Социологийн хичээл

“Өвчин гэдэг сэдвээр жишээ татъя. Энэ тохиолдолд өвчтэй хүн нь объект болно, харин тэр шаналгаат өвчин нь судлах зүйл, зовиур нь илрэл, хүндрэл нь үр дагавар, тэгвэл шалтгаан ба, хүчин зүйлс нь юу болох вэ?” /Социологийн удиртгал хичээлээс 2004 он/ . . . “Бууз гэдэг сайхан хоол байхгүй бол бууз идэх юмсаан гэх хүсэл хүнд огт төрөхгүй шүү дээ” /Бие хүний социологи хичээлээс 2007 он/. . . “Эмэгтэйчүүдийн асуудал л гэх юм, эрчүүдэд бас асуудал байдаг юм ш дээ, За би та нарт нэг сонирхолтой даалгавар өгье. Коридорт байрлуулсан толийг алсаас сайн ажигла, тэгээд бүртгэ, за даа эрчүүд л ахиу тольдох вий дээ” /мөн тэндээс/ . . . “Хүн хэнтэй хамт байгаагаасаа хамаарч өөр өөрөөр нийгэмшдэг, тухайлбал би Батзориг өнөөдөр Гончигтой цуг амьдарснаараа өнөөдрийн Батзориг болоод байгаа юм, харин өөр нэгэнтэй Хамт байсан бол өөр л Батзориг байх байсан.” /мөн тэндээс/ . . . “За цонхоор харцгаа даа, Богд уул харагдаж байна уу?, Ямар харагдаж байна, модтой, өндөр, бараан өнгөтэй, за тэгвэл хэдүүлээ Зайсан гарцгаалаа гэж бодъё, тэндээс Богд уул ямар харагдах бол, өндөр, модтой, чуулуутай, шороотой, бас жижиг хорхой шавьжтай, Одоо ууланд дээрээс судалцгаая, дээрээс нь их олон зүйл харагдаж байна, бас уулын тухайд гэвэл хөрс нь, шороо нь, чулуу нь яг ямар бүтэцтэй тухай дэлгэрэнгүй нэлээд нарийн мэдээлэлтэй үлдэнэ, энд би та нарт юуг хаанаас нь яаж, ямар аргаар судалвал ямар үр дүнд хүрэх вэ гэдгийг л ойлгуулах гээд байгаа юм.” /Боловсролын социологи хичээлээс 1996 он/

No comments: