Цөвүүн цаг буюу ёс зүйн уналт

Монголын уламжлалд "цөвүүн цаг" гэдэг ойлголт байдагсан. Тэгвэл үүнийг шинжлэх ухааны хэллэгээр "нийгэм гажууджээ" гэж хэлдэг.
Сүүлийн арав гаруй жилийн турш Монголын нийгэмд хөгжил дэвшил, уналт босолтын аль аль нь тохиож ирлээ. Хүний амьдралын олон салаа мөчирт хувьсал, хөгжил асар хүчтэй явагдах аж. Эргээд харахад ёс зүйн үнэр ч үгүй нийгмийг бид хамтдаа бүтээлцэж ирсэн байна. Бидэнд нүүрлээд байгаа ёс зүйн уналтын талаар, үүний учир шалтгааны талаар уншигчтай үзэл бодлоо хуваалцахыг хүсэв.
Нийгмийн гажуудал гэхийн учир юу вэ?
Аль нэг нийгмийг гажуудсан гэх юмуу эсвэл аль нэг оронд нийгмийн гажуудал болчихож гээд шууд үнэлэх нь бэрхшээлтэй ч өнөөдрийг хүртэл шинжлэх ухаан түүний тухайд мэдлэгийг бүтээжээ. Монголын уламжлалд "цөвүүн цаг гэсэн ойлголт байдагсан. Тэгвэл үүнийг шинжлэх ухааны хэллэгээр "нийгэм гажууджээ" гэж хэлдэг. Ямар нийгмийг гажуудсан хэмээн тодорхойлох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Нэгдүгээрт, нийгмийн ухамсар, хэм хэмжээ, үнэлэмжийн хамгийн өвөг хэлбэр болсон ёс суртахууны уналт буюу нийгмийн гишүүдийн олонх нь түүнийг зөрчих буюу зөрчихөд бэлэн байх явдал, хоёрдугаарт, нэгэнт ялзарсан ёс суртахуун, унасан ёс зүйн хэм хэмжээ бий тул нийгмийн амьдралын бүхий л хүрээнд тэр нь өөр өөрсдийн шидээр илрэх болно. Ажилгүй ядуус нь танхайрч, хулгайлж, архиндаа мансуурч, эрх мэдэлтэй нь идэж ууж, цөлмөж, шамшигдуулж доороосоо дээшээ хүртэл бүхий л давхаргад элдэв өнгөөр хэм хэмжээг унагаж урвуу, тонгоруу нийгмээ бүтээж байна. Социологийн академи төвөөс явуулсан саяхны нэгэн судалгааны дүнгээс үзэхэд дээрээсээ аваад доодсоо хүртэл нийгмийн бүхий л давхарга хууль зөрчиж байна гэж судалгаанд оролцогчдын 40 орчим хувь нь хариулжээ. Аль нэг нийгмийн ёс зүйн уналт, нийгмийн гажуудал нь дараах гурван хүрээнд ёс суртахууны хэм хэмжээ, үнэлэмж алдагдах, нэг ёсондоо тэдгээрийн ёс зүй унасан байдлаар нөхцөлддөг байна.
Гэр бүлийн ёс зүйн уналт
Гэр бүл бол нийгмийн тогтвортой байдал, хөгжил дэвшлийн тулгуур институци юм. Гэр бүл нийгэмшлийнхээ явцад гишүүдцээ эрх зүй, шашны гэхээсээ илүүтэй хамгийн гол нь ёс суртахууны үнэт зүйлс, хэм хэмжээг төлөвшүүлдэг. Америкийн эрдэмтэн Т.Парсонс бие хүн гэр бүлд бусдын төлөө амьдрах үзлийг олж авдаг, энэ нь гэр бүлийн амин чухал институциональ үүрэг гэжээ. Өөрчлөлт шинэчлэлтийн он жилүүдэд монгол гэр бүл "эвдэрч" эхэлсэн бөгөөд эхэн үедээ 90ээд оны дунд хүртэл цоо шинэ орчинд орсонтой холбоотой дасан зохицох бэлтгэл, чадвар дутагдсанаас гэр бүлийн харилцаанд сөрөг, гаж үзэгдэл гарч байсан бол харин өнөөдөр гэр бүлийн уламжлалт хэв маягаас орчин үеийн хэв маягт орох шилжилт явагдаж байгаатай холбогдон гэр бүлийн гишүүдийн үнэт зүйлсийн баримжаа өөрчлөгдөж байна. Монгол гэр бүл эрхэм сайхан ёс суртахуунтай хүнийг төлөвшүүлж чадаж байна уу, уламжлалт ёс заншлын хүрээн дэх гэр бүлийн хүмүүжлийн элемөнтүүд хаана байна, орчин үеийн гэр бүлийн хэв маягаар хүнийг хүмүүжүүлэх жишиг нь юу юм гэх мэт асуудлууд урган гарч ирэх болно. Гэр бүлийн өрхийн тэргүүний үүрэг, хүүхдийн хүмүүжил, гэр бүл дэх хөдөлмөрийн хуваарь, гэр бүлийн харилцаа, хүүхдийн тоо гэх мэт олон зүйлсийн өөрчлөлт нь гэр бүлийн ёс зүйг тодорхойгүй байдалд хүргэж байгаа юм. Өнөөгийн гэр бүлийн ёс зүйн уналт нь гэр бүлийн харилцааны байнгын зөрчил, гэр бүлийн хүчирхийлэл, салапт, хараа хяналтгүй, тэнүүчлэх зэрэг гэр бүлээс гадуурх амьдрал, гэр бүлийн үүрэг, хариуцлагаас зайлсхийх, гэр бүлийг үгүйсгэх гэх мэтээр илэрч байна.
Шашны ёс зүйн уналт
Аливаа нийгмийн хүмүүнлэг харилцаа, ёс суртахууны их ай сав нь шашинд байдаг. Орчин цагийн сэтгэгч К.Поппер "Өрнийн иргэншлийн амин сүнс нь христийн ёс зүйд байна" гэж тодорхойлсон бол германы сэтгэгч М.Вебер "Орчин үеийн шударга, хөдөлмөрч, бас сайн үйлс бүтээгч капиталист ертөнц бүрэлдэх оюуны эх сурвалж бол христийн залуу урсгал протестант шашны ёс зүй" хэмээн дүгнэжээ. Монголын язгуур соёлын гарвалт шашин бол бөө мөргөлч гэсэн буддын шашин эртнээс инагш тал нутагт дэлгэрэн өөриймшиж манай уламжлалт соёл болж чадсан юм. Цагийн аяст нэг хаягдан нэг залагдан явсан ч өнөө үед бурхны шашин ёс суртахууны гэгээрэл, нийгэмшил, төлөвшил өгөх чиг үүргээ хэр гүйцэтгэж байна гэдэг эргэлзээтэй болжээ. Үүнд, хэд хэдэн тайлбар байж болно. Нэгдүгээрт, шашин нь эцсийн дүндээ хувь хүнийг ёс суртахууны хувьд гэгээрүүлэхэд чиглэх бөгөөд шударга ёс, хүнлэг үзэл, сайн үйл гэхчлэн ёс суртахууны суурь үнэт зүйлсийг нийгэмд хэрхэн хуваарилж байгаа явдал юм. Хэдийгээр зарим судлаачид манай улсад өөрчлөлтөөс хойш шашны итгэл үнэмшил, ухамсар сэргэж байна гэж үздэг ч энэ нь жинхэнэ утгаар итгэл үнэмшлийн төвшинд үү, мухар сүсэг, хуурмаг бишрэлийн хэмжээнд байна уу гэдэг нь сонирхолтой асуудал билээ. Хэрэв хүмүүс зөвхөн хурим найр хийх, эд зүйл худалдан авах, шалгалт шүүлэгт орохдоо л хийдээр зочилдог гэдгийг илүү үнэмшилтэй баталж чадвал ёс суртахуунаар гэгээрүүлэх үүргийн тухайд бүрхэг болно. Цагаан захтнууд мэргэжлийн хуйвалдаан хийх, авилга авах болон бусад хууль бус үйлдлээ аргалуулах, ном уншүүлах нь элбэг хэмээн нэгэн ламтан өгүүлж байсан нь сонирхол татсан болно. Юутай ч манай сүсэгтэн, шашин хоёр амьд бус харилцаанд оршиж байгаа нь үнэнд илүү ойрхон. Хоёрдугаарт, ерөөс бурхны шашны уг үзэл амин сүнс нь цаг тутамд мөнгөний хойноос улайрч, капитализмыг байгуулахаар шамдаж буй манай оронд хэр зохицох вэ? Шунаг сэтгэлийг үл тэвчих нисванисын үзэл, зарчим бүхий буддын шашны ёс зүй ирээдүйн чинээлэг, баялаг бүтээгч, мөнгө хүүлэгч монгол иргэдийг бүтээхэд оюун санааны амин сурвалж болохын тулд ихээхэн бэрхшээл амсах нь ээ. Гуравдугаарт, шилжилтийн үед шашны институци өөрийгөө тэжээхээс үүдсэн бэрхшээл нь эргээд түүний ёс зүйд сэв суулгасан ба одоо ч үргэлжилж байна. Учир нь, шашин ч гэсэн институцын хувьд мөнгөн дээр тдстох нь зүй болов ч зах зээлжих нь хэр нийцтэй бол? Манай хийдүүдэд дэлгүүрийн лангууны бараа лугаа үнийн тариф байхыг хэн ч ороод харж болно. Баяр ёслолын үеэр сүсэгтэн олондоо хандивын журмаар хурал хурах нь дэлгүүрүүд хямдралын сезон зарлаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг. Манай оронд явагдаж байгаа эдүүгээжилт нь өрнөжилт, баруунжилт цаашилбал америкжилтийг голлон агуулж байх энэ үед уламжлалт шашны институц ямар байр суурьтай байж, цаашид нийгмийн ёс зүйн нэг үндэс байх үүргээ хэр гүйцэтгэх нь тодорхойгүй байна.
Мэргэжлийн ёс зүйн уналт
Нийгмийн амьдралыг үндсэндээ мэргэжлийн бүлгүүд авч явдаг, тэжээдэг. Хөдөлмөрийн хуваарьт оршин байгаа мэргэжлүүд өөр өөрийн ёс суртахууны үнэт зүйлс, хэм хэмжээтэй байх бөгөөд мэргэжлийн ёс зүй гэж томъёолж байна. Монголын нийгэм тогтолцооныхоо хувьд гажуудалд орсныг илтгэх гурав дахь салбар нь энэ салбар юм. Өнөөдөр монголд мэргэжлийн ёс зүйн талаар индексжүүлж дотооддоо хамгийн ёс зүйтэй болон ёс зүйгүй мэргэжлийн жагсаалтыг гаргах хэрэгтэй. Мэргэжлийн ёс зүйгээр сэвтээгүй ажил мэргэжлийн бүлэг тун ховор төдийгүй байхгүй гэж болно. Мэргэжлийн үүрэг, хариуцлага, нэр хүнд, шударга ёс, хүнлэг үзэл гэхчлэн мэргэжлийн бүлгийн ёс зүйн үндсэн зарчмууд энэ хугацаанд гээгдэж ирсэний сөрөг үр дагавар болон авилга, хээл хахууль, ялгаварлан гадуурхал, хүний нэр төр, эрх, эрх чөлөө, эрх ашигт халдсан үйлдлүүд, ашгийн төлөө бусдыг золиослох явдал, бусдын хөдөлмөрийн үр шимийг мөлжих, нийгмийн баялгаас өм цөм дээрэмдэх, шударга ёсонд заналхийлэх явдал нийгэмд бий болов.
Ёс зүйн уналт нийгмийн гажуудлын төвшинд хэрхэн илрэх вэ?
Гэмт хэрэг ба бусад гаж үзэгдэл ердийн хэм хэмжээ болсон нь - Гэмт хэргийн тоо 2000 оноос буурсан гэж холбогдох байгууллагын статистик баримтад тусгасан байхад амьдрал дээр харин ч гэмт хэрэг бодит байдал болж, гэмт халдлагын тоо статистикт байгаагаас зургаа дахин их байна гэсэн саяхны судалгааны дүн байна.
Авилга - Монголд хүн болгон баруун зүүнгүй өпн авалцаж, нийгэмд баялгийн солилцоо хамгийн хурдтай болжээ. Өнөөдөр өвчтөнг эргэхээр авч очсон цайгаа хөргөчихгүй өгье гэвэл асрагчид шоколад атгуулахаас эхлээд сургуульд орох, тендерт ялах, сонгуульд нэр дэвших, хэрэг төвгөөс мултрах гээд хүний амвдралын бүхий л өнцөгт таарч тохирсон шан харамжтай торон сүлжээ оршиж байна. Авилгыг батлах шаардлагагүй, харин түүнд анхаарлаа хандуулах л хэрэгтэй.
Монгол маягийн эгоизм - Өрнийн философич А.Смит хүн хувийнхаа эрх ашигт л хөтлөгдөх хэрэгтэй бөгөөд хувийн эрх ашгаа хэрэгжүүлэхэд нь нийгэм саад учруулах ёсгүй гэжээ. Хөгжлийн түлхүүр, амин сүнс болсон эгоизмын тухай энэ философи манайд буруугаар ойлгогдож өөрийгөө бодож байвал бусад нь хамаагүй гэсэн хэвшмэл үзлийг нийгмийн сэтгэл зүйд бий болгов. Үүнийг дурын салбарт жишээлж болох боловч эдийн засгийн салбарт авч үзье. Смитийн философид бол үйлдвэрлэгч хүн баяжихийн тулд бүтээгдэхүүнээ сайн хийхээс өөр аргагүй, улам баяжихын тулд улам сайн хийнэ. Чанарыг нь хүний төлөө улам сайжруулна, бусадтайгаа өрсөлдөн үнийг нь буулгана. Эцэст нь хэрэглэгч нь хамгийн чанартай үнэ хямдтай бүтээгдэхүүн хэрэглэнэ. Үүнээс өөр сайн үйлс гэж юу байхав. Харин Монголд баяжихийн тулд орцоо багасгана, хамгийн хямд түүхий эдийг хайна /хүний эрүүл мэндэд хортой нь ч байдаг/, үнээ болж өгвөл нэмнэ, чанар гэж хэцүү болно. Гэвч саарап эдийн засагт ийм газрууд амь зуугаад л байна. Рациональ эгоизмын буруу тусгал нь би баяжиж байвал бусад хамаагүй гэнэ.
Ёс зүйгүй нийгмийн шалтгаан юу вэ ?
Гажуудлыг тэтгэсэн буруу тогтолцоо - "Нэгэнт ёс зүйгүй нийгэмд амьдарч байгаа юм чинь чи ганцаараа битгий нэг их суртахуунлаг хүн болох гээд бай бусдын жишгээр амьдар л даа" гэсэн афоризм маягийн хэллэг манайд бий болсон юм. Одоогийн байдлаар хэн нэгэн хүн энэ тогтолцоо, механизмын өмнө ёс зүйтэй, шударга хүн байх хэрэггүй гэсэн логик гарч ирнэ. Үнэндээ ч тийм болжээ.
