%) иргэдээ дэмжиж, туслах (13.8%), ажиллах албан ёсны эрхтэй болгох (1.8%), иргэдээ хамгаалах, vйлчлэх, мэдээллээр хангах (1.4%) зэрэг асуудлыг шийдвэрлэж єгєхийг санал болгосон байна. Аль ч улс орны хуулийг тухайн оронд амьдарч буй хvн бvр дагаж мєрдєх нь зайлшгvй. Америкт олон монголчууд ажиллаж л байвал манай улсад ашигтай. Хичнээн олон айл єрх Америкт байгаа vр хvvхэд, ах дvv нараасаа “ногоон” авч амьдралаа залгуулж байгаа бол? Тэр “хєрєнгє оруулалт”-ын ачаар бизнес эрхлэж, хєл дээрээ босоцгоосон айл єрх ч цєєнгvй. Монголын иргэдийн эрх ашгийг дэлхийн нэг номер хvчирхэг гvрэн АНУ хамгаалах ч албагvй нь мэдээж. Гэхдээ дипломат харилцаа, дипломат арга гэж бас нэг юм буй. Нєгєє талаар АНУ-д дэмжиж туслах улс орныг онцгой хєнгєлєлттэєгєєр єєрсдийн орондоо нэвтрvvлэж, амьдрах боломжийг нь нээж єгдєг улс билээ. Солонгос, Вьетнамын дайны дараагаар эдгээд улсын иргэдийг, 1980 оны сvvлчээр Польшуудад ийм боломж олгож байсан тvvхтэй. Тэгээд ч цагаачдын орон гэгдэх Америкт хэдхэн тооны монголчууд (бараг бvгдээрээ очлоо ч гэсэн) тєвєг учруулаад байх ч vгvй, тэр том гvрэн ч нэг их сvйд болохгvй. Америк, Монголын харилцаа улам батжин ерєнхийлєгч Ж.Буш, тєрийн нарийн бичгийн дарга К.Райс нарын том хvмvvс айлчлах гэж байна. Энэ болгоныг нягтлан vзээд, дипломат аргаар байдлыг єргєн уламжилж наанадаж яг одоо АНУ-д байгаа Монголчуудад хууль ёсны эрх олгуулах мэргэн ухаан манай тєр засгийн удирдлагад байгаа гэдэгт найднам.
Эх сурвалж: www.tsahimulaach.tsahimurtuu.mn

No comments: