СОЦИОЛОГИД ЗАРЛАХ ХАЙР

ОДООГООС НЭГ ЖИЛ ГАРУЙН ӨМНӨӨ БУЮУ 2007 ОНЫ 02 САРЫН 07-НД “НИЙГЭМ СУДЛАЛ ЗААХ АРГА” ХИЧЭЭЛ ДЭЭР НЭГЭН БЯЦХАН ЭССЭГ АНГИЙХАНДАА УНШИЖ ӨГЧ БИЛЭЭ. ЭССЭНИЙ МИНЬ СЭДЭВ: “СОЦИОЛОГИД ЗАРЛАХ ХАЙР”. ТЭР ЭССЭГЭЭ ХАЙЖ БАЙГААД ОЛЧИХЛОО. БЛОГТОО ТАВЬЧИХЪЯ.

Социологи бол нийгмийн шинжлэх ухаануудын хатан хаан мөн’’
-Социологийн сонгодогууд-

Мэргэжил бүхэн сайхаан. Тэр дундаа аз жаргалын, амьдарлын гэж нэрлэгдсэн социологич мэргэжил бүүр ч сайхаан. Би социологид хайртай. Яагаад гэвэл миний амь амьдрал, миний аз жаргал. Миний хайрын түүх бууныхаа овоо харааг онилоогүй буудсанаас эхтэй. Юу ч бодоогүй сонгосон социологийг. Гэвч би оносон байсаан. Оногдсон “бай” минь социологи байлаа. Ямар мэргэн юм бэ би? Бурхан танд баярлалаа. Уул ухааны талаар сонсоо ч үгүй, дуулаа ч үгүй, бараг “социологи ” гэж хэлж ч чадахгүй бяцхан сурагч байлаа. Тааруухан сурлагатай, эмзэг сэтгэлтэй.
Би сурсаан. Нэг, хоёр, гурав, дөрвөн жил… /нисэх мэт хурдан/. Би гайхсан, балмагдсан, сандарсан. Үнэхээр гайхамшигтай. Ийм шинжлэх ухаан /бие даасан/ байгаад баярласан. Би О.Контод итгэсэн, Э.Дюркгеймийг судалсан, М.Веберийг шүтсэн, Р.Мертонд харин дурласан.
Нэгэнтээ XX-р зууны социологийн гигант Э.Гидденс “Хүний зан үйлийг социаль талаас нь судалдаг нүд гялбам, сэтгэл татам үйл ажиллагаа” гэж социологийг тодорхойлжээ. Бас өөр хэн нэгэн нь “Орчин үеийн нийгмийн орчин үеийн шинжлэх ухаан” гэж хэт модернист хандлагаар тодорхойлжээ. Гудамжинд яваа хоёр хүний харилцаанаас тив дэлхийг хамарсан социаль үзэгдэл хүртэл социологид хамаатай. Социологи- глобал шинжтэй. Социологи бол жинхэнэ боловсрол, аугаа их оюуны соёл. Эндээс хүн төрөлхтний соёлын, иргэншлийн, эдийн засгийн бүтцийн, төрийн механизмын хөгжлийн динамикийг олж харж, зөв зураглалтай болж болно. Цаашлаад анги, бүлэг, нийтлэг, үндэстэн, угсаатан, сэхээтэн, та, би, бид бүгдээрээ социологийн судалгааны обьект, түүний өмч. Энэ өмчид нь байдагтаа би социологид хайртай.
Зөрчилдөөн, сөргөлдөөн, позитивизм, марксизм, этнометодлоги, конвергенци, стигматизаци, симвоик интеракционизм, феноменологи. Энэ хэл хугалчих шахсан үзэл баримтлал, онолууд- бидний зүг чиг заан өгөгч луужин мөн. Энэ луужинд бас л би хайртай.
Социологийн судлах зүйлийг “хүн, хүмүүс хоорондын харилцаа” гэж үзсэн Тённис, “Харилцан үйлчлэл” гэж үзсэн Г.Зиммель, хүний зан үйл гэж тодорхойлсон П.Сорокин нарт бүүр ч илүү хайртай. Тэд миний үзэл санааг төлөвшүүлсэн. Тиймээс би түүхэн аваргууддаа хайртай. Орчин үеийн нийгмийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг бүх ухаануудын дотор тэргүүн байр эзэлдэг социологи, түүний судалгаа, судалгааны үр дүн, боловсруулалт, анкет, SPSS программдаа хайртай.
ТВ-ээр судлаач Д.Ганхуяг ЗГ-ыг, төрийн эрхэм түшээдийн нүүрийг нь улайтал, газар дор ортол нь шүүмжилнэ. Бодлогын судлаач Ч.Тамир Иргэний холбоо байгуулан шударга ёсны дайн зарлана. Ц.Болд, Г.Түмэннаст, Д.Мөнхтөр Монголын нийгэмд онош тавина. О.Мөнхбат туршлага судлан хилийн чанадад морилно. Та нартаа, багш судлаачиддаа хайртай. Би монголын социологид хайртай.
Монголын социологи цоо шинэ, хүнээр бол балчир гэнэн хүүхэд. “Шинэ юм аугаа их юмнаас ч илүү гайхуулан шагшруулах нь бий” гэж Сенека хэлжээ. Шинэ социологи эх оронд минь хөгжинө, эх оронд минь гэрэл гэгээ авчирна, харин дараа нь шагшигдана. Ингэхийн тулд социологич оюутнууд та бүхний үүрэг роль далай мэт, тэнгэр мэт. Та нар бол залгамж холбоо- хойч үе, миний залуу насны мөнхийн хань.
Тиймээс та нартаа ч гэсэн би хязгааргүй хайртай.

Тиймээ би Социологид хайр зарлаж байна 
2007-02-07

Cоциологийн 4-р ангийн оюутан Н.Батзориг

2 comments:

mendee said...

Ìèíèé òàíû Ñîöèîëîãèä õàéð çàðëàñàí íèéòëýëèéã óíøèëàà. Íàäàä ìàø èõ òààëàãäñàí. Ó÷èð þó âý ãýõëýýð áè áàñ ñîöèîëîãè÷ ìýðãýæëèéã ñîíãîí ñóðàëöàõààð Çàâõàí àéìãààñ èðñýí ñîöèîëîãèéí òàëààð þóãàà ÷ ìýäýõã¿é íàäàä òàíû àíõ øèíýõýí îþóòàí áàéñàí øèã ÷èíü òýð ºíãºðñºí öàã ¿å òàíâ ßà îäîî, ºíººäºð íàäàä èðñýí þì øèã ñàíàãäàæ áàéíà. Õàðèí òàíû áè÷ñýí íèéòëýë òàíü íàìàéã çºâ ìýðãýæèë çºâ ñîíãîñîí áàéíà õýçýý ÷ àëçàõã¿é áàéõ, ÿàõ áîë ãýñýí ýðãýëçýýã ìààíü íîòëîæ áàòëàæ ºãñºí òàíü ä òàëàðõëàà. Òàíüòàé òàíèëöàõàä òààòàé áàéíàà. Íàìàéã Õóëóóä îâîãò ×èìýääîðæèéí Ìýíäáàÿð ãýäýã áè Çàÿà çîëòîé Çàâõàí íóòãèéí õ¿¿ ÌÓÈÑ-ÍØÓÑ-èéí 1-ð êóðñä ñóðàëöäàã. Òàíûã ìèíèé áè÷ñýí íèéòëýëèéã îëæ óíøèõ áàéõ ãýäýãò íàéäàæ áàéíà à.

ЗОРИГТ8 said...

Амжилт хүсье Мэндбаяраа