Ядуурал, нийгмийн бухимдал - Өнөөдөр ядуурал бус харин ядуурлаас үүдэн гарах нийгмийн харилцаанд буй болсон хандлагын тухай ярих хэрэгтэй. Ядуу байна гэдэг нь нийгмийн хөгжил дэвшлийн үр шимийн гадна үлдэж, нийгмээс байнга тусгаарлагдмал, шоовдор амьдарч байна гэсэн үг. Тиймээс нийгмийн хөгжилд, сайн сайханд атаархах, дайсагнах хүмүүсийн бүхэл эгнээ бий болж байна.
Боловсролын тогтолцооны асуудал - Социализмын үед хүмүүст мэдлэг олгохоос гадна хүнийг үүрэгтэй байсан боловсролын институцийн хүмүүжлийн чиг үүрэг хаягдаж, сургууль хүнийг сөрөг нийгэмшип өөд түлхэгч болон хувирчээ. Сурагчдын дунд "Хүчирхийллийн тухай" судалгаа явуулахад хүүхдэд бусдаас ирэх дарамтын 50 гаруй хувь нь сургуульд ногдож байгаагаас гадна багш нар хүүхдүүдэд ялгавартай хандах, зохисгүй харилцаатай байх, авъяас чадварыг булшлах, үл дэмжих, харин хүүхдүүд архидан сотгуурах, бие биеэ дарамтлах, мөнгө болон бусад эд зүйлсийг булаах, дээрэмдэх зэрэг нь хавтгайрсан байна.
Нийгмийн хяналтын гажуудал - Ёс зүйгүй байна гэдгийг хэн тогтоох вэ гэсэн асуудал гарч ирнэ. Эцсийн дүцдээ нийгмийн хяналтын тогтолцоо хэрхэн төлөвшсөнөөс ихээхэн зүйл . хамаарна. Монголын нийгмийн хяналтын тогтолцооны өөрийнх нь онцлог байна. Цөөнгүй тохиолдолд энэ онцлог нь энэ нийгэмд ёс зүйн төдийгүй аливаа гажуудлын эсрэг дархлаа болж чадахгүй юм. Үүнд хоёр чиглэлээр хандах ёстой мэт. Нэгдүгээрт, Монголын хууль гурав хоног гэдэгт байна. Социологийн академи төвөөс явуулсан гэмт хэргийн талаарх судалгааны дүнгээс үзэхзд судапгаанд оролцогчдын 70 орчим хувь монголын хууль гурав хоног гэдэгтэй, харин 50 гаруй хувь нь хууль ёс гэж байхгүй болсонтой тус тус санал нийлжээ. Хоёрдугаарт, Монголд хүний аливаа зан үйлд гаднаас тодруулбал хөндлөнгийн хүчний зүгээс тавих хяналтыг эрхэм болгодгоос гаднаас илт хориг тавиагүй бол зөрчихөд бэлэн байх нийгмийн ухамсрын төлөвшил бий болжээ. Хүүхдээ гүйж очоод авдарны булан мөргөхөд авдрыг нь цохиж өөрийг нь өмөөрч байгаагаар хүүхдээ хүмүүжүүлнэ. Ийм хүүхэд том болсон хойноо замын цагдаа байна уу, харагдахгүй бол энд эргэчихье гэж нийгмийн дүрэм журамтай харьцана. Ардчилсан нийгэмд хүнд гадны хүчнээс гэхээс илүүтэй өөрийн зан үйлд өөрөө тавих хяналт хамгийн чухал байдаг. Энэ хяналт нь хүний байр суурь, эрх мэдэл өсөх тусам улам илүү чухал болно. Харин хүний эрх мэдэл, нийгмийн байр суурь нэмэгдэх тусам хамгийн ёс зүйгүй алхамууд хийгдэх хамаарал манай нийгмийн гажуудлын бас нэг үр дүн юм.
Г.Түмэннаст /МУИС-ийн багш, "SS" төвийн судлаач/
2006.02.15 Ардын эрх

No comments